Монгол компани анх удаа Лондонгийн биржийн гишүүн болжээ

2019-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Монгол компани анх удаа олон улсын томоохон хөрөнгийн биржийн шаардлага, болзлыг ханган  үйл ажиллагааны хувьд болон бүтээгдэхүүний чанар зэрэг олон улсын төвшинд тавигддаг шалгуурт тэнцэн, гишүүн болсон сайн мэдээ байна. Тодруулбал, Монголын үндэсний хөрөнгө оруулалттай “Ачит-Ихт” компани Лондонгийн металл биржийн гишүүн болсныг www.lme.com цахим хуудаст мэдээлжээ. Лондонгийн металл биржийн дээрх цахим хуудаст Монголын “Ачит-Ихт” компанийг өнгөрсөн сарын 23-ны өдрийн 19/024 тоот мэдэгдлийн дагуу тус биржийн гишүүнээр албан ёсоор баталгаажуулсныг энэ сарын 6-ны өдөр мэдээлжээ. “Ачит-Ихт” компани нь “Эрдэнэт” үйлдвэрийн технологид тохирохгүй, бага агуулгатай, балансын бус хүдрийн овоолгыг орчин үеийн нарийн технологи ашиглан катодын зэс үйлдвэрлэдэг үндэсний компани. Өнгөрсөн жил “Эрдэнэт” үйлдвэрийн болон өөрийн үйлдвэрийн ажилчдад зориулан давуу эрхийн хувьцаа гаргаж өнгөрсөн оны төгсгөлд анхны ногдол ашгаа хуваарилж байсан билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.14 № 30 (5997)
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

3 цаг 25 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

12 цаг 30 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

12 цаг 30 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин