Ардчиллын партизан

2013-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Ардчилсан намын нэлээд хүчтэй фракцын нэг нь “Кроун”. “Алтан гадас”-ынхантай чиг баримжаа ойролцоо энэ фракцын удирдагчдын нэг нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал юм. Түүний улс төрийн амьдралаас цухас дурдвал 1989 оны МоАХ-ноос  улс төрийн гараагаа эхэлсэн нэгэн. 1990 оны ардчиллын анхны партизануудын нэг. Ардчилсан намтай 20 гаруй жил нөхөрсөн эрхэм. Гэхдээ тус нам доторх “Кроун” фрак­цынх гэдгээ хаана ч нуудаггүй.

Х.Золжаргал УИХ-ын 2012 оны сонгуулиар Орхон аймагт намын нөхөр Д.Одхүүгийн хамт нэр дэвшээд ялагд­сан. Энэ тойрогт Ерөнхийлөгч өөрийн зөвлөх М.Батчимэгийг сойхоор төлөвлөж байсан ч түүнийг намын жагсаалт руу татаж, Х.Золжаргалыг дэвшүүлсэн юм.

Түүнээс өмнөх буюу 2008 оны сонгуулиар Төв аймагт нэр дэвшээд мөн л унасан. Гэхдээ сонгуульд ялагдлаа гээд хоосон хоцордоггүй хүмүүсийн нэг бол Х.Золжаргал юм. Өмнөх парламентад хамтарсан Засгийн газрын үед Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байгаад Ардчилсан нам Засгийн газраас гарах үед албан тушаалаа өгсөн юм. Энэ удаад ч мөн л нөгөөх яамныхаа Төрийн нарийн  бичгийн дарга болон очив. Хоёр ч удаа тойрог сэлгэсэн ч энэ удаад яамаа сэлгээгүй буурин дээрээ буцаж очсон дарга байгаа юм.

Х.Золжаргал энэ яа­манд ажиллаж эхэлс­нээсээ хойш ноолуурын талаар нэлээд хөндөн ярьдаг болсон. Мөн твиттэрт  байнга жиргэдэг. Тэгэхдээ ноос, ноолуур, арьс шир, өндөг, хивс гэх мэтийн үйлдвэрийн, хөдөө аж ахуйн, малын гаралтай түүхийн эдийн талаар санаа оноогоо бичдэг юм билээ.

Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал математикч хүн. Угийн алдаа мадаг, хийгүй ярьдаг гэдэг. Энэ бол математикч хүнд байх ёстой зан чанар гэж зарим улстөрч үнэлдэг. Тэрээр 1982 онд нийслэлийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1988 онд Словак улсын Ян Амос Комекийн их сургуулийг математикчаар төгссөн.

Х.Золжаргал дар­га 1988-1991 онд Шинж­лэх ухаан, тусгай дунд боловсролын ул­­сын хорооны удирд­лагын асуудал судлах лабораторид эрдэм шинжилгээний ажилтан, 1991-1994 онд “Таван сум” компанийн захирал,1994-1996 онд “Нарс” компанийн дэд захирлаар ажиллаж бай­жээ. Мөн 1997-1998 онд Хөдөлмөр, нийг­мийн халамжийн хяналтын албанд хэлт­сийн дарга, 1999-2008 онд “Промимпорт” ком­панийн захирлаар ажиллаж байгаад 2008 оноос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан. Орос, словак, англи хэл­ний мэдлэгтэй гэж ажлын намтартаа бичжээ. Түүний ажилласан байдлаас харахад нэлээд хувийн бизнестэй нэгэн аж.

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

8 цаг 56 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

9 цаг 16 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

9 цаг 20 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

9 цаг 23 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

9 цаг 26 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

9 цаг 28 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

10 цаг 32 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

20 цаг 41 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

20 цаг 41 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

20 цаг 41 мин