БНХАУ, АНУ-ын уулзалт эхэллээ

2019-02-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Хоёр орны хооронд өрнөсөн эдийн засаг, худалдааны дайныг шийдвэрлэх зорилгоор зөвлөлдөх гурав дахь уулзалтыг  хийхээр АНУ-ын төлөөлөгчид БНХАУ-д өчигдөр ирсэн байна.Төлөөлөгчдийг Сангийн сайд Стивен Мнучин, Америкийн худалдааны төлөөлөгч Жеффри Жеришш нар ахалж байгаа ажээ. Тэд энэ пүрэв, баасан гаригт БНХАУ-ын дэд сайд Лю Хэтэй уулзаж маргааныг хоёр талд ашигтайгаар шийдвэрлэх шийдвэрийг гаргах талаар хэлэлцэх юм байна. Өнгөрсөн сарын сүүлээр болсон уулзалтын үеэр талууд оюуны өмчийг хамгаалах хууль, татвар, технологитой холбоотой асуудлыг судалж хэлэлцсэн байна. БНХАУ-ын төлөөлөгчид энэ салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ, худалдааны тэнцвэрийг тэнцвэржүүлэх арга хэмжээ авахаас гадна талуудыг зовоож байгаа эдийн засгийн салбарт хариу өгнө гэжээ. Түүнчлэн энэ уулзалтын үеэр Бээжин  АНУ-д нийлүүлдэг импортын бараагаа тухайлбал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эрчим хүч, гар үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэхээр шийдвэр гаргасан байна. Мөн иргэддээ нийлүүлдэг Америкийн чанартай бүтээгдэхүүний  хангалтыг сайжруулахаар тохиролцжээ. Түүнээс гадна талууд шударга өрсөлдөөнийг бий болгохын тулд шинэчлэлт хийж, хамтарч ажиллахаар төлөвлөсөн гэж мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Дональд Трамд, Ши Жиньпин нар Аргентинд уулзах үеэр БНХАУ хоёр орны санааг зовоосон асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ амласан бол АНУ худалдаа, эдийн засгийн салбарт БНХАУ-ын санааг зовоосон асуудлыг арилгана гэжээ. Тиймээс  Вашингтоны төлөөлөгчид үүнийг нь  бодит ажил болгон хэрэгжүүлэх, маргаантай асуудлыг шийдвэрлэх арга  олох  үүргийг авсан ажээ. Мөн уулзалтын үеэр өнгөрсөн зургадугаар сараас хэрэгжсэн хоригийг цуцлах, талуудын худалдааны харилцааг хэвийн байдалд нь эргүүлэн оруулах ёстой юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.12 № 28 (5995)  
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

58 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

1 цаг 31 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

1 цаг 52 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

2 цаг 40 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

5 цаг 26 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

6 цаг 22 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

8 цаг 29 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин