20 жилийн хөдөлмөрийн үнэтэй алтан медаль

2019-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
П.АМГАЛАНБАЯР Малайзын нийслэл Куала Лампур хотноо шайбтай хоккейн “Asian challenge cup” олон улсын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд оролцсон Монголын шигшээ баг өмнөх амжилтаа бататгаж, хошой аварга болсноор Монголын хоккейн спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ. Тэмцээнд түрүүлсэн баг аваргын цомтойгоор эх орондоо ирлээ. Тэднийг Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц тэргүүтэй албаныхан “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр тосч, баяр хүргэсэн юм. Манай тамирчид Куала Лампурт эхний тойрогтоо тэмцээний хүчтэй багийн нэг болох эзэн орон Малайзыг 9:5-ийн харьцаатай хожсон нь тэмцээнд оролцож буй багууд болон энэ спортыг сонирхогчдын дунд шуугиан тарьж чадсан юм. Улмаар дараагийн тоглолтод Сингапурыг 13:3-аар буюу онооны илт давуугаар ялсан нь ямар чадвартай баг болохоо харуулсан, тамирчдын урам зоригийг бадраасан гайхалтай тоглолт болж өндөрлөсөн. Энэ үеэс Монголын шигшээ баг медалийн тавцанд зогсох нь тодорхой болсон бөгөөд гагцхүү медалийн өнгө ямар байх бол гэсэн хүлээлт үзэгчдийн дунд үүссэн. Хэдийгээр Филлипинийн шигшээ багт хожигдсон ч Малайзын багийг хожиж, аваргын төлөө дахин Филлипинийн багтай учраа таарсан. Шийдвэрлэх тоглолтод манай баг 6:3-аар даагаа нэхэж, энэ удаагийн  “Asian challenge cup” тэмцээнд итгэл төгс, аваргаллаа. Энэ өдөр “Чингис хаан” онгоцны буудалд албаныхнаас гадна хоккейн үнэнч фанатууд, тамирчдын эцэг эх, гэр бүлийнхэн нь цугласан байв. Хүсэн хүлээсэн мөч ирэхэд мөнгөн аягатай сүү, баярын нулимстай тамирчдыг угтсан юм. Хэдийгээр Монгол Улсад өвлийн спортын мөсөн талбай байхгүй ч манай тамирчид бахдам амжилт гаргасан нь монголчуудаас гадна хоккейн спорт өндөр хөгжсөн бусад орны гайхширлыг төрүүлсэн тухай тамирчид ярьж байв. Энэ үеэр тамирчдын сэтгэгдлийг сонслоо.  

А.Мэргэн: Бид бэлтгэл хийх заалтай болохыг хүсч байна

/ Монголын хоккейн холбооны дасгалжуулагч / -Тамирчид маань тэмцээнд оролцохын тулд гадаа мөсөн дээр бэлтгэлээ хийсэн. Хэдийгээр бэлтгэл хийхэд хүндрэлтэй байсан ч Азийн наадамд дахин аваргаллаа. Бидэнтэй учраа таарсан багууд бүгд мэргэжлийн өндөр төвшнийх. Манай шигшээ баг  шинэ залуу бүрэлдэхүүнтэй болсон. Шинээр долоон тамирчин нэмэгдсэн. Ихэнх нь Шарын гол, Дархан, Улаанбаатарын хүүхдүүд. Багийн хувьд дундад нас нь дөрвөн насаар доошилсон нь  тоглолтын хурдыг нэмсэн гэж бодож байна. Биднийг тэмцээнд оролцоход “Monnis” групп, “Говь  ресорт”, “Базальт” компани, манай холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан зэрэг олон хүн дэмжсэн. Бид дараа жил дахин амжилт гаргахын тулд арваннэгдүгээр сараас бэлтгэлээ хийхээр төлөвлөж байна. Харин үүний тулд зориулалтын мөсөн талбай, ордон хэрэгтэй байна. Төрөөс дэмжээсэй.

Б.Мишигсүрэн: Сүүлийн тэмцээн боллоо

/Багийн ахлагч/   -Энэ жил шигшээ баг маань олон залуу тамирчинтайгаар тэмцээндээ амжилттай оролцлоо. Миний хувьд Монголын хоккейн шигшээ багт 20 жил тоглож байна. Үүнээс 13 жил багийн ахлагчаар ажиллажээ. Харин энэ удаагийн тэмцээн миний хувьд сүүлийнх болж байна. Залуу тамирчиндаа багийн ахлагчийнхаа  зодгийг тайлж өгнө. Энэ удаагийн алтан медаль 20 жилийн хөдөлмөрийн үнэтэй медаль байлаа. Цуг тоглож байсан үе үеийн тамирчид болон дуртай спортдоо бие сэтгэлээ зориулах боломжийг олгож байсан гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлье. Мөн дэмжиж  ажилладаг байгууллагууддаа  талархаж байна. Ийнхүү Азийн наадамд амжилттай оролцож, амжилтын дээдээс атгаад ирсэн Монголын хоккейн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид цаашлаад олон жил гадны оронд эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Харин тэднийг төрөөс дэмжиж, бэлтгэл хийх зориулалтын талбайтай болгоосой гэж ирсэн зочид дор бүрнээ ярьж байсан юм. Учир нь эрс тэс, хүйтэн уур амьсгалтай манай оронд өвлийн спорт тэр дундаа хоккей хөгжих өндөр магадлалтай ч тамирчдад бэлтгэл хийх боломж байхгүй байна. Харин Филиппин улс 110 сая хүн амтай, халуун орон ч битүү дээвэртэй  хоккейн  мөсөн талбай бүхий дөрвөн ордонтой ажээ. Мөн Кувейт, Тайланд, Сингапур ч зориулалтын спортын ордонтой. Үүнээс гадна өндөр зэрэглэлийн дасгалжуулагчийг  Швед, Канад, Финланд, ОХУ-аас авдаг юм байна. Харин манай тамирчид  мөс хайлсан хавар, зуны саруудад бэлтгэл хийх боломжгүй. Хэрэв өвлийн спортын ордонтой бол амжилт нь улам нэмэгдэж, магадгүй энх тайвны бэлгэ тэмдэг болсон олимпийн наадамд оролцож, медаль хүртэхийг хэн ч үгүйсгэхгүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.13 № 52 (6019)
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

9 цаг 13 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

12 цаг 44 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

15 цаг 46 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

15 цаг 58 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

17 цаг 4 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

17 цаг 6 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

23 цаг 24 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

23 цаг 24 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин