О.Амартүвшин: Хувийн хэвшил хүчтэй байх нөхцлийг танхим бүрдүүлэх ёстой

2019-02-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгууль маргааш болно. Нэр дэвшигч “UFС” группийн ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.   -Та МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахиа нэр дэвшиж байна. Өмнө нь одоогийн ерөнхийлөгчөөс нэг саналаар дутаж байсан санагдана. Энэ удаа дахин дэвших болсон шалтгаан нь  юу юм бэ? -Өнөөдөр Монголд бизнесийн үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн 150 мянган аж ахуйн нэгж байдаг. Тогтмол үйл ажиллагаатай нь 40-өөд мянга. Үүнээс танхимд бүртгэлтэй орон нутагт гишүүнчлэлтэй 2100 гаруй, Улаанбаатарт 1000 орчим компани бий. Монголын бизнесийн байгууллагын хамгийн том төлөөллийн, бие даасан хуультай байгууллага. Үндсэн зорилго нь бизнесийн орчныг хамгаалах, гишүүдээ дэмжих, туслах, хувийн хэвшлийг төртэй холбох гүүр нь болж ажиллах үүрэгтэй байгууллага. Тэгэхээр эдийн засаг дахь дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн жилүүдэд өсөлт сайтай байна гэх боловч бодит байдалд бизнесийн орчин сайжирч гадны хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийн ашиг орлого, ажлын байр нэмэгдсэн үү гэвэл сөрөг хариулт давамгайлж буй. Харин энэ бүгдийг сайжруулахад МҮХАҮТ ажиллах ёстой. Гэвч энэ үүргээ хангалтгүй биелүүлж байгаа учраас зайлшгүй шинэчлэлт хийх шаардлагатай. Тиймээс өөрийн итгэл үнэмшлээр манлайлал оролцоог бий болгох зорилгоор нэр дэвших шийдвэр гаргасан. Өмнөх сонгуулиар одоогийн Ерөнхийлөгч Б.Лхагважаваас нэг л саналаар дутаж байлаа. Харин  энэ хүн тэр үед дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрөө өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжүүлээгүй. Тиймээс тэр үед өөрийн дэвшүүлж байсан өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж гэж харж  энэ удаа дахин нэрээ дэвшүүлсэн. -Өнгөрсөн хугацаанд МҮХАҮТ хангалтгүй ажилласан гэлээ. Нөгөөтэйгүүр та Удирдах зөвлөлийн гишүүн байхдаа юу хийсэн юм бэ? -Энэ жил танхим 60 жилийнхээ босгыг алхаж байна.Өмнө нь Гадаад худалдааны яамны дэргэд байж байгаад зах зээлийн харилцаанд шилжснээр биеэ дааж МҮХАҮТ нэртэйгээр гадаад, дотоод худалдааг хариуцаж тусдаа  гарсан. Одоогоор 140 ажилтантай том байгууллага. Гэтэл үйл ажиллагааных нь цар хүрээг харах юм бол зарим талаараа төрийн ч юм шиг, зарим талаараа төрийн бус байгууллага ч юм шиг хэв шинжтэй харагддаг. Тэгвэл бизнесийнхэн үргэлж  шинийг эрэлхийлсэн, хөгжлийг манлайлан түрүүлж явдаг хүмүүс. Харин танхимын үйл ажиллагаа энэ хурдыг гүйцэж чадаж байна уу. Өнөөдөр бүх зүйл мэдээллийн технологи дээр суурилж байна. Тэгвэл энэ шинэчлэл хийгдсэн үү, төрийн дарамт шахалтын эсрэг тэднийг хамгаалж, дуу хоолой нь болж байна уу гэх мэт олон асуудал учир дутагдалтай. Энэ бүхнээс үндэслэж танхимд  дорвитой шинэчлэл хийе гэдгийг өнгөрсөн сонгуульд өрсөлдөж байхдаа ч хэлж байсан одоо ч хэлж байна. Танхим, нийт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахад шинэчлэл хийх шаардлагатай болохоос биш аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулахаар үйл ажиллагаагаа хязгаарлаж болохгүй. Тиймээс судалгаа шинжилгээнд суурилсан “тинк танк” нэвтрүүлэх юм. 1000-хан аж ахуйн нэгж гэдэг хангалттай төлөөлөл биш. Төр засагтайгаа хамтарч чаддаг байгууллага болох ёстой.  МҮЭХ-ноос илүү гарч дуугарч төр засагт нөлөөлж хамтардаг хүчтэй байгуулага байх ёстой. Монголын бизнесийн орчин сайжрах юм бол хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засаг сэргэнэ. Түүнчлэн  ажлын байр,  дундаж цалинтай, орлоготой иргэд нэмэгдэнэ. -Сонгууль хаалттай болно гэсэн мэдээ­лэл байна. Нөгөөтэйгүүр өрсөл­дөгчдийнхөө талаар ямар бодолтой байна. Зарим нь цалингүй ажиллана, намаасаа татгалзана гэж байна.Таны хувьд АН-ын ҮБХ-ны гишүүн? -Би сонгогдохын тулд хэн нэгэнд таалагдахын тулд өөрийгөө өөрчлөх шаардлагагүй. Ер нь бид эхлээд танхимын ач холбогдлыг сайн таньж мэдэх хэрэгтэй. Бид бүгд бие биенээ мэднэ, танина. Шүүмжлэхээс илүүтэй яаж энэ байгууллагаа өөрчилж шинэчлэх юм, гарц шийдэл нь юу юм гэдэгт төвлөрч гарцаа мэддэг байх ёстой. Өндөр хөгжилтэй орнуудын танхимын үйл ажиллагаатай танилцаж, судалж явлаа. Тиймээс хуульд нь өөрчлөлт оруулж шинэчлэх хэрэгтэй гэдэг саналаа хэлсээр байгаа. Тэдний танхимын гишүүнчлэл нь албан ёсны байдаг. Түүнчлэн хуулиараа бодлогын үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл манайх 1995 онд баталсан хуультай. Гишүүнчлэл нь ойлгомжгүй сайн дурынх байдаг. Өнөөдөр мөрдөж байгаа дүрмээр бол татвараа төлсөн 1000 орчим эрхтэй байгууллага хуралд оролцож санал өгнө. Ирц 51 хувиас дээш хувьтай байснаар хүчин төгөлдөр. Танхим бол бизнесийн орчинг сайжруулах зорилготой байгууллага.  Хувийн явцуу эрх  ашиг, улс төрийн эрх ашгаас илүү өөрийнхөө бизнесийг сайжруулахад нөлөөлөх бодлого ярьж үүнийгээ хэрэгжүүлж  чадах хүнийг сонгох хэрэгтэй. Зөвхөн бодлогоо ярьж өрсөлдье гээд байгаа юм. Хурал хаалттай болно гэдгийг одоо сонсож байна. Хаалттай болох ёсгүй, нуугаад байх зүйл энд яригдахгүй. Аливаа төрийн бус  байгууллагын ажил  хэн нэгэн хүний манлайллаар  явагддаг. Тухайн манлайлагч ямар шинэчлэлийн бодлогоор багаа удирдаж юу хийх вэ гэдгээс шалтгаална. Үндсэн гүйцэтгэх баг гэж танхимд бий. Удирдах зөвлөлийн гишүүд нь 50 бизнес эрхлэгч, 21 аймгийн салбар танхимын дарга нараас бүрддэг. Хурал болгонд асуудлаа оруулж шийдвэрлүүлдэг. Өнөөдөр сайн  засаглалтай байх тухай яригдаж байна. Гэвч өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улс бизнес эрхлэх орчны үзүүлэлтээр 10 байраар ухарч  59 дүгээр байраас 74 дүгээр байр руу ухарсан нь засаглал ямар байгааг  харуулж байна. Өөрчлөлт хийхийг өнөөдөр биш дөрвөн жилийн өмнөөс хэлж  зөвлөдөг байсан. Хэрэгжүүлэх эсэх нь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Танхим судалгаа шинжилгээ хийдэг институц  болохоос биш аж ахуйн асуудал ярьдаг газар биш. Улс төрийн намын асуудлын тухайд 2014 онд мөн дөрвөн хүнтэй өрсөлдөж байхад ерөнхийлөгч улс төрийн намаас хараат бус байх заалтыг дүрэмд оруулахаар дэвшүүлсэн. Тэр үед их хурлын төлөөлөгчид  хувь хүний эрхийн асуудал гэж үзэж дүрэмд оруулалгүй баталсан. Бизнесийнхэн надад  итгэл өгсөн тохиолдолд намаас татгалзах нь миний хувьд энгийн зүйл. Заавал үүнийг жингийн туухай дээр тавиад  байгаа нь явцуу эрх ашиг юм. -Танхимын удирдах зөвлөл 75 хүнээс бүрддэг гэж байна. Дүрэмтэй холбоотой асуудал байх шиг. Үүнийгээ тодруулна уу? -Танхимын тулгамдсан асуудлын нэг нь энэ. Өөрөөр хэлбэл, удирдах зөвлөл нь 21 аймгийн салбар танхимын дарга, 53 бизнес эрхлэгч, гүйцэтгэх захирлын нэг саналын эрхээр бүрддэг. Гэтэл дэлхийн жишгээр танхимууд нь оролцож байж үндэсний танхимаа бүрдүүлдэг. 21 аймгийн салбарын нэг төлөөлөл дээр  Нийслэлийн танхимын төлөөлөл нэмэгдэж бүрдүүлэх ёстой юм. Ингэснээр бодлогоо тодорхойлох зарчимтай. Гэвч 1995 онд хууль батлах үед Нийслэлд танхим байгаагүй болохоор хотод томоохон бизнес эрхэлдэг компаниудын захирлуудыг оруулж  баталсан нь өнөөдөр байдлыг хүндрүүлсэн. Хуулийн утга санаа нь  хоёрдмол утгатай. Тиймээс  МҮХАҮТ- ын хуулийг цаг үетэй нь уялдуулж  өөрчлөх шаардлага бий болсон. Одоо 21 аймгийн салбар танхимын удирдлага, компанийн дарга нараас бүрдсэн Удирдах зөвлөлтэй гэсэн үг. Хуулийг дөрвөн жилийн өмнө өөрчилье гэж ярьж байсан ч харамсалтай нь үүнийг хийгээгүй. Тэгэхээр хуульдаа захирагдаж дүрмээ батлахаас өөр аргагүй учраас энэ хуулиараа явж байна. Сайн засаглалын тухай яригдаж байгаа энэ үед хэрэв ерөнхийлөгчийг шууд их хурлаас сонгох бол хариуцлагаа яаж тооцох тухайд асуудал хүндэрнэ гэсэн үг. Дахин тав, зургаан зуун компанийг цуглуулж ойр ойрхон хуралдах боломжгүй. Ингэхээр төлөөллийн ардчилалын зарчмаар  аймгаас ирсэн бизнес эрхлэгч нарын 21 төлөөлөл хотод байгаа компанийн төлөөлөлтэй хамтарч удирдах зөвлөлөө байгуулж даргаа сонгодог, томилдог, хариуцлага тооцдог боломжийг дүрэмдээ тусгасан.Тодорхойгүй олон зүйл байсан. Бүгдийг нь дүрмийн түр ажлын хэсэг цэгцэлсэн. Энэ дүрмээ маргааш болох  их хуралд оруулж батлуулна. Орон нутгийн удирдлагуудын бие даасан байдлыг дүрэмдээ тусгасан. Өнөөдөр үүнийг мөн хангаж чадахгүй байна. Өрх бүр хийж байгаа бизнесээ орон нутгийнхаа  ХАҮТ-д бүртгүүлэх ёстой. Үүнийг нь дээрээс нь удирдаж нэгдсэн бодлогоор зангидах юм. -Таны өрсөлдөгчийн нэг сонгогдох эрхийг хязгаарлаж дүрэмд түр өөрчлөлт оруулсан гэдгээр  шүүхэд хандсан гэж байсан. Үүнийгээ тайлбарлана уу? -Тэр хүний ярилцлагыг харсан. Гэхдээ дүрмээ сайн хар гэж хэлмээр байна. Сайн  ч муу ч гэсэн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Дэлхийн танхимуудын хэмжээнд сайн жишигт хүртэл ажиллаагүй ч үгүйсгэхээс илүүтэй шинэчлэх талаас нь ярих хэрэгтэй. Нэг хүнд зориулж дүрэм баталж  нэг хүнд зориулж хууль гаргана гэдэг байж боломгүй. Дүрэмд зарим нэг давхардсан санаа, ойлгомжгүй зүйл, үйл ажиллагаанд саад болж байгаа заалтыг өөрчилж завсарласан. Түүнээс биш ямар нэг хүний дэвших эрх, сонгогдох эрхийг хаасан өөрчлөлт хийгээгүй. Шинэ дүрмийн хэлэлцүүлэг болон хүчин төгөлдөр мөрдөж буй дүрмээ ойлгоогүй байна. Судалж мэдэхгүйгээр шууд улс төржүүлнэ гэдэг шиг поплиузмд танхимыг автуулж буй нь харамсалтай. -Санхүүгийн тайлан нь ил тод биш байна гэж байсан. Тухайлбал, танай компани хэдэн төгрөгний татвар төлдөг бэ? -Анх манайх танхимд 20 жилийн өмнө орж байсан. Энгийн татвараас эхлүүлээд гишүүнчлэлтэй компанийн татвар төлсөөр ирсэн. 300 мянгаас нэг сая хүртэл төгрөг төлж байна. Эхэндээ үзэсгэлэн худалдаа, хурал зөвлөгөөнд орж байсан бол сүүлдээ бодлогын асуудалд оролцдог болж Удирдах зөвлөлд нэрээ дэвшүүлж сонгогдож байлаа. Цаашдаа оролцоогоо улам нэмэгдүүлж манлайллыг бий болгож өөрчлөлтийг хийх хэрэгтэйг олж харсан. Удирдах зөвлөл жилд хоёр удаа хуралддаг. Төсөв санхүүгээ баталж зардлаа хувиарладаг. Үүний дагуу тайлангаа тавьдаг. Түүнээс биш огт тайлан тавьдаггүй гэж үзэхгүй. Харин 2014 оноос өмнө нээлттэй биш байсан. Шинэ ерөнхийлөгч сонгогдож гүйцэтгэх удирдлага шинэчлэгдснээр харьцангуй ил тод болсон. Маш олон сангийн мөнгө буруу зүйлд зарцуулагдаж байсныг илрүүлж байсан. Үйл ажиллагаанд олонд танигдсан хариуцлагатай нээлттэй 53 компанийн захирлууд  удирдах зөвлөлд бий. Бүх зүйл нь хаалттай, танхимын удирдлагыг одоогийнхоор нь үлдээх гэж зүтгээд байгаа мэтээр харагдуулж яриад байгаа нь өөрөө оноо авах гэсэн бизнесмен хүнд байж боломгүй хариуцлагагүй үйлдэл. -Танд компаниудын эрх ашгийг хөндсөн ямар нэгэн буруу шийдвэрт нөлөөлж ажилласан туршлага байна уу.  ЖДҮ-ийн хэрэг илрэхэд одоогийн ерөнхийлөгч сул ажилласан. Харин ч хувийн хэшлийнхэнд татвараа бит­гий төл гэж уриалсан нь шүүмжлэл дагуулсан? -Улаанбаатар худалдааны танхимыг байгуулж гүйцэтгэх захирлаар нь ажилласан. Энэ танхим байгуулагдахаас өмнө хувийн хэвшлийнхэн Нийслэлтэй хэл амаа ололцдоггүй байсан. Энэ үед хоттой хоёр зүйлийг л тохирч дүрэмдээ тусгасан. Мөн хоёр жил тутамд ротац явуулахаар тогтож өөрийхөө хийх гэсэн зүйлээ энэ хугацаанд амжуулсан. Нэгдүгээрт, хотын худалдан авалт, тендерийг ил тод болгож форум зохион байгуулсан. Хоёрдугаарт, Арбитерийн шүүхийг байгуулсан. Бүгд үр дүнгээ өгч бизнес эрхлэгчдэд таалагдаж байв. Компанийн үйл ажиллагааг батжиж хөл дээрээ зогсохын хэрээр ажлын байр нэмэгдэж байсан. Одоо татварын багц хуулийг батлах гээд хэлэлцүүлэг өрнөж байна. Энд бизнесийнхэний эрх ашиг хөндөгддөг. Бид татварын орлого бүрдүүлэх гэж аль байдгаараа хичээдэг. Нэгэнт иргэд, бизнесийнхэн бүрдүүлж байгаа юм чинь яагаад зарцуулалтад хяналт тавьж болохгүй гэж. Зайлшгүй зарцуулах ёстой салбаруудад зориулах нь тодорхой. Гэхдээ үр ашиггүй сангуудад өгөхгүй байхад бидний эрх мэдэл  оролцоо хэрэгтэй. Нөгөөтэйгүүр танхимын бааз суурийг бэхжүүлэхэд зориулж түүгээр боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлд зарцуулж эдийн засгаа солонгоруулхад зориулах ёстой. Хэрэв сонгодвол энэ чиглэлийг барьж ажиллана. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.27 № 40 (6007)
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

4 цаг 32 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

17 цаг 27 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

17 цаг 27 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

17 цаг 27 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Өчигдөр 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Өчигдөр 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Өчигдөр 14 цаг 24 мин
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа

"Монголын археологи-2024" эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12-р сарын 21,22-

Өчигдөр 13 цаг 28 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

Өчигдөр 13 цаг 19 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Өчигдөр 06 цаг 00 мин