Б.Авид: Нүүрсний нөөцөө түшиглээд химийн аж үйлдвэрийг хөгжүүлье

2019-03-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.СОЛОНГО “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж,  Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор, академич Б.Авидыг урилаа. -XXI зуунд мэдлэгт суурилсан эдийн засаг бүхий улс орон хөгжлөөрөө тэргүүлж байна. Мэдлэгт суурилсан эдийн засаг гэдгийг тухайн орны үйлдвэрлэлийн түвшингээр тодорхойлно. Түүн дотор экспортын бүтээгдэхүүнд мэдлэг хир шингэсэн бэ гэдэг хэмжээгээр дүгнэнэ. Мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж тухайн улсын өрсөлдөх чадвар нь сайжирна. Манай улсын хувьд дан ганц түүхий эдийн экспортоор хол явахгүй гэдэг нь харагдаад байна. Мэдээж мэдлэгт суурилсан эдийн засаг руу тийм амархан, хурдан шилжиж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хууль, эрх зүйн орчин, шинжлэх ухаан, технологийн болон үйлдвэрлэлийн салбар бэлэн болж байж эдийн засгаа хөгжүүлнэ л дээ. Мэдлэгт суурилсан эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр олон янзын санаа, бодол байгаа. Дэлхийн бүх хөгжих гэж байгаа улсууд нэг л завин дээр байгаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, бид өрсөлдөгчид. Бүгд хөгжих гэж хичээж байгаа. Бидний хувьд ухаалаг гар утас үйлдвэрлээд Америк, Солонгостой өрсөлдөж одоохондоо чадахгүй. Гэхдээ тэр завин дээр бидний хөгжлийн орон зай байх ёстой. Манай улс сэргээгддэг болон сэргээгддэггүй ашигт малтмал, түүхий эдээр маш баян. Тиймээс энэхүү баялгийг өндөр технологийн аргаар боловсруулснаар гарч ирэх юм. Нэмүү өртөг шингэсэн манай орны онцлогтой бүтээгдэхүүн гаргаж чадвал өрсөлдөөнд хүчтэй орж чадна. Түүхий эдийг боловсруулна гэдэг амархан биш. Манайд угаасаа үйлдвэрлэл муу хөгжсөн. Манай улсад ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд заавал гаднаас нэмэлт бүтээгдэхүүн хэрэгтэй болдог. Тэгэхээр ямар нэгэн суурь, эхлэлийн үйлдвэр байх ёстой. Тэр нь химийн аж үйлдвэр юм. Химийн аж үйлдвэр буюу суурь үйлдвэр нь байвал бусад үйлдвэрийг ямар ч байдлаар хөгжүүлж болно.  

Нефтиэс нүүрс нь илүү боломжтой

Блиц:

Бүдээбазарын Авид Боловсрол, мэргэжил: 1993 онд Менделеевийн нэрэмжит Оросын Хими-технологийн их сургуулийг өндөр молекулт нэгдлийн химич-инженер-технологич мэргэжлээр төгссөн. Эрдмийн зэрэг цол: 1999 онд“Хөөтийн ордын шатдаг занарын химийн судалгаа”  сэдвээр химийн ухааны доктор (Ph.D), 2007 онд “Хүрэн нүүрс, шатдаг занар, нефтийн хүнд үлдэгдлийн пиролиз, хийжүүлэлт  ба дулааны уусгалтын судалгаа” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. Ажил эрхлэлт: 1993-2007 онд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, лабораторийн эрхлэгч, 2007-2011 онд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, хэлтсийн дарга, 2013-2014 онд ЭЗХЯ-нд Инновацийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн, 2015-2016 онд БСШУЯ-нд Инновацийн бодлого хариуцсан мэргэжилтэн, 2016 оноос ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.             Мэргэжил дээшлүүлсэн байдал: 2000 онд Фрайбергийн Техникийн их сургууль, 2000-2001 онд Английн Империал коллежид, 2002 онд Австрийн Грацын техникийн их сургуульд, 2002-2004 онд Японы Цукуба хот дахь Үйлдвэр, шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн (AIST)-д, 2005-2006 онд Штутгартын техникийн их сургуульд, 2005-2006 онд Штутгартын техникийн их сургуульд, 2009 онд Лондоны Империал коллежид, 2011-2012 онд Японы Кюшюгийн их сургуульд тус тус ажиллаж, нүүрс, шатдаг занар, нефтийн чиглэлээр судалгаанууд хийж гүйцэтгэсэн.    Бүтээл: Судалгааны үр дүнгээр нэгэн сэдэвт бүтээл зургаа, “Energy & Fuels”, “Fuel”, “Fuel processing technology”, “Oil shale” зэрэг олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд 30 гаруй өгүүлэл хэвлүүлж, 10 шинэ бүтээлийн патент авч, нийт 160 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвисан.
-Химийн аж үйлдвэр яагаад хэрэгтэй вэ. Хамгийн энгийн жишээгээр хэлэхэд малын гаралтай түүхий эдийг химийн бодисгүйгээр боловсруулж чадахгүй. Уул уурхай, газар тариалан, хөдөө аж ахуй гээд маш олон салбарт импортын химийн бүтээгдэхүүнийг ашиглаж байна. Хэдийгээр химийн бодис хортой, байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэдэг ч химигүйгээр амьдрал явахгүй. Тэгэхээр байгаль орчинд ээлтэй орчин үеийн үйлдвэрүүдийг байгуулах хэрэгтэй. Үүний тулд суурь болгож химийн аж үйлдвэртэй болмоор байгаа юм. Тэгвэл химийн аж үйлдвэр нь нүүрс эсвэл нефть дээр түшиглэнэ. Манай оронд нефтийн нөөц тийм их биш. Харьцангуй бага. Энэ бага нөөцөө бид тодорхой хэмжээнд ашиглаж эхлэх гэж байна. Гэхдээ түлш, шатахууны асуудлыг л шийдэх хэмжээнд үйлдвэрлэл явах байх.  Дээр нь нэмээд битум гаргаж магадгүй. Харин химийн аж үйлдвэрийн нөөц болж чадахгүй. Тиймээс энэ үйлдвэр дээр нэмээд нүүрсэнд суурилсан химийн аж үйлдвэрийг байгуулъя. Манай орны төвийн болон зүүн бүсэд асар их хэмжээний хүрэн нүүрс бий. Энэхүү их хэмжээний хүрэн нүүрсийг бүгдийг нь ашиглаж чадахгүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр химийн  аж үйлдвэрт ашиглах боломжтой. Ахмад эрдэмтэд ч ярьдаг. Монгол Улсад химийн аж үйлдвэр хөгжих зориулалтаар асар их хүрэн нүүрс байдаг гэдэг юм. Нүүрсэн дээр суурилсан үйлдвэр нь хоёр чиглэлээр хөгжих боломжтой. Нэг нь коксжуулах, нөгөөх нь хийжүүлэх үйлдвэр байна. Манайд Тавантолгойд сайн коксждог нүүрс бий. Тэр нүүрсийг ашиглаад коксжуулах үйлдвэр бариад гарсан коксоор нь төмрийн хүдрээ боловсруулж цэвэр ган, төмрийг экспортод гаргах зам байна.  Төмрийн хүдрээ, нүүрсээ түүхийгээр нь гаргахгүй нэг гарц нь яах аргагүй энэ. Дараагийнх нь нүүрсийг хийжүүлэх үйлдвэр юм. Хийжүүлэлт нь илүү өргөн хэрэглээтэй. Нүүрсийг хийжүүлээд нийлэг хий гаргаж авна. Нийлэг хий гаргаж авбал их олон янзаар ашиглаж болно. Устөрөгч гаргаж аваад азотын бордоо хийх боломжтой. Манай улс зэсийн асар их нөөцтэй. Гэхдээ зэс хайлуулах үйлдвэр барьж чадахгүй олон жил болж байна. Эдийн засгийн, тогтвортой бодлогын зэрэг олон шалтгаан байгаа ч нэг чухал зүйл нь зэс хайлуулах үйлдвэрээс гарах хүхэрлэг хийг яах вэ гэдгийг шийдэж чадахгүй байгаа юм. Тэгвэл хүхэрлэг хийгээрээ хүхрийн хүчил хийгээд нүүрснээс гаргаж авсан устөрөгчтэй нийлүүлж азотын бордоо хийж болно. Нийлэг хийгээр нефтиэс гаргаж авснаас хамаагүй цэвэрхэн түлш, шатахуун үйлдвэрлэж болно.  Төрөл бүрийн химийн бодис гаргаж “Оюутолгой”, “Эрдэнэт” гэх мэт томоохон үйлдвэрүүддээ ашиглаж болно. Материалын шинжлэх ухаан маш их хөгжиж байгаа энэ зуунд вакум цонхныхоо хуванцрыг хүртэл өөрсдөө хийчих боломж байна шүү дээ. Хамгийн гол нь суурь үйлдвэр нь байхгүй учир бусад нь урагшлахгүй байгаа юм. Химийн аж үйлдвэрийн дараагийн том ач холбогдол нь цахилгаан эрчим хүч. Ердийн уламжлалт нүүрс түлдэг станцаас хоёр дахин үр ашигтай. Хий шатааж байгаа учраас байгаль орчинг бохирдуулахгүй. Ер нь энэхүү суурь үйлдвэрээс салбарлахгүй, ашиглахгүй салбар гэж байхгүй. Дэлхий дахинд машины үйлдвэрлэл улам хөгжиж цахилгаанаар, устөрөгчөөр явдаг машинууд хүчээ авч байна. Тэр устөрөгчийг гаргаж авах эх үүсвэр нь нийлэг хийний үйлдвэр байгаа юм.  

Хоёр дахь шатны үйлдвэрлэлийн эдийн засгийн тооцооллыг хийх хэрэгтэй

  -Суурь үйлдвэрээ байгуулчихвал цаашлаад олон салбарт ашиглаж болно. Дээр хэлсэнчлэн төмрийн хүдэр, зэс, нүүрсэндээ суурилсан хэдхэн сайн үйлдвэр барьчихвал Монгол Улсын хөгжилд боломж байна шүү. Зөвхөн монгол хүний толгойгоор л хөгжинө гэж бид ярьж байна л даа. Энэ үнэн. Гэхдээ мэдээллийн технологийн хөгжлөөр л гэхэд Энэтхэгтэй өрсөлдөнө гэдэг юу л бол. Тиймээс арвин байгаа байгалийн нөөцөнд тулгуурласан хими дээр суурилсан аж үйлдвэр нь илүү ойрхон байх гэж би бодоод байгаа юм. Нөгөө талаас байгаль орчны байдлаа бодоод цөөхөн тооны маш найдвартай орчин үеийн үйлдвэр байгуулах хэрэгтэй. Монгол Улсын хэрэглээ ч бага. Хятадад бол замбараагүй ихийг байгуулаад эргээд хаягдлаа даахгүй болж байна. Тиймээс цөөн тооны, гурав дөрөвхөн үйлдвэр байхад улсын эдийн засаг босчих боломжтой. Хүрэн нүүрс ирээдүйд түүхийгээрээ хэр удаан явах нь ойлгомжгүй байгаа шүү дээ. Нүүрсийг боловсруулах асуудал олон жил яригдсан. Голдуу түлш, шатахууны чиглэлээр яригдаж байсан. Химийн үйлдвэр хөрөнгө оруулалт их шаардана. Тиймээс зарим компанийн боловсруулсан томоохон төслүүд олигтой урагшлаагүй зогссон байгаа. Мэдээж маш том төсөл, том ажил болно. Гэхдээ зоригтойгоор хийх хэрэгтэй. Хөрөнгө оруулалт их шаардана гээд суугаад байвал өөр гарц бүр байхгүй харагдаад байна. Нүүрсийг боловсруулах эхний үе шат нь адилхан. Эхлээд нийлэг хий гаргана. Гарсан нийлэг хийгээ юу болгох вэ гэдгээс хамаараад хоёр дахь үе шатны үйлдвэрийн асуудал яригдаж байгаа юм. Эхний шатны үйлдвэрийн эдийн засгийн тооцоолол бол манайд хийгдчихсэн. Нүүрсийг нийлэг хий болгосноор ямар боломжууд байгааг тооцоолчихсон гэсэн үг. Харин одоо хоёр дахь шатны үйлдвэрийн тооцооллыг хийх хэрэгтэй байна. Дуртай юмаа үйлдвэрлээд экспортод гаргана гэж байхгүй шүү дээ. Олон улсад ямар орон зай байгааг тооцох хэрэгтэй. Хоёр дахь шатны үйлдвэрлэлээр бид юу хийх вэ гэдгээ, эдийн засгийн ашиг шим нь ямар байх вэ гэдгийг тооцоолох ёстой. Жишээлбэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэд нийлэг хийнээс байгалийн хий үйлдвэрлэх төсөл ТЭЗҮ нь хийгдчихсэн явж байгаа. Энэ бол зөвхөн нэг чиглэл нь юм.  Манай улсад химийн бүтээгдэхүүний хэрэглээ муу учир нарийн тодорхой мэдээлэл хомс байдаг. Манай улс ямар бүтээгдэхүүн импортолдог вэ гээд бодоод үзэхээр уул уурхайд тэсэлгээний материалаас эхлээд маш олон бүтээгдэхүүн хэрэглэж байна. Газар тариаланд бордоо их орж ирж байна. Түлш шатахууныг тэрбум тэрбум доллараар худалдаж авч байна. Экспорт импортыг харьцуулбал импорт хамаагүй их. Орон зай байх л учиртай. Тиймээс нарийн тооцоо хийх ёстой.  Манай хөрш гүрнүүд Монгол Улсад химийн аж үйлдвэр хөгжөөсэй гэж бодохгүй л байх. Химийн аж үйлдвэр нь хөгжсөн улс бие даасан, хүчирхэг болно л доо. Миний бодлоор Монгол Улс маш их хэмжээгээр байдаг хүрэн нүүрсэндээ суурилсан химийн аж үйлдвэрийг хөгжүүлж байж л урагшилна, дагаад маш их боломжууд гарч ирнэ. Тэр бүгдийг ашиглах ёстой гэдгийг л дахин хэлье. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.4 № 43, 44 (6010, 6011)
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

4 цаг 22 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

17 цаг 18 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

17 цаг 18 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

17 цаг 18 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Өчигдөр 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Өчигдөр 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Өчигдөр 14 цаг 24 мин
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа

"Монголын археологи-2024" эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12-р сарын 21,22-

Өчигдөр 13 цаг 28 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

Өчигдөр 13 цаг 19 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Өчигдөр 06 цаг 00 мин