Биологич дарга

2013-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

Биологич мэргэжил­тэй хүн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны удирдлагын багт ажилладаг. Түүнийг “Хэн нь хэн бэ?” булан энэ удаад онцлов. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд Ардчилсан намын гишүүн. Тэрээр УИХ-ын сонгуулиас өмнө Ардчилсан намаас орон даяар өрнүүлсэн “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн удирдлагын  багт ажиллаж, нэг салбарыг нь удирдаж явсан нэгэн. Тиймдээ ч энэ албан тушаалд томилогдсон болов уу. Яамны Төрийн нарийн бичгийн дарга бол төрийн албаны томилгоо ч улс төр, намын хувь оролцоо байдаг. Мөн Ж.Батболд УИХ-ын 2012 оны сонгуульд Ардчилсан намын жагсаалтын 20 дугаарт нэр дэвшиж байсан юм.

Шинэчлэлийн Засгийн газарт хамтарч ажиллаж буй ИЗНН-ынханд ганцхан  Байгаль орчин, ногоон хөгжлийн яам ногдсон бөгөөд сайд нь энэ намынх. Харин дэд сайд нь МАХН, Төрийн нарийн бичгийн дарга нь эрх баригч намынх.  Засгийн газрын бүтцэд багтсан намуудын төлөөллөөс бүрдсэн яамны нэг удирдлага нь Ж.Батболд юм. 

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд биологич мэргэжилтэй ч гэсэн бизнесийн салбарт олон жил ажилласан. Тэрээр 2001-2012 онд “Селена Трэвел”  группийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад улс төрд орсон. Түүний энэ групп аялал жуулчлалын салбарынх. Төв аймгийн Эрдэнэ суманд гол үйл ажиллагаагаа эрхэлж, жуулчдыг тийш нь татдаг бололтой.

Ж.Батболд угаас Төв аймгийнх. Тэрээр 1978 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын дунд сургууль, Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль төгссөн. Мөн МУИС-ийг биологч, биологийн багш мэргэжлээр дүүргэсэн биологийн ухааны доктор цолтой. Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, ЗХУ,-ын Алма-Ата хотын Дундад Азийн Институт, Япон улсын Хоккайдогийн Их сургуульд тус тус мэргэжил дээшлүүлж төрийн удирлагын менежерийн мэргэжил давхар эзэмшжээ.

Ж.Батболд ажлын гараагаа төрийн албаар эхэлжээ. Тэрээр  1985-1993 онд одоогийн Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төвд мэргэжилтэн, тасгийн эрхлэгч, салбарын эрхлэгч, 1993-1998 онд МУИС-ийн Биологийн Факультет, багш, эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2001 онд Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төвийн захирлаар ажиллаж байгаад “Селена Трэвел” группийг үүсгэн байгуулж 2001-2012 онд Ерөнхийлөгчөөр нь ажиллажээ. Үүнээс хойш улс төрийн амьдралд идэвхтэй оролцож Ардчилсан намын үйл хэрэгт хүчин зүтгэсээр одоогийн энэ албан тушаалд очсон байна.

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

9 цаг 3 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

9 цаг 23 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

9 цаг 27 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

9 цаг 30 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

9 цаг 33 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

9 цаг 35 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

10 цаг 39 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

20 цаг 48 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

20 цаг 48 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

20 цаг 48 мин