Х.Ганцогтын гарт өөрчлөлтийг атгуулжээ

2013-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.СОЛОНГО

Төрөөс хуваарилсан улсын төсөв, Монгол Улсыг баялгийг иргэдэд хэрхэн хүргэх, түүний хэрэгжилтийг хянахад гол үүрэг гүйцэтгэдэг эрхмүүдийн нэг яах аргагүй Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байдаг. “Хэн нь хэн бэ?” булан энэ удаад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогтыг танилцуулж байна. Монголыг нэг айл өрх гэж үзвэл тэдний авдрыг сахиж, түүн доторх хөрөнгийг гэр бүлийн гишүүн бүрт ижил тэгш хуваарилж, зөв зүйлд чиглүүлэх эздийн нэг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байдаг аж. Тус яам энэ онд салбартаа хэд хэдэн өөрчлөлтийг эхлүүлсэн нь төсвөө иргэдээр хэлэлцүүлж, түүний хэрэгжилтийг тэдэнд нээлтэй хүргэх, орон нутгийн төсвийн эрхийг хөдөөгийнхөнд өгснөөр энэ салбарт шинэ зүйл бий болсон гэдэг. Энэ бүхэн хүмүүсийн амьдралд хүрч, ажил болоход бас нэг толгой болог гэж  Х.Ганцогтыг өнгөрсөн онд энэ албанд томилжээ. Х.Ганцогтыг шинэчлэлийн Засгийн газрын “Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарт шинэчлэл хийнэ” гэсэн амлалттай зэрэгцэн энэ албанд очиход “Өөрчлөлтийн өмнө хариуцлагатай албанд очсон залуу удирдлага их зүйл хийх нь гарцаагүй” хэмээн үе үеийн эдийн засагчид үзэж байв. Тэрээр 23 насандаа Сангийн яаманд хөл тавьж, ажлын гараагаа Төсвийн бодлогын газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн ажилтнаар эхэлжээ. Харин хамгийн түрүүлж хийсэн удирдах ажил нь 25-тайдаа томилогдсон тус яамны Худалдан авах ажиллагааны зохицуулалтын газрын даргын алба байжээ. Залуу боловсон хүчин, удирдлагын 10 гаруй жилийн хөдөлмөр тус яаманд чиглэжээ. Мөн тэр 2006-2007 онд Монгол дахь Мянганы сорилтын сангийн Худалдан авах ажиллагааны мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Х.Ганцогт Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлээр бакалавр, Австралийн үндэсний их сургуулийг Бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлээр мастерын зэрэгтэй төгсчээ. “Төсөв дэх бэлнээр тараах мөнгөний хувь тийм ч нүдээ олсон хуваарилалт биш. Үүнээс болж төсвийн орлого, зарлагад гажуудал бий болсон” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн түүний ажилдаа баримталдаг зарчмуудын нэг төсвийг хүн бүрт ил тод хүргэх аж.

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2 цаг 28 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

3 цаг 50 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

3 цаг 59 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

4 цаг 8 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

6 цаг 56 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

7 цаг 0 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

8 цаг 18 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

11 цаг 44 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

11 цаг 44 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин