Айлын авдранд алтаа хадгалуулчихаад “алга” болвол хэний буруу вэ?

2019-02-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.БАТСУУРЬ Эдийн засагч/ Сүүлийн үед Венесуэльд болж буй улс төр, эдийн засгийн хямралын эргэн тойронд бидний анхаарлыг татахгүй байхын аргагүй нэгэн үйл явдал өрнөөд байгаа нь Венесуэлийн Засгийн газар Английн төв банкинд хадгалуулсан алт, гадаад валютын нөөцөө авах, хэрэглэж чадахгүй байгаа асуудал юм. АНУ болоод барууны нө­лөөнд байдаг улсуудын Вене­суэлийн эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээ, нөгөө талаас сүүлийн 4-5 жилд баррель нь 100 гаран байснаа 40-50 ам.доллар болж унасан нефтийн үнэ газрын тосны экспортоос үлэмж хараат Венесуэлийн эдийн засгийг гүн хямралд оруулаад байгаа билээ. Газрын тосны нөөцөөрөө өдгөө Арабын улсуудыг давж дэлхийд тэргүүлэх болсон энэ улсыг АНУ нөлөөндөө байлгах, газрын тосны нөөцөд нь бүрэн хяналтаа тогтоох нь стратегийн гол зорилго хэмээн судлаачид үзэж байгаа аж. Тиймээс Венесуэлийн эсрэг авч буй эдийн засгийн хориг арга хэмжээ нь үнэндээ үгэнд ордоггүй, баялагтаа өөрсдөө эзэн сууна гэсэн бодлого барьж буй ерөнхийлөгч Мадурог унагахад чиглэсэн аж. Мөн зарим судлаачийн үзэж буйгаар газрын тосны үнийн уналт зохиомол бөгөөд үүнд Орос, Венесуэль гээд АНУ-тай зөрөлдөөнтэй байдаг газрын тос болоод байгалийн баялаг ихтэй улсууд ихээхэн нэрвэгдэх учиртай аж. Гэхдээ энэ нь Орос гэхээсээ Венесуэлд илүү хохирол учруулсан ажиллагаа болоод буй юм. Өнгөрсөн өдрүүдэд валютын нөөц нь нэлээд дундарсан Венесуэлийн засгийн газар Английн төв банкинд хадгалуулсан 135 тонн алтнаасаа хэрэглэх гэсэн боловч Английн төв банк зөвшөөрөөгүй байна. Тэр ч бүр хэл, сүүлд нь өөрөө өөрийгөө ерөнхийлөгч гэж зарласан сөрөг хүчний удирдагч АНУ-ын дэмжлэгийг авсан Гүйдадод Венесуэлийн алтыг өгнө, зарцуулах эрх олгоно хэмээн мэдэгдсэн нь олон улсын түвшинд ихээхэн шуугиан тариад байна. Ер нь Венесуэлийн засгийн газар болоод Английн төв банкны хооронд 1.2-8 тэрбум ам.долларын маргаантай асуудал байгаа аж. АНУ-ын эдийн засагч, эрдэмтэн Ричард Вольф Английн төв банкны энэ шийдвэр нь дэлхийн улс орнуудын Английн банкинд итгэх итгэлийг бууруулж байна, энэ банк цаашид дэлхийн санхүүгийн гол нөлөө бүхий банк байх статусаа алдахад хүрнэ хэмээгээд банкны шийдвэр нь Английн засгийн газраас тусдаа бие даан гаргасан шийдвэр бөгөөд Английн төв банк өөрийн засгийн газартаа бус харин гадны засгийн газарт (АНУ) харьяалагддаг нь тодорхой боллоо хэмээжээ. Венесуэльд болж буй үйл явдал болоод Английн төв банкны харилцаанд монголчууд бидэнд ч сургамж болох, анхаарах зүйлс нэлээд байгаа юм. Нөгөө бидний ярьдаг улс орны тусгаар тогтнолыг хүндэтгэх, дотоод хэрэгт оролцохгүй байх, ардчилал, эрх чөлөө, бизнес, санхүү бол улс төрөөс тусдаа байх энэ тэр гэсэн зарчмууд барууны ертөнцөд бодит байдал дээр хэрхэн хэрэгждэгийн нэг тод жишээ энэ юм. Манай улсын алт, валютын нөөц гол төлөв Английн төв банк болоод АНУ-ын засгийн газрын үнэт цаас хэлбэрээр, хадгалагдаж байдаг. Венесуэлийн Засгийн газрын Английн төв банкинд хадгалуулсан алтаа авч чадахгүй байгаа асуудал, алт, валютын нөөцийн зарцуулах эрхийг нь хууль ёсны засгийн газарт нь бус харин өөрийнх нь дэмжлэгийг хүлээсэн улс төрчид нь өгч буй эдгээр асуудал цагаа тулвал манайд ч тулгарч болохыг үгүйсгэх аргагүй. Тиймээс Монгол Улсын хувьд алтыг дотооддоо цэвэршүүлж хадгалах, валютын нөөцийн хадгаламжийг болоод хадгалах байршил, орчинг төрөлжүүлэх, олшруулах шаардлага буй бөгөөд энэ нь ямар нэг байдлаар үүсэж болох төс бүхий нөхцөл дарамт, шахалтаас сэргийлэх учиртай. Угаасаа айлын авдранд алтаа хадгалуулчаад авч чадахгүй бол таны л буруу, ард­чи­лал, зах зээл ярин цэцэрхэх нь бүр ч утгагүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.4 № 25, 26 (5992, 5993)
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

2 цаг 40 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

11 цаг 44 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

11 цаг 44 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин