Х.Цогбаяр: Хамгийн шударга спорт гэж сурыг сонгосон

2019-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НЯМДОРЖ Гарамгай мэргэн, Спортын мастер хэмээх цолны болзлыг нэг дор хангасан ховор амжилтын эзэн харваач Х.Цогбаяртай ярилцлаа. -Та 19 настайдаа сурын спортоор багагүй амжилтад хүрч чадлаа.  Энэ амжилтын гол үндэс  юу байв? -Би Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн. Ардын уран зохиолч Бөхийн Баастын нэрэмжит II ахлах сургуулийг төгссөн.  Аав минь Буянт сумын уугуул хүн. Миний төрсөн ах Х.Цогтбаяр спортын мастер цолтой. Нагац ах Урианхай сурын Улсын мэргэн Ч.Жамбал гэж харваач бий. Энэ хүмүүс маань намайг бага байхаас л сурын спортоор хичээллэхэд чин сэтгэлээсээ дэмжиж, ирсэн. Хамгийн шударга спорт бол сурын спорт юм. Мөн Улсын мэргэн Б.Баярсайхан ахыг наадамд түрүүлж байгааг хараад энэ спортоор хичээллэх хүсэл төрж байлаа.  Тэгээд Урианхай сурын Улсын мэргэн З.Буянт багшаараа заалгасан. Одоо би ҮБХИС-ийн Аюулгүй Байдлын сургуульд авто инженерийн чиглэлээр суралцдаг. Тамирчин хүн байнгын дасгал сургуулилт хийж байж, амжилт гаргана. Тэр ч утгаараа сургууль маань миний бэлтгэл хийх боломж нөхцлийг байнга хангаж өгдөг.  Маш сайн дэмжиж ажиллаж байна. -Б.Баярсайханыг улсын наадамд түрүүлж байгааг хараад энэ спортоор хичээллэх хүсэл төрсөн гэлээ.  Тухайн үед яг юу гэж бодогдож байв? -Улсын наадмаар түрүүлж байгааг нь телевизээр хараад яг энэ хүн шиг улсын наадамд түрүүлээд нутаг ус, аав ээжийнхээ нэрийг улс орон даяар дуудуулах юмсан гэж бодсон. Тухайн үеийн хүүхэд насны гэнэхэн мөрөөдөл минь бага ч гэсэн биелэж байна. -Танай нутаг А.Хонгор, Х.Болдбаатар, Б.Баярсайхан гээд олон мэргэнтэй. Энэ нь сурын спорт хөгжиж байгаагийн нэг илрэл юм даа? -Тийм шүү . Манай нутагт сур харвадаггүй хүн гэж цөөхөн. Бүгд л багаасаа харваж өсдөг учраас олон харваачид төрж байгаа болов уу.  Би одоогоор БХЯ-ны харьяа ЗХ-ний “Алдар” спорт хороо “Алдар жем” багт харьяалагддаг. 2014 онд Өсвөрийн Улсын аварга Өмнөговь аймагт болох гээд  Н.Алтантулга найзтайгаа хамт “Алдар жем” багийнхантай хамт явж байсан. Тэр үед энэ багийнхантай танилцаад багийнх нь гишүүн болсон доо. Үргэлж тусалж, дэмжиж байдаг сайхан хамт олон. -Таныг өсвөрийн сурын харваанд нэлээд амжилттай харваж байсныг мэдэх юм. Насанд хүрэгчдэд ороход өөрчлөлт байв уу? -Зайны хувьд өөрчлөгдсөн. Бусдаар гайгүй шүү.  Би 2017 оны Үндэсний их баяр наадмаар түрүүлж Монгол Улсын Өсөх идэр мэргэн цол хүртсэн. Мөн Улсын аваргад түрүүлж “Манлай харваач”, “Шилдэг харваач” болж байлаа. -Урианхай сурын өлгий нутгийн хүү. Урианхай сур, үндэсний сураас яг юугаар ялгарах вэ? -Урианхай сурыг зөвхөн эрчүүд л харвадаг учраас чадал их шаарддаг юм болов уу. Ер нь багаасаа харвасан болохоор сурын зурхайд сэтгэл догдлол төдийлөн мэдрэгддэггүй. Харваандаа гол анхаарлаа хандуулаад алдаагаа дор бүрнээ засаад явчихдаг. -Харваач хүнд техник ур чадвараас гадна нум сум хэрэгсэл чухал байдаг. Ямар хийцийн нум сумаар харвадаг вэ? -Нум бол гарамгай харваач Б.Бумцэнд, сумыг Гоц харваач Б.Мөнхгэрэл, Б.Энхсайхан гээд нутгийн ах нарынхаа урласан нум сумаар харваж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.15 № 54 (6021)
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

9 цаг 18 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

12 цаг 50 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

15 цаг 51 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

16 цаг 4 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

17 цаг 10 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

17 цаг 11 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

23 цаг 30 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

23 цаг 30 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин