“Батаар”-ын яамны төрийн нарийн

2013-07-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Долдугаар сарын 1-ний үймээнд  хүргэсэн халуухан сонгуулийн дараа намар болж,  хөдөөнөөс сонгогдсон түшээдийн байр сууцны асуудал ярьж, УИХ-ын Тамгын газар өргөдөл, хүсэлтэд дарагдах үеэс нэгэн эрхэм олны хараанд өртөж, хэвлэлүүд ч чамгүй  онцолж билээ.  “Дорнодын тойргоос сонгогдсон П.Алтангэрэл гишүүн зочид буудлаар хоног төөрүүлж  байна” гээд л багагүй шуугисан.

 “Төвхнөж амжсан уу, гишүүн ээ” гэсэн асуултад  “Нэг газраас нөгөө рүү  шилжин суурьших ямар ч хүний амьдралд хэцүү. Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил  өнхөрдөг гэгчээр ямар ч хүнд дассан сурсан гараасаа өөр тийш  явах амаргүй. Насаараа шахам хөдөө суурьшсан  болохоор  төв суурин бараадах тухай  бодож явсангүй. Тийм бэлтгэл ч хангаж байсангүй. Орон сууцнаас эхлээд хэцүү асуудал  байсан. Төр засгийн, найз  нөхдийн дэмжлэг байлаа. Бас ч гэж дөч гарсан хүний хувьд ажил, амьдралаа зохицуулалгүй яахав.Манайх Баянзүрх дүүрэгт байр авсан” хэмээн хариулж байсан нь саяхан.  Өдгөө тэрээр ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж энэ салбарт мэдрэмжтэй, сэтгэлтэй ажиллаж чадна гэдгээ харуулж явна. Мөн Дорнод руугаа ч үе үехэн хүлгийн жолоо залсан хэвээр дуулдана.

Өвөрхангайн унаган хүү ийнхүү Дорнодоор овоглогдох болсны  учир тэр нутгаас гэрлэж, гурван хүүтэй болон тэндээ суурьшсаных гэнэ лээ. Гэсэн ч түүний амьдралын  хамгийн сайн сайхан, алдаа оноо  Дорнод аймагтай   салшгүй холбоотой.  Энэ тухайгаа “Алтангэрэл өөрөө хүн болсон алтан нутаг бол Дорнод” хэмээсэн нь бий. 

П.Алтангэрэл Их хурлын гишүүн байхдаа Дорнодын Мардай, ураны асуудлаар  Ерөнхий сайдад олон удаа асуулга тавьж, “Асуулга гишүүн” хэмээн цоллуулж байв. Үүнээс үүдээд зарим нь түүнийг уул уурхай талын мэргэжилтэй гэж эндүүрдэг. Гэтэл тэрээр МУИС-ийг  түүхийн багш мэргэжлээр төгссөн.  Дорнод аймагт бага ангийн багшаас бага, дунд ангийн хичээлийн эрхлэгч,захирал  гээд боловсролын салбарт арвин туршлагатай  нэгэн. П.Алтангэрэл 1990 онд ардчилсан хувьсгал  эхлэхэд Дорнод аймагт “Ардчилсан социалист хөдөлгөөн” байгуулснаар улс төрийн замаа тодорхойлсон  АН-ын анхны партизануудын нэг юм.  Угшил хөөвөл Н.Алтанхуяг, Р.Гончигдорж нарын  “виз”-ээр  МСДН-нд элссэн  анхны гишүүн, АН дахь “Алтан гадас”-чуудын нэг юм. 1996 онд  Дорнод аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж,    Ардчилсан холбоо эвсэл сонгуульд ялснаар Чойлбалсан хотын захирагчаар дөрвөн жил ажилласан түүхтэй.

АН 2012 оны УИХ-ын  сонгуульд П.Алтангэрэл, Б.Мөнхцэцэг нарыг Дорнодын тойрогт  нэр дэвшүүлсэн ч сонгогчид бие даагч Х.Болорчулуун, МАН-ын гишүүн “МАК”-ийн Н.Номтойбаярт саналаа өгсөн. Сонгуулийн дараа П.Алтангэрэл  аль нэг агентлагийн дарга, эсвэл дэд сайд болох гэнэ гэсэн  таамаг олны дунд байсан. Гэхдээ ССАЖЯ-ны  Төрийн нарийн бичгийн дарга болно гэж хэн ч зүүдлээгүй. Харин томилгооны талаарх мэдээлэл  олонд ил болоход  “Байгаа оносон шийдвэр” гэлцсэн.  Ингэж хэлэхийн учир  нь Эрээнцавын Нямсүрэнгийн шавь,  муугүй яруу найрагч гэдэгтэй холбоотой байж мэднэ. Дээр нь мэргэжил нь ч нөлөөлсөн биз. Тухайн үед алдагдсан Батаарын асуудал дуулиан болж байхад  МУИС-ийн түүх-археологийн ангийг төгссөн П.Алтангэрэлийг  Төрийн нарийнд шууд л томилсон байлгүй.

Яруу найрагчидтай ойр явсных  ууж, халуурч явсан үе түүнд бий. Түүнийгээ  ч нуудаггүй.  Жинхэнэ эрх чөлөөт амьдралыг эдэлж явсан нөхөр харин УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа хамгийн журамтай нь байсан. Одоо бол тэрээр Дорнодын биш, хотын иргэн болсон.  Нэгэн цагт “Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жилдээ хэцүү байдаг гэнэ лээ. Түүн шиг л явна” хэмээн ярьж байсан  ч  байр сууриа  сүрхий олжээ. Өөрийнхөөрөө байх дуртай ч өөрчлөх, шинэчлэхийн төлөө байгаа шинэчлэлийн Засгийн газрын ачааг үүрэлцэж ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж яваа түүнд амжилт хүсье.

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

8 цаг 51 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

9 цаг 11 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

9 цаг 15 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

9 цаг 18 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

9 цаг 21 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

9 цаг 24 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

10 цаг 27 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

20 цаг 37 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

20 цаг 37 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

20 цаг 37 мин