Т.БАТСАЙХАН
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, МонголУлсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаярыг сурьж, ярилцлаа.
Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ?
- Монгол Улс чөлөөт, бие даасан ардчилсан тогтолцоонд шилжээд 20 жил болж байна. Өмнө нь бүх зүйлийг төр төвлөрүүлдэг байлаа. Одоо цаг үе өөр болж байна. Би Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын ажлыг 2016 онд авсан. Эхний хоёр долоо хоногт гар утас их завгүй байлаа. Хүмүүс их баяр хүргэлээ. Үүний хажуугаар гадаад паспорт яаралтай гаргаж өгөөч, үл хөдлөх хөрөнгө авах гэсэн юм аа, энэ хэний нэр дээр байна. Энэ тэнд барьцаанд байна уу үгүй юү мэдээд өгөөч гэдэг гуйлга баяр хүргэж, амжилт хүсч байгаагаас илүү их ирсэн. Улсын бүртгэлийн газар Хууль зүйн яамны харъяа байгууллага учраас таних танихгүй хүн их хандсан даа. Тэгээд би гайхсан. Ийм энгийн мэдээлэл ард иргэдэд яагаад олж мэдэхэд ингэж их хүндрэлтэй байгаа юм бэ. Төр ийм их хаалттай байна уу. Тэр хэрээр хүнд суртал ямар хэмжээнд байгаа нь ойлгогдож байлаа. Тэгээд Улсын бүртгэлийн ерөнхий газраас ямар үйлчилгээ үзүүлж, иргэдэд хэрхэн хүрч байна гэсэн бүх мэдээллийг судалсан. Гадаад паспорт гэхэд жилд 250 мянган хүн авдаг. Иргэний, эд хөрөнгийн барьцааны лавлагааг цаасаар төлбөр төлж авдаг хүмүүсийн тоо 400-гаад мянга. Хаягийн тодорхойлолт, лавлагаа гэхэд ТҮЦ машинаас жилд нэг сая гаруй хүн авсан байсан. Бусад 10 төрлийн лавлагааг ХУР системээс жилд давхардсан тоогоор дөрвөн сая орчим хүн авдаг. Тэгээд бүртгэлийн байгууллага нь зөвхөн 100 айл дээр төвлөрч байна. Энэ нь иргэдэд их стресс нэмж байна. Орон сууцны гэрчилгээгээ авах гэж байгаа хүн бүртгэлийн байгууллага дээр гэхэд гурван удаа очдог. Мэдүүлэг бөглөж нэг, барьцааны лавлагаа авах гэж, тэгээд гарсан хойно нь нэг очдог. Зөвхөн Улаанбаатар хотод гадаад паспорт авах гэж өдөрт 1200 хүн 100 айлд захиалга өгч байсан. Гэтэл бүртгэлийн байгууллагын ачаалал даах чадвар нь өдөрт 800 байна. 400 хүн тэр өдөр эргээд буцаж байв. Мөн их стресс, цаг хугацаа байгаа биз дээ. Үүнийг шийдэх гарцыг хайх нь бидний нэг үүрэг байлаа. Тэгээд бид ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ гэж бодсон. Яг тэр үед Шведэд иргэний үнэмлэхийн чипийг иргэдийн гарт нь суулгадаг боллоо. Хүн явж байхдаа чипээ уншуулаад л бүх үйлчилгээгээ авч байна гэсэн мэдээг уншаад их ичсэн. Гэтэл бид цаас бариулаад л хэдэн тийшээ хамаг ажлыг нь алдуулаад л иргэдээ гүйлгээд байна шүү дээ.Дөрвөн өгүүлбэрээр их зүйлийг өөрчилж чадсан
-Энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг нь зохион байгуулалтын гэхээсээ илүү хуультайгаа их холбоотой байсан. Бүртгэлийн байгууллагаас үзүүлдэг 100 орчим мэдээллийн дийлэнх нь угаасаа хуулиараа хаалттай байсан. Лавлагаа гэхэд 10-аас бусад нь бүгд хаалттай байсан. Тэгэхээр төрийн болон хувийн байгууллага иргэдээс олон төрлийн лавлагаа нэхэх нь зүйн хэрэг биз дээ. Түүнчлэн, бүртгэлийн байгууллагын үйлчилгээг ил болгочихвол төрийн байгууллагын хүнд суртал 70 хувь буурах боломжтой гэж үзсэн. АТГ, Цагдаа, ШЕЗ гэсэн гурван байгууллагын бүртгэлээс сард авдаг цаасан лавлагаа нь гэхэд 6500 хуудас байсан. Жилд 80 мянган хуудас цаас нэг төрийн байгууллага нөгөөгөөсөө авч байна. Канон, бичиг хэргийн зардал, цаг хугацаа гээд маш нүсэр үйл ажиллагаа байгаа биз. Үүнийг бүхэлд нь шийдэхийн тулд тэр хаалттай гээд байгаа 180 лавлагаа мэдээллийн аль нь бүр хаалттай байх юм, ямар нь нээлттэй, аль хэсэг нь хязгаарлагдмал нээлттэй байх юм гэдгийг хуулиар зохицуулсан. Бүртгэлийн хуулийн энэ зохицуулалт маш энгийн, хялбар зохицуулалт. Хуулийн энэ хэсгийн зохицуулалт гэхэд дөрөвхөн өгүүлбэр байгаа юм. Дөрөвхөн өгүүлбэр хуульд бичээд хэдэн зуун мянган хүний цаг нар, хэдэн тэрбумын зардал, төрийн албаны хүнд суртлыг алга болгосон. Энэ нь бүртгэлийн хуулийн амин сүнс юм. Нөгөө талаар бүртгэлийн байгууллагад байсан авлигыг байхгүй болгож байна. Хүнд суртал хаана байна тэнд авлига байдаг. Хаалттай байдал хаана байна тэнд авлига байсан. Тэр бүхнийг үгүй хийсэн хууль болж чадсан.Гэмт хэрэгтнүүдийг гишгэх газаргүй болгож байна
Блиц:
Баттөмөрийн ЭнхбаярАжилласан байдал:
- 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 1999 онд мөн тус сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Үүний дараа АНУ-ын Виржинийн их сургуульд хэлний чиглэлээр, Тайвань, Швед, Австрали Улсад хүний нөөцийн удирдлагаар мэргэжил дээшлүүлсэн. Хууль зүйн ухааны магистр. Эрх зүйч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй.
-
1998-2004 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш
-
2000-2001 онд УИХ-ын гишүүний туслах
-
2001-2002 онд УИХ дахь МАХН-ын Ажлын албанд референт, зөвлөх
-
2002-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт Тамгын газрын дарга
-
2006-2007 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга
-
2009 онд УИХ-ын даргын Ажлын албанд хуулийн асуудал хариуцсан зөвлөх
-
2009-2011 онд Нийгмийн даатгалын ерөнхий газарт Тамгын газрын дарга
-
2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх
-
2013-2014 онд УИХ-ын гишүүний зөвлөх
-
2014-2015 онд УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албанд хуулийн зөвлөх
-
2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажилласан.