Гадаад харилцааны Төрийн нарийн

2013-07-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд олон улсын таатай гадаад орчинг бүрдүүлэх эрхэм зорилготой яамны Төрийн нарийн бичгийн даргыг “Хэн нь хэн бэ?” булан танилцуулж байна. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан салбартаа төдийгүй улс төр, төрийн албанд туршлагатай гэж үнэлэгддэг. Тэрээр үе, үеийн Засгийн газарт  ажиллаж байсан удаатай. Намтар түүхээс нь харвал Засгийн газрын дэд сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, гадаадад суурин төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Мөн төрийн өмчит компанийг ч удирдаж байсан юм.

Г.Цогтсайхан  2009 оноос төрийн өмчит “Мон-Атом” ХХК-ны захирал, дэд захирлаар ажиллаж байгаад өнгөрсөн онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон. Үүнээс өмнө Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Одоогийн Ерхөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Засгийн газрыг тэргүүлж байх үед түүний зөвлөх хийж байжээ. Тэгэхээр аль намын угшилтай, хаанаас томилгоотой, хэний хүн бэ гэдэг тодорхой юм. Тухайн үед “Эх орон-Ардчилал” эвсэл Засгийн эрхийг барьж байв.

Г.Цогтсайхан даргын ажлын намтрын ихэнх он жилүүд гадаад харилцааны салбарт бий. Тэрээр 1998-2005 онд Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Бээжин дэх Суурин төлөөлөгчийн газарт хөтөлбөрийн захирлаар ажиллаж байжээ.  Түүнээс өмнө буюу 1994 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид Тэнхмийн эрхлэгч байсан аж.

 1991-1993 онд Л.Бямбасүрэн гуайг Ерөнхий сайд байхад түүний багт ажиллаж байж. Г.Цогтсайхан дарга тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болоод даргаар ажиллаж байсан байна. Мөн өмнөх Засгийн газарт нь 1990-1991 онд Хөдөлмөрийн яамны дэд сайдаар ажиллаж байжээ. Ер нь түүний ажлын гараа төрийн албан хаагчаар эхэлсэн юм байна. 1985-1990 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт референт, 1982-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэнээр ажиллаж байсан намтартай.

Ажлын намтар зузаан, арвин туршлагатай хүнийг манай улс бодлогын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон нь энэ. Г.Цогтсайхан. бусад яамны Төрийн нарийн бигчийн дарга нарыг бодвол харьцангуй нас тогтсон, олон жил төрд ажилласан эрхэм юм.

Уг нь инженер эдийн засагт мэргэжилтэй аж. Тэрээр 1982 онд ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгсч, хожим нь Австрали улсын Канберрагийн их сургуульд Бизнесийн удирдлагын мастерийн зэрэг хамгаалжээ.

Англи, орос, хятад хэлтэй Г.Цогтсайхан дарга Гадаад харилцааны яаманд очсоноосоо хойш хэд хэдэн улсад ажлын айлчлал хийсэн байна. Тухайлбал, булангийн орнууд, Австрали зэрэг улсад айлчилж хоёр орны  улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бизнес, боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг ахиулж, Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагаа болон олон улсын харилцаанд ахиц гаргажээ.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2 цаг 18 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

3 цаг 41 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

3 цаг 49 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

3 цаг 59 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

6 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

6 цаг 50 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

8 цаг 8 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

11 цаг 34 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

11 цаг 34 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин