Марк Уолберг фитнесийн бизнест дахин хөрөнгө оруулав

2019-03-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГ Mark Wahlberg Investment Group болон FOD Capital компаниуд хамтран фитнессийн фрэнчайзинг хийдэг F45 Training байгууллагын томоохон хувьцааг худалдан авахаар болжээ. Ингэснээр бизнесийнхээ салбарыг дэлхий олон улсад өргөжүүлэх зорилго тавьсан байна. 2012 онд Австралийн Сидней хотод байгуулагдсан энэ компанийн зах зээлийн үнэ өдгөө 450 сая ам.долларт хүрээд байгаа юм. F45 Training-ийн үүсгэн байгуулагч Роб Доич хэвлэлд өгсөн ярилцлагадаа компанидаа стратегийн хамтрагч хайж байсан талаараа дурджээ. Тэгвэл түүний түншээр Холливудын од Марк Уолберг ийн тодроод байна. “Марк бид хоёрын сонирхол яг таарч байна. Тэр угаасаа л фитнесээр хичээллэдэг, энэ спортыг ойлгодог хүн. Иймд манай брэндийг шинэ төвшинд аваачина гэдэгт итгэж байна” гэж тэрээр хэлэв. “Би бол фитнесийн фанат. Хаана, юу хийдгээсээ үл хамааран хүмүүс F45-д хичээллэх гэж чин сэтгэлээсээ ирж байгаа хүмүүсийг хараад л би энэ компанид хайртай болсон” гэж жүжигчин маань ярьсан байна. Тус компани нь дэлхийн 40 улсад 1500 орчим студи ажиллуулдаг бөгөөд Стэнфорд болон Техасын их сургуулиуд тэргүүтэй 20 гаруй хамтрагч түнш байгууллагатай. Хөрөнгө оруулагчид одоо Хойд Америк, Европ, Ази, Өмнөд Америк болон Германд бизнесийнхээ фрэнчайзингийг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Өдгөө 47 настай Уолберг фитнестэй холбоотой нэлээд хөрөнгө оруулалтад оролцсон нэгэн юм. Эх сурвалж: www.polit.mn
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

1 цаг 44 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

10 цаг 48 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

10 цаг 48 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин