Казахстаны Ерөнхийлөгч  Нурсултан Назарбаев өнөөдөр огцорно

2019-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН Казахстан улсын Ерөнхийлөгч  Нурсултан Назарбаев өчигдөр буюу гуравдугаар сарын 19-нь ард түмэндээ хандан үг хэлж, албан тушаалаасаа огцорч буйгаа зарласан нь олон улсын хэвлэл мэдээллийн хувьд гэнэтийн мэдээ байлаа. Тэрээр “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дуусгахгүйгээр халаагаа өгөхөөр шийдсэн” гэдгээ мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ  2019 оны гуравдугаар сарын 20 буюу өнөөдөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг шилжүүлэн өгөх тухай зарлигт гарын үсэг зуржээ. Ингэснээр Казахстан улсыг  бараг гучин жил халаагүй удирдсан Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тав дахь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүйгээр халаагаа өгч байгаа юм. Тус улсын хуулиар Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд эрх үүрэг нь парламент /Сенат/-ын  даргад шилжих учиртай  Тиймээс дараагийн Ерөнхийлөгчийг сонгогдтол Казахстаны парламентын дээд танхимын дарга Касым-Жомарт Токаев Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэх аж. Мөн хуулиараа Касым-Жомарт Токаев нь Шинэ Ерөнхийлөгчийн сонгох дараагийн сонгууль хүртэл Ерөнхийлөгчийн албыг орлон гүйцэтгэж ажиллах юм байна. Касым-Жомарт Токаевын тухай Нурсултан Назарбаев “улс орноо, эдийн засгийг нь сайн мэдэх хүн” хэмээн тодорхойлсон байна. Касым-Жомарт Токаев өмнө нь Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайдын орлогчийн алба хашиж байгаад парламентын дарга болсон туршлагатай улстөрч гэдгийг хэвлэлүүд онцолжээ. Казахстан улсын Ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа сонгогдон 28 дахь жилдээ  ажиллаж байсан Нурсултан Назарбаев яагаад гэнэт халаагаа өгөхөөр шийдсэний учир юу байгаа талаар эрүүл мэндийн шалтгаан байж болзошгүй гэдэг мэдээлэл гарч байна. Гэхдээ түүнийг огцорч магадгүй гэдэг яриа сарын өмнөөс гарч байсан аж. Тодруулбал, Засгийн газраа тааруухан ажиллаж байна гэдэг үндэслэлээр хоёрдугаар сарын 21-нд тараасан үеэс Ерөнхийлөгчийг огцрох тухай яригдаж байжээ. Нурсултан Назарбаев Ерөнхийлөгчийн суудлаасаа бууж байгаа ч гэсэн Аюулгүйн зөвлөлийн дарга, эрх баригч “Нур Отан” намын даргын суудлаа хадгалан үлдэж байгаагаас гадна Үндсэн хуулийн зөвлөлийн гишүүн хэвээр байна гэдгийг ТАСС агентлагийн мэдээнд дурдсан байна. Казахстан улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2020 онд болох юм. Эх сурвалж: polit.mn
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

1 цаг 23 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

10 цаг 27 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

10 цаг 27 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин