АНУ хөтөлбөрөө цуцлахаар төлөвлөж байна

2019-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, тус улсын худалдааны төлөөлөгчдийн танхимаас Энэтхэг, Турктэй  байгуулсан  худалдааны хөнгөлөлт үзүүлэх  хөтөлбөрөө цуцлахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. Тэрээр “Би энэ шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь АНУ, Энэтхэгийн Засгийн газар хоорондоо хөтөлбөрийг биелүүлэхээ амласан. Гэвч Шинэ Дели  Вашингтонд Энэтхэгийн зах зээлд  нэвтрэх боломж өгнө гэж мэдэгдээгүй” гэж онцолжээ. Харин Туркийн хувьд АНУ-ын худалдааны төлөөлөгчдийн танхим Анкараг  хөнгөлөлтийн системийн энэ хөтөлбөрт хамруулахаар сонгоогүй. Учир нь энэ орны эдийн засаг хангалттай хөгжсөн гэж ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Гэхдээ энэ хоёр оронтой байгуулсан хөтөлбөрийг цуцлах шийдвэрийг АНУ-ын конгресс, Турк, Энэтхэгийн Засгийн газарт мэдэгдсэнээс хойш 60 хоногийн дотор хэрэгжихгүй гэж тус танхимаас мэдээлжээ. Харин АНУ-ын зүгээс энэ хөтөлбөрийг цуцалж байгаа нь Энэтхэгийн экспортод бага зэрэг нөлөөлнө гэж тус улсын Худалдааны сайд Ануп Вадхаван хэлжээ. Тэрээр “Манай орны зүгээс  АНУ-д 5.6 тэрбум ам.долларын бараа экспортлоход  ноцтой нөлөөлөхгүй гэж дүгнэсэн. Түүнээс гадна АНУ-ын энэ хөтөлбөрөө 60 хоногийн дотор цуцалсан ч  Вашингтонтой  тогтоосон манай харилцаагаа хадгалж, хэлэлцээрийг үргэлжлүүлнэ гэсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.6 № 46 (6013)
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

2 цаг 5 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

11 цаг 9 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

11 цаг 9 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин