Туслахаас төрийн түшээ

2013-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Намын даргын туслах жийж байгаад УИХ-ын гишүүн болж суга дээшилсэн хүн бол Р.Эрдэнэбүрэн. Тэр үедээ хамгийн залуу бөгөөд азтай түшээ гэгдэж байлаа. Р.Эрдэнбүрэн одоо Барилга, хот байгуулалтын яамны  Төрийн нарийн бичгийн дарга болсон.

Тэрээр 2000-2002  онд Төрийн ордонд тухалж, УИХ-ын гишүүн, “Эх орон” намын дарга  Б.Эрдэнэбатын туслахаар ажиллаж улс төрийн гараагаа эхлүүлжээ. Тухайн үеийн парламентад эхний хоёр жил гишүүний туслах, дараагийн хоёр жилд  УИХ-ын гишүүний зөвлөх хийсэн байна. Харин 2004 онд өөрөө нэр дэвшин ялалт байгуулж 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Даргынхаа өрөөнд цай, цаасыг нь зөөдөг туслах, зөвлөх байсан бол тэр үеийн парламентад даргатайгаа хамт нэг ангид суух хувь тохиожээ. Гэвч Р.Эрдэнэбүрэн үнэнч байгаагүй. УИХ-ын гишүүн болоод удалгүй даргаасаа, намаасаа нүүр буруулж Ардчилсан намыг сонгож өдгөө албан тушаалтай явна. Сураггүй намаас гарсан нь зөв ч шийдвэр байсан биз.

Р.Эрдэнэбүрэн 2008 онд гишүүний сэнтийгээсэ бууснаасаа хойш буюу  2008-2010 Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажиллаж, Л.Гансүх сай­дын  зөвлөхаар ажиллаж байгаад 2011-оноос Ардчилсан намын даргын зөвлөхөөр ажилласан юм. Дараа нь 2012 онд  Лондонгийн  Каплан Инт коллежид суралцан төгсч мэдлэг боловсролоо дээшлүүлж ирээд ийн төрийн нарийн бичгийн дарга болсон намтартай.

Тэрээр өнгөрсөн хугацаанд олон зүйлийн эзэн болсон. Хамгийн залуу гишүүн Алтангадас одонгоор шагнуулсан, памперстай гишүүн гэх хоч зүүсэн удаатай. Монгол Улсад хамгийн том далбаа мандуулсныхаа төлөө Алтангадас одон хүртэж чадсан сүйхээтэй нэгэн гэдэг. Түүний ман­дуулсан Төрийн дал­баа төв цэнгэлдэх хү­рээлэнгийн дэргэд байдаг.

Төрийн нарийн Р.Эрдэнэ­бүрэн 1974 онд төрсөн, 1992 онд Дундговь аймгийн нэгдүгээр10 жил, 1993-1998 онд Анкарагийн Их сургуулийн хуулийн факультет, 1999 онд   МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн эрхзүйч мэргэжилтэй. Ийнхүү гишүүний тус­лахаас төрийн түшээ, яамны Төрийн нарийн бичгийн даргын суудалд тухалсан азтай, одтой залууг энэ удаагийн “Хэн нь хэн бэ?” буландаа танилцуулав.

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2 цаг 13 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

3 цаг 36 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

3 цаг 45 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

3 цаг 54 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

6 цаг 42 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

6 цаг 46 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

8 цаг 4 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

11 цаг 30 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

11 цаг 30 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин