Хизер Науэрт нэрээ дэвшүүлэхээс татгалзлаа

2019-02-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын  Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хизер Науэрт НҮБ-д тус улсыг төлөөлж суух байнгын төлөөлөгчөөр нэрээ дэвшүүлэхээс татгалзсан байна. Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 7-нд түүний нэрийг   энэ албан тушаалд дэвшүүлэхээр шийдвэрлэснээ зарлаад байсан юм. Харин АНУ-ын Төрийн департамент гаргасан мэдэгдэлдээ “Хизер Науэрт НҮБ-д суух байнгын төлөөлөгчид нэрээ дэвшүүлэхээс татгалзсан. Тиймээс ерөнхийлөгч удахгүй шинэ байнгын төлөөлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийг зарлана” гэж дурдсан байна. Хизер Науэрт түүнийг энэ албан тушаалд нэрийг нь дэвшүүлсэнд ерөнхийлөгч Дональд Трамп, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нарт талархаж байгаагаа илэрхийлснийг мэдэгдэлд нэмж дурджээ. Хэвлэлийн төлөөлөгч “Сүүлийн хоёр сар миний ойр дотнын хүмүүст хэцүү сар байлаа. Тиймээс гэр бүлийн ашиг сонирхлыг харгалзан үзэж нэрээ татсан” гэж мэдэгджээ. Харин үүний өмнө ерөнхийлөгч Дональд Трамп Хизер Науэртийг энэ ажилд нухацтай хандах хүн гэж үзсэнээс гадна сайн нэр дэвшигч гэж тодорхойлсон ажээ. Хизер Науэрт нь Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч болохоосоо өмнө “Фокс” телевизийн уулзалтын нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.18 № 32 (5999)
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

1 цаг 21 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

10 цаг 25 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

10 цаг 25 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин