Байгаль нуурын усыг савлах төслийг шалгана

2019-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Красноярскийн хязгаарт ажлын айлчлал хийж байгаа ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Байгалийн нөөц, экологийн сайд Дмитрий Кобылкинтэй утсаар холбогдож, Байгаль нуурын усыг савлахаар барьж байгаа үйлдвэрийг нягталж шалгахыг үүрэг болгожээ. Засгийн газрын даргын хэвлэлийн нарийн бичгийн дарга Олег Осипов сэтгүүлчдэд энэ тухай мэдээлэв. “Хятад улсад экспортлохоор Байгаль нуурын усыг савлах үйлдвэрийн барилга байгууламжийн төслийг экологийн хамгийн нарийн стандартад нийцэж байгаа эсэхийг нягталж шалгахыг Байгалийн нөөц, экологийн яаманд ерөнхий сайд утсаар үүрэг болгосон” хэмээн Осипов мэдэгдэв. “Универсиад-2019”-д оролцож байгаа ОХУ-ын шигшээ багийн гишүүдтэй Д.Медведев мягмар гаригт уулзах үеэр энэ асуудлыг хөндөж тавьсан ажээ. Энэ бол үнэхээр онц чухал сэдэв, энэ асуудлаар иргэдээс олон санал, хүсэлт хүлээж авсан хэмээн Ерөнхий сайд өгүүлжээ. Байгаль нуурын эргэн тойронд нөхцөл байдал муудахыг огт гаргуулахгүйн үүднээс уг төсөл экологийн хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг нягталж шалгахаа тэрээр амласан байна. “Аквасиб” компанийн гүйцэтгэж байгаа үйлдвэрийн барилга байгууламжийн ажил 2019 оны нэгдүгээр сард эхэлсэн. Хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь ойролцоогоор 1.5 тэрбум рубль, төслийн хүчин чадал нь жилийн 190 сая литр юм байна. Эхний ээлжийг 2019 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах бөгөөд 2021 оноос үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх ажээ. Бүтээгдэхүүний 20 хувийг Оросын зах зээлд гаргаж, 80 хувийг Хятад, Өмнөд Солонгос, Монгол болон бусад улсад экспортолно. Хуулийн этгээдийн улсын нэгдсэн бүртгэлд дурдсанаар “Аквасиб” ХХН-ийн үндсэн эзэмшигч нь Хятадад бүртгэлтэй “Байгаль нуур” хэмээх хязгаарлагдмал хариуцлагатай Дацины усны компани юм байна. “Аквасиб” компанийн хуульч Алла Коркинагийн мэдэгдсэнээр тус компани ажил гүйцэтгэхийг зөвшөөрсөн бүх бичиг баримтыг авсан гэнэ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.14 № 53 (6020)
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

2 цаг 13 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

11 цаг 17 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

11 цаг 17 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин