Майк Траут спортын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй гэрээ байгуулав

2019-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Майк Траут  Фото: Jeff Gritchen / ZumaPress / Globallookpress.com
Д.АРИУН Америкийн бейсболчин Майк Траут Бейсболын үндэсний лиг (MLB)-ийн  Лос-Анжелес Энжелс багтай 12 жилийн хугацаатай 430 сая долларын үнийн дүн бүхий гэрээ байгууллаа. Энэ нь спортын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй гэрээ болж байгаа талаар өчигдөр /2019.03./19/-нд ESPN суваг мэдээлжээ. Ингэснээр Майк Траут жилийн 36 сая долларын цалин авах аж. Өдгөө 27 настай Майк Траут 2011 оноос Лос-Анжелес Энжелс багт хүчин зүтгэж байгаа. Тэрээр Бейсболын үндэсний лиг (MLB)-ийн бүх оддын тоглолтод долоон удаа оролцож, хоёр удаа шилдэг тоглогчоор шалгарч байсан юм. Түүнээс өмнө хамгийн өндөр цалинтай тамирчдын рекордыг мөн л бейсболын тамирчин Заку Гринк эзэмшиж байсан бөгөөд тэрээр жилийн 34,4 сая долларын цалинтайгаар Аризона Даймондбэкс багт хүчин зүтгэж байсан юм. Дашрамд дурдахад, Forbes сэтгүүл 2018 оны хамгийн өндөр орлоготой тамирчнаар Флойда Мэйуэзерыг нэрлэж байсан. Боксчин жилийн 285 сая долларын орлогоороо жагсаалтын эхэнд бичигдэж байсан билээ. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

9 цаг 34 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

13 цаг 6 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

16 цаг 7 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

16 цаг 20 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

17 цаг 26 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

17 цаг 27 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

23 цаг 46 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

23 цаг 46 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин