Хүндийн өргөлтийн холбооны удирдлагад хүн чанар дутагдаж байна

2019-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Монголын хүндийн өргөлтийн тамирчид  хүнд нударга доор хүчгүйдэж байна гэсэн мэдээлэл гарах боллоо. 2018 онд шүүгч Л.Одгэрэл гэдэг эмэгтэй удирдлагадаа  зодуулсан хэмээн цагдаад хандаж байсан бол  “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ч.Март мөн д  зодуулж цохиулсан гэх асуудлаар  шүүхэд хандсан ч  хэн нэг нь нөлөөлөн хэрэгсэхгүй болгосон гэнэ. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга  Ч.Даваадорж 2016 онд Зүүн Азийн Хүндийн өргөлтийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдохдоо  өөрийн найз Ц.Хасбаатарт ажлаа өгснөөс Хүндийн өргөлтийн холбоо хүнд гарт шилсэн гэлцдэг. Тэрээр  өөрийн дүү Ц.Хосбаярыг ахлах дасгалжуулагчаар ажиллуулж, Ц.Хосбаяр нь цааш өөрийн хүүг  Х.Одхүүг  олон улсын тэмцээн уралдаанд дасгалжуулагчийн нэр дээр явуулдаг болсноор энэ холбоонд асуудал үүсчээ. Тэмцээн уралдаанд оролцох тамирчдынхаа бичгийг  Дэлхийн допингийн эсрэг  холбоо /WADA / руу   явуулдаггүй. Үүнээс нь болж Улсын аварга шалгаруулах тэмцээнд аваргалсан өсвөрийн хоёр тамирчин нь  Тайландад болсон Эзэн хааны цомын тэмцээнд өөрсдийн зардлаар очоод зорьсон тэмцээндээ оролцож чадалгүй буцаж ирж байж. 2017 онд хүндийн өргөлтөөр амжилт гаргасан хүүхэд Олон улсын тэмцээнд явсан  хойгуур нь допингийн шинжилгээнд нь анхан шатны хүүхдийг оруулснаас допинг илэрсэн тул  олимпийн эрх олгох тэмцээндээ орж чадаагүй байдаг.  Олимпийг хөгжүүлнэ, Монголынхоо нэрийг гаргана гэж спортын бүхий л байгууллагууд зорилго, зорилтоо тодорхойлдог. Тэгвэл Хүндийн өргөлтийн холбоо тамирчдаа Олимпийн эрх авах тэмцээнд нь оролцуулахгүй байгааг   Олимпизмын эсрэг үйл ажиллагаа гэх үү, байдаг л хүнд суртал гэх үү. Хүндийн өргөлтийн УАШТ-нд амжилт гаргасан тамирчдад  мөнгөн  шагнал олгодог.  Эрэгтэй, эмэгтэй  эхний найман жин, 16 төрөлд  мөнгөн шагнал олгодог бөгөөд нэг төрөлд  I байр 600,  II  байр 400, III  байр 200 мянган төгрөг нийт 1.2 сая төгрөгийг шагналтай. Эрэгтэй, эмэгтэй тус бүр найм,  нийт 16 төрлийг 1.2 саяар үржүүлбэл хэдэн саяар тогтохгүй тоо гарна. Гэтэл энэ мөнгө 2017, 2018 онд огт олгогдоогүй гэсэн мэдээлэл байна.  Тамирчидтайгаа ёс зүйгүй харилцсан гэхчлэн асуудал үүсгэсэн  ахлах дасгалжуулагч нь хариуцлага хүлээж ажлаа хүлээлгэж өгнө  гэж  өөрөө мэдэгдэж, цахим хуудастаа байршуулж байсан  ч аман дээрээ л тэгж хэлдгээс ачир дээрээ бол үгүй. Арга саам хийж, дарга нар дээгүүр гүйж байгаад буцаад ажлаа хийгээд явдаг аж. Мөн тус  холбоог удирддаг зарим хүний  цүнхнээс 60 сая төгрөгийн эм тариа, хориотой бараа хил дээр илэрч байсан гэх мэдээлэл бас яригддаг ч дарагдаад өнгөрч байж. Энэ бүх мэдээлэл үнэн бол Хүндийн өргөлтийн холбооны удирдлагад мэдлэг чадвар, удирдах арга барилаас гадна хүн чанар бас дутагдаж байна. Хүнд нударгаар ажлаа явуулж ирсэн Хүндийн өргөлтийн холбоонд хүний амь нас эрдсээгүй  дээр нь даруулга өгөх хэрэгтэй бус уу, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд аа. Эх сурвалж: www.polit.mn
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

9 цаг 16 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

12 цаг 47 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

15 цаг 48 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

16 цаг 1 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

17 цаг 7 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

17 цаг 9 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

23 цаг 27 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

23 цаг 27 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин