Хууль зүйн шинжлэх ухааны дэд эрдэмтэн, өмгөөлөгч, ОХУ-ын Холбооны Өмгөөлөгчдийн Танхимын ерөнхийлөгчийн зөвлөх, ОХУ-ын Холбооны Өмгөөлөгчдийн Танхимын Ёс зүй ба стандартын хорооны гишүүн Федоров Вахтанг
Дэлхийн улс орнуудын дийлэнхэд Өмгөөллийн байгууллага нь иргэний нийгмийн үндсэн байгууллагуудын нэгд тооцогддог. ОХУ-д ч мөн Өмгөөллийн байгууллага нь нийгэм дэх эрх зүйн зарчмыг тогтоох үүрэг гүйцэтгэдэг чухал байгууллага бөгөөд их баялаг түүхтэй. Нийгмийн зорилго болон чиг үүргийн хувьд бусад улсууд дахь Өмгөөллийн байгууллагатай төстэй боловч ОХУ-ын нийгмийн онцлогийн улмаас тэднээс ихээхэн өвөрмөц ялгаатай.
ОХУ-д үргэлжлэн явагдаж буй хууль, эрх зүйн тогтолцооны шинэчлэлүүд нь хувь хүн болон иргэний эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулж, тэдний эрх, эрх чөлөөг илүү сайн хамгаалахад чиглэгдсэн болно. Иргэдийн хууль, эрх зүйн найдвартай хамгааллын механизмыг бий болгох нь иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө хэрэгжүүлэх гол нөхцөл юм. Энэ нь ялангуяа шударга ёсыг тогтоох, шүүн тунгаахад голлох үүрэг гүйцэтгэгчдийн нэг болох Өмгөөллийн байгууллагад хамааралтай.
Хүний эрхийг хамгаалах, шударга ёсыг тогтоох, шударга ёсыг шүүн тунгаахад өмгөөлөгчид чухал хувь нэмэр оруулдгийг дурдах нь зүйтэй. Өмгөөлөгчид хууль ёсыг хэрэгжүүлэх болон дээдлэх, хүний эрхийг хамгаалахад гол үүрэг гүйцэтгэдэг. Өмгөөлөгчдийн үндсэн үүрэг болох хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үйл ажиллагаанд хууль тогтоогчдын зүгээс онцгой анхаарал хандуулах ёстой. Үндсэн хуулийн баталгааны хэрэгжилт нь мөрдөн шалгах байгууллага, прокурорын болон шүүхийн байгууллагууд үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байгаагаас гадна өмгөөлөгч өөрийн үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас мөн хамааралтай байдаг. Шүүхийн үйл ажиллагааны чанар ба үр дүн, тодорхой маргааныг шийдвэрлэх амжилт нь өмгөөлөгчийн ур чадвар болон бэлтгэлээс ихээхэн хамааралтай байдаг. Гол асуудал нь хууль зүйн туслалцааны чанарт байдаг. Хууль зүйн туслалцаа нь бодит бөгөөд үр дүнтэй байх ёстой. Өмгөөлөгчид нь хууль, эрх зүйн салбарын мэдлэгийг эзэмшсэн байх бөгөөд өөрийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх зорилгоор тусгай сургалтад хамрагдах ёстой бөгөөд энэ нь ёс зүйн дүрэмтэй уялдаа холбоотой юм.
Бие даасан, хараат бус шүүхийн тогтолцоогүйгээр нийгмийн хөгжлийг төсөөлөх боломжгүй. Бие даасан, мэргэжлийн шүүхийн тогтолцоо нь зохион байгуулалттай, мэргэжлийн хандлага дээр суурилсан Өмгөөллийн байгууллагагүйгээр зохих ёсоор оршин тогтнох боломжгүй. Өмгөөлөгчид үйл ажиллагаа явуулж байхдаа ялгаварлан гадуурхалт, хөндлөнгийн оролцоо, дарамтаас ангид байх ёстой бөгөөд шударга шүүхийн үйл ажиллагааны шаардлагад нийцүүлэн шүүх болон үйлчлүүлэгчидтэйгээ чөлөөтэй харилцах эрхтэй байх ёстой.
Нөгөөтэйгүүр төрийн байгууллагууд ч үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж буй өмгөөлөгчдийн хууль ёсны эрхийг хүндэтгэн түүний хэрэгжилтийг ханган ажиллах тал дээр анхаарах хэрэгтэй. Иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалахад төрийн хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаа төдийгүй хөндлөнгийн иргэний нийгмийн мэргэжлийн хүний эрхийн байгууллагын үйл ажиллагаанаас бүрдсэн Үндсэн хуулийн эрх зүйн баталгааг боловсруулсан систем байгаа тохиолдолд боломжтой юм. Төрийн байгууллагууд болон Өмгөөллийн байгууллагын хамтарсан үйл ажиллагаа нь иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хууль, эрх зүйн хэм хэмжээг сайжруулах, үүнийг найдвартай баталгаажуулах механизмыг бий болгох, иргэдийн эрхийн хэрэгжилтийн хамгийн тохиромжтой арга замыг олох боломжийг олгодог.
ОХУ-ын одоо үйлчилж буй хууль тогтоомж болон хууль сахиулах ажиллагаанд шинжилгээ хийж үзэхэд ялангуяа Эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомжид гарсан өөрчлөлтүүдийг харгалзан үзвэл өмгөөллийн үйл ажиллагааны одоогийн зохицуулалтад олон тооны эерэг өөрчлөлтүүд гарсан гэж дүгнэж болно. Гэсэн хэдий ч иргэдийн эрх ашгийг хамгаалах үр нөлөөг сайжруулахтай холбоотой нэлээдгүй олон асуудлууд шийдэгдээгүй хэвээр байна.
Иргэний эрх ашгийг хамгаалах асуудлууд нь шударга ёсыг тогтоох үйл ажиллагаа, мэргэжлийн хууль зүйн төлбөртэй болон төлбөргүй туслалцааны нээлттэй байдалтай шууд холбоотой юм. Үндсэн хуулиар иргэдэд олгогдсон мэргэжлийн хууль зүйн туслалцаа авах эрхийг төрийн зүгээс Өмгөөллийн байгууллагад даалгасан бөгөөд хууль тогтоомжид заасан журмын дагуу томилогдсон төрийн чиг үүргийг гүйцэтгэж буй өмгөөлөгчийн ажлын хөлсийг төр нь өөрөө төлөх үүргийг эргүүлэн хүлээсэн байдаг. Юуны түрүүнд, бид бага насны хүүхдүүд, өнчин хүүхдүүд, ганц бие эхчүүд, хүнд нөхцөлд амьдарч буй эмэгтэйчүүд зэрэг төрийн онцгой хамгаалалт болон тусламж хэрэгтэй байгаа хүн амын ангиллын талаар ярьж байна.
Өмгөөлөгч нь хууль тогтоомжоор олгогдсон эрх, үүргээ бодитойгоор, ямар нэгэн саад тулгуургүй хэрэгжүүлэх боломжтой байх бөгөөд мэргэжлийн үйл ажиллагаанд нь хууль бусаар болон үндэслэлгүйгээр хөндлөнгөөс оролцохгүй ба төрөөс өмгөөллийн үйл ажиллагааны баталгааг хангах ёстой. Үүнтэй холбогдуулан өмгөөллийн үйл ажиллагааны хууль, эрх зүйн баталгааг бий болгох хэрэгцээ, шаардлага тулгарч байна. Тодруулбал, өмгөөлөгчийн үйл ажиллагаанд хууль бусаар хөндлөнгөөс нөлөөлөх, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд саад болж буй нөхцөлд хуулийн хариуцлага тооцох тогтолцоог бий болгох шаардлагатайг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
ОХУ-ын хууль тогтоомж өмгөөлөгчийн мэргэжлийн хууль, эрх зүйн орчин, үйл ажиллагааны баталгааг сайжруулахын тулд хэд хэдэн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд хамгийн чухал нь:
- сэжигтэн, шүүгдэгч цаг алдалгүй өмгөөлөгч авах боломжоор хангах, мөн өмгөөлөгч-шүүгдэгчийн харилцааны нууцлалыг хангах;
- өмгөөлөгчид хууль ёсны мэргэжлийн үйл ажиллагаа явуулсны төлөө хариуцлага тооцохгүй байх;
- өмгөөлөгчийн хууль ёсны мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх, мөн өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор хувийн шинжтэй хууль бус халдлагаас хамгаалах.
- хууль зүйн дээд боловсролтой (магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн дагуу) эсхүл хууль зүйн шинжлэх ухааны зэрэгтэй байх;
- эрх зүйч мэргэжлээр 2-оос доошгүй жил эсхүл өмгөөлөгчийн дадлагажигчаар нэгээс 2 жил хүртэл ажилласан туршлагатай (Өмгөөллийн байгууллагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг);
- эрх зүйн бүрэн чадамжтай;
- санаатай гэмт хэрэг үйлдсэн ялын өргүй, ял шийтгэлгүй байх.
- Өмгөөлөгчдийн танхимуудын үйл ажиллагааг зохицуулдаг;
- Өмгөөлөгчдийн танхимууд "ОХУ-ын өмгөөлөгчийн үйл ажиллагаа болон Өмгөөллийн байгууллагын тухай" Холбооны хууль, өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм, ОХУ-ын ХӨТ, түүний нэгжийн шийдвэрүүд зэргийн хэрэгжилтэд хяналт тавих;
- өмгөөлөгчийн үйл ажиллагаа болон Өмгөөллийн байгууллага, иргэний эрх ашгийн хамгаалалтай холбоотой асуудлаар холбооны хууль, ОХУ-ын нутаг дэвсгэрийн хууль тогтоомж болон бусад норматив эрх зүйн актын төсөлд оролцох;
- өмгөөлөгчдийн хууль ёсны ашиг сонирхол, нэр төр болон алдар хүнд, тэдний нийгмийн болон мэргэжлийн эрхийг хамгаалах;
- өмгөөлөгчдийн мэргэжлийн түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, өмгөөлөгчид, өмгөөлөгчийн туслахууд болон өмгөөлөгчийн дадлагажигчийн мэргэжлийн сургалтын дэг журам болон нэгдсэн сургалтын аргачлалыг боловсруулж батлах;
- өмгөөлөгчдийн заавал дагаж мөрдөх мэргэжлийн ёс зүйн нэгдсэн дүрэм, стандартыг тогтоох;
- өмгөөлөгчийн эрх олгох хороо болон ОХУ-ын орон нутгийн Өмгөөлөгчдийн танхим, тэдгээрийн Удирдах зөвлөлийн ажлын нэгдсэн зарчим болон шалгууруудыг бүрдүүлэх;
- өмгөөлөгчийн эрх олгох шалгалт явуулах, горилогчдийн мэдлэгийг үнэлэх болон шалгалтын дүнг бүртгэх дэг журмыг тогтоох;
- өмгөөлөгчийн үйл ажиллагааны хүрээнд шударга бус өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох арга хэмжээ авах;
- ОХУ-ын орон нутгийн Өмгөөлөгчдийн танхимуудад хэрэглэгдэж буй сахилгын дадлагын талаар зөвлөмж батлах;
- түүнчлэн олон тооны бусад асуудлууд.
- Бүх Оросын өмгөөлөгчдийн чуулган /их хурал/;
- Холбооны Зөвлөл;
- Холбооны Ерөнхийлөгч;
- Танхимын Ёс зүй болон стандартын Хороо;
- Хяналтын хороо.
- сахилгын хэрэг шийдвэрлэх ажиллагааг нээх;
- ОХУ-ын орон нутгийн Өмгөөлөгчдийн танхимын өмгөөлөгчийн эрх олгох хороо шийдвэрлэх үйл явц;
- ОХУ-ын орон нутгийн Өмгөөлөгчдийн танхим шийдвэрлэх үйл явц.