Сүмо авах юм ихтэй бөх л дөө

2019-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Хэдэн жилийн өмнө Монгол сүмог үзэхсэн гэсэн сонирхол ихтэй, хоёр гурван ч ТВ-ийн сувгаар Японд болж байгаа башё бүрийг дамжуулдаг байсан даа. Тэгвэл одоо энэ давалгаа арилж сүмог үүл гарч бороо орохын адил жирийн хэрэг мэт үзэх болсон юм шиг. UBS гэсэн ганц суваг тэмцээн дамжуулна. Сүмо гэж ярихад зарим нь тээршаах янзтай. Ийм л... Тэгвэл бид “Бөхийн мэдээ”-гээрээ дамжуулан уншигчиддаа энэ тухай мэдээлэл хүргэхийг хичээсэн хэвээр байгаа. Энэ нь зарим уншигчдад таалагддаг шиг л байдаг. Ээлжит тэмцээн болохын өмнө манай сонины уншигчид “Сүмогийн банцүкээ хэзээ гарах вэ” гэцгээдэг. Тиймээс бид эхний ээлжинд болох тэмцээний цуваа нэр (банцүкэ)-ийг гаргаж өгдөг. Дараа нь тэмцээний явцыг хоёроос доошгүй удаа тоймлон хүргэдэг юм. Ер нь сүмо зөвхөн барилдаан нь сонин биш тэндээс бөхийн ёс жаяг, эрэмбэ дараалал, уламжлалын талаар авах юм ихтэй шүү дээ. Үүнийг монголчуудын зарим хэсэг өнгөцхөн ойлгож нөгөө л нэр хүнд нь доошоо орсон үндэсний бөхийнхөө адил юм бодоод байдаг шиг санагдана. За тэгээд энэ тайлбараа завсарлаж энэ гуравдугаар сарын мэргэжлийн сүмогийн Харү башёгийн эхний найман өдрийн барилдааны тоймыг хүргэе. Уг тэмцээн бэртэл гэмтэлгүй, тэмцээн орхиж явсан бөхгүй сайхан өрнөж байна. Тэмцээн дундаа орох үед их аварга М.Даваажаргал ганцаараа найман даваатай тэргүүлж, түүний араас аварга М.Ананд (Какирюү), А.Ичинноров (Ичиножёо), озеки Такиясү, Гоэйдо нар долоон даваа, нэг унаатай нэхэж явна. Мөн Такакейшо, Рүдэн нар зургаан даваатай тэргүүлэгчдийн гурав дахь эгнээнд бичигдэж байгаа юм. Таван даваатай хэдэн бөхийн тоонд Чёошома С.Мөнхсайхан бий. Өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээний түрүү бөх Тамаваши Мөнх-Оргил дөнгөж дөрөв давжээ. Хэдийгээр тэмцээн дундаа орсон ч одоогоор хэн түрүүлэхийг хэлэх боломж алга гэж сүмогийн мэргэжилтнүүд тайлбарлав. Хакүхог Точиозантай хийсэн барилдаанаасаа сургамж аваад урьдынх шигээ барилдах юм бол сүмод дахин нэг дээд амжилт тогтоох боломж байна гэж хэлэх хүн ч байна. Гэхдээ ирэх өдрүүдэд тэргүүлж яваа бөхчүүд хоорондоо тулна. Гал гарсан барилдаан олон гарна гэсэн үг. Сонирхуулахад башёгийн найман өдрийн дараа нэг даваатай Точиазан, Икиой нар ганц ч даваагүй найм унасан Шёодай нар байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.19 № 57 (6024)
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

9 цаг 24 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

12 цаг 55 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

15 цаг 57 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

16 цаг 9 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

17 цаг 15 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

17 цаг 17 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

23 цаг 35 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

23 цаг 35 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин