Леброн Жеймс: Майкл Жордан намайг энэ спортод дурлуулсан

2019-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Мэргэжлийн сагсан бөмбөгийн ертөнцийн үе үеийн шилдэг тоглогчдын талаар энэ удаагийн спорт буландаа танилцуулахаар бэлтгэлээ.  

Леброн Жеймс

Мэргэжлийн сагсан бөмбөгт “Хаан Жеймс” хочтой Леброн Жеймс нь АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн тоглогч. “Кливленд Кавальерс” багт тоглодог тэрээр НБА-гаас гаргасан шилдэг тоглогчдын жагсаалтыг тэргүүлж байгаа.  Леброн Жеймс 1984 оны арванхоёрдугаар сард Охайо мужийн Акрон хотод төрсөн. Анх 18 настайдаа 2003 оны НБА-гийн анхны сонголтоор багтаа ирж долоон жил тоглосон. Харин 2010 оны зун  “Майами хит” багт 2014 он хүртэл тоглож байгаад хуучин багтаа буцаж ирсэн ажээ.  Одоо Лос-Анжелес Лакерс багийн тоглогч Леброн Жеймс  Денвер Наггетс багтай хийсэн тоглолтод  NBA-ийн түүхэнд  нийт 32.292 оноо авснаар домогт тоглогч Майкл Жорданы амжилтыг эвдсэн байна. Харин  түүний урд 33643 оноогоор Коби Брайнт, 36928 оноогоор Карл Мэлоун, 38387 оноотой  Карим Абдул Жаббар нар оржээ.  Тэрээр “Би 23 дугаартай өмсгөлийг Майкл Жорданыг хүндэтгэж өмсдөг. Намайг энэ спортод татагдахад Майкл Жордан нөлөөлсөн. Гэхдээ миний хувьд хамгийн чухал нь  би өөрөө энэ амжилтад хүрсэн гэж онцолсон байна. Хүүхэд байхад намайг урамшуулж зоригжуулах хэн нэгэн хэрэгтэй байсан. Тэр нь Майкл Жордан байсан юм” гэж ярьжээ. [embed]https://www.youtube.com/watch?v=tgrLN7dOTRc[/embed]

Майкл Жеффри Жордан

1963 оны хоёрдугаар сарын 17-нд Нью-Йорк хотод төрсөн.  2003 онд сагсан бөмбөгөөс бүрмөсөн зодог тайлсан түүнийг ид тоглож байх үед нь нисдэг Жордан гэж хочилдог байжээ. “Чикаго Буллз” багт тоглож  багаа зургаан удаа  аваргын титэм рүү хөтөлсөн ч 1993,1999 онд  их спортыг орхиж байгаагаа зарлаж байсан юм. Тэрээр бүх тоглолтынхоо турш дунджаар 30.1 оноо авсан нь лигийн тоглолтын түүхэн дэх өндөр амжилт гэж тооцогддог. Түүнчлэн шилдэг бууч цолыг 10 удаа хүртэж байжээ.  Мөн НБA-гийн шилдэг таван тоглогчийн нэгээр 10, шилдэг хамгаалагчаар  есөн удаа нэрлэгдэж байсан. Гурван жил дараалан самбараас бөмбөг авалтаар, шилдэг хамгаалагчийн шагналыг хүртэж байжээ. Улмаар 1991 оны шилдэг тамирчнаар шалгарч байсан аж. ESPN- цахим хуудас, “Associated Press” байгууллагаас  түүнийг  XX зууны шилдэг тамирчнаар нэрлэжээ. Гэвч аавдаа өгсөн амлалтаа биелүүлж Америкийн бейсболын лигийн “Chicago White Sox” багтай гэрээ байгуулж бейсбол тоглож эхэлжээ. Харамсалтай нь амжилттай тоглож чадаагүй учраас сагсан бөмбөгтөө буцаж ирсэн ч 2003 онд нэгмөсөн зодог тайлсан билээ. [embed]https://www.youtube.com/watch?v=LAr6oAKieHk[/embed]

Кевин Дюрант

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгчин, Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Голден Стэйт Уорриорз багийн довтлогч юм. Тэрээр 1988 оны есдүгээр сарын 29-нд Колумбийн тойргийн Вашингтон хотод төрсөн.  35 дугаартай өмсгөлийг түүний коллежийн сагсан бөмбөгийн дасгалжуулагч 35 настайдаа нас барсан Чарльз Крэйгийн дурсгалд зориулан өмсдөг байна.  Тэрээр NBA-ийн дүрэмд зааснаар мэргэжлийн лигийн сагсан бөмбөгийн тоглогч байхын тулд их сургуульд төгссөн байх ёстой гэснийг биелүүлж хуульч мэргэжлээр сурч төгссөн байна. Дараа нь  спортын чиглэлийн цахим хуудаст өгсөн ярилцлагадаа сагсчин болоогүй бол цаг уурч болох байсан гэж ярьсан байдаг. Түүнээс гадна NBA-ийн домогт тоглогч Шакил О Нейл, Аллен Иверсон нар шиг  хип хоп урсгалд нэгдэж Оклахома хотын репперүүдтэй нийлж дуулдаг байжээ. Тэрээр уржигдар Оакланд хотод Финикс Санс багтай хийсэн тоглолтын үеэр тоглолтын дөрөв дэх хагасаас хөлөндөө гэмтэл авч талбайг орхихоос өмнө багтаа 25 оноо авчирсан байна. [embed]https://www.youtube.com/watch?v=mU8iJwMBgcM[/embed] Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.12 № 51 (6018)
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

9 цаг 29 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

13 цаг 1 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

16 цаг 2 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

16 цаг 14 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

17 цаг 21 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

17 цаг 22 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

23 цаг 41 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

23 цаг 41 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин