Ч.ТУЛГА
Олон улсын жүдо бөхийн холбооноос бөхчүүдийн шинэчилсан чансааг гаргажээ. Эмэгтэйчүүдийн 48кг-ийн жинг гавьяат тамирчин М.Уранцэцэг 6218 оноогоор тэргүүлжээ. Түүний араас энэ жинд Г.Наранцэцэг 41, Э.Гэрэлмаа 51, Б.Хорлоо 85, Э.Уртнасан 119-р байрт эрэмбэлэгдсэн байна. Бусад жинд 52 кг жинд жүдоч Л.Сосорбарам 34 дүгээр байрт, 57 кг жинд олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа гуравт бичигдсэн бол Л.Энхрийлэн 30-р байрт бичигджээ.
Эх сурвалж: www.polit.mn
М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүллээ
2019-03-01
Нийтэлсэн: Админ
 1 мин