Загвар зохион бүтээгч Лагерфельдын хэлэх дуртай 15 эшлэл

2019-03-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Амьдрал, моод, өөрийнхөө тухай Карлын хэлж ярьсныг эргэн дурсч байна-

Д.ЭНХЭЭ Хувцас загварын ертөнцийн домог Карл Лагерфельдын хэлэх дуртай байсан хамгийн хурц тод, бас хошин эшлэлүүдийг elle.ru толилуулжээ.

Хоол сойх тухай

→ “Эди Слиманы костюмыг өмсөхийн тулд би 200 фунтээр турсан”

→ “Хоолоо сойно гэдэг бол та давуу талаа алдангаа ялалт байгуулах цорын ганц тоглоом”

→ “Биеийн галбир ямар ч асуудалгүй байх ёстой. Эс тэгвээс бага размерийн хувцас худалдаж авч, хоолоо сойх хэрэгтэй”

→ “Хоол сойдог миний мөн чанар энгийн. Би чихэр, бяслаг, талхыг хэзээ ч иддэггүй, байнга ингээд хэвшчихсэн юм. Зураг авах үеэр студид уул овоо шиг янз бүрийн идэж уух юм харагдвал тэдгээрийг би идэж огт болохгүй ямар нэг хуванцар байна гэж л хардаг. Ойд яваа зэрлэг амьтдыг төсөөл, тэд байгалиас идэж болохгүй гээд тогтоочихсон хортой бүхнийг идддэггүй”.

 

Chanel – ийн тухай

→ “Миний ажил бол Chanel-ийн хувцасны насыг уртасгах биш, харин тэр хувцсыг амьд байлгахад л оршдог юм”

→ “Миний хийж байгааг хараад Коко жигтэйхэн дургүйцэх байсан байх. Гэхдээ компанид нүүр царай гэж юм бий, түүнийг шинэчлэх нь миний санаа зовох зүйл”

 

Хэв маяг, моодны тухай

→ “Амьдралыг та ягаан өнгөөр төсөөлж болох юм, гэхдээ ийм өнгийн хувцас битгий өмсөөрэй”

→ “Өдөр бүр та биеийн тамирын өмд өмсдөг болж эхэлбэл таны амьдралд ямар нэг зүйл болохгүй байгаа гэсэн үг”.

→ “Моод бол ухаан зарж тоглох тоглоом”

 

Өөрийнхөө тухай

→ “Ухаалаг яриаг би үзэн яддаг. Миний өөрийн бодол л надад сонирхолтой.”

→ “Уучилна гэдэг дэндүү хялбар. Би санаандгүй мартаж болох юм,гэхдээ би уучилж чадахгүй. Би өшөө авахыг илүүд үзнэ.”

→ “Хуучны сайхан цагийн тухай санагалзаж байгаа хүмүүст би: “Цаг үе хуучирсан юм биш ээ, та нар өөрсдөө хөгширч хуучирсан” гэж хэлдэг юм. Надад үнэхээр чухал юм яг одоо л болж байдаг.”

→ “Би ганц ч үзэгчгүй, буулгасан хөшигний ард, тайзан дээр өөрийнхөө засал чимэглэлийг үзэж хардаг”

→ “Би сэтгэл огт хөдөлдөггүй”

 

Гоо сайхны тухай

→ “Амьдрал бол гоо сайхны тэмцээн биш, зарим нэг сайхан биш хүмүүс ч гэсэн гайхалтай. Нүдэнд хүйтэн, эрэмдэг зэрэмдэг хүмүүсийг л би үзэн чаддаггүй... Атигар мөртлөө эрэмдэг зэрэмдэг бол бүр муухай. Эмэгтэйчүүд намхан байж болно, харин эрчүүдийн хувьд энэ бол огт байж болохгүй. Энэ бол тэдний хэзээ ч эвлэрч чадахгүй зүйл нь... тэд муу санаатай, таныг алж хөнөөхийг хүсдэг юм.

  Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.4 № 43, 44 (6010, 6011)
Мега төслүүдийн эхлэл буюу анхны гараа

Хамтарсан Засгийн газар улсын эдийн засгийг тэлэх, хөгжүүлэх 14 мега төсөл хэрэгжүүлэх зорилт тавьсан

3 цаг 30 мин
Р.Чингис: Онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн тул хуулийн байгууллагад хандан шалгуулах болно

Р.Чингис: Онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн тул хуулийн байгууллагад хандан шалгуулах болно

21 цаг 59 мин
Жагсаал хоёр дахь өдрөө үргэлжлэв

“Эрх чөлөөний эвсэл” намаас “Засгийн газар огцор” жагсаалыг өнгөрсөн бямба, ням гарагт

Өчигдөр 06 цаг 00 мин
Их Британид олон зуун ажилчид McDonalds-ийн эсрэг шүүхэд нэгджээ

Их Британид олон зуун ажилчид McDonalds-ийн эсрэг шүүхэд нэгджээ

2025-01-10
Дональд Трамп Канад улсыг АНУ-ын 51 дэх муж болгох саналыг дахин дэвшүүлэв

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Канад улсыг АНУ-тай нэгдэх саналаа да

2025-01-10
Д.Уламбаяр: Солонгосын хойгийн “Status quo” нь хүйтэн дайн дараа ч шийдвэрлэгдэж чадаагүй цорын ганц цэг

Өмнөд Солонгост болж буй сүүлийн үеийн үйл явдлын талаар Шинжлэх ухааны  доктор, профессор Д.Уламбаяртай ярилцлаа.

2025-01-10
Ураны хөрөнгө оруулалтын гэрээ олон замыг бидэнд нээнэ гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхэлж, хуралдааны эхэнд

2025-01-10
Швейцарийн шинэ ерөнхийлөгч энхийн үйл явцад туслах талаар В.Зеленскийд санал болгов

Швейцарийн шинэ Ерөнхийлөгч Карин Келлер-Саттер Киевийн дэгл

2025-01-09
Ерөнхий сайд аа, Та сувгаа соль

Хоёр төрийн нүүр үзсэн ахмад хүний хувьд, Монгол Улсын шударга иргэний

2025-01-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш улсад айлчлал хийхээр төлөвлөжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш улсад айлчлал хийхээр төлөвлөжээ

2025-01-09