“Whatapp” апплейкшин ашиглаж бичсэн зохиолоороо Австралийн уран зохиолын салбарын шагналыг хүртсэн сэтгүүлч Бехруз Бучани

2019-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Австралийн уран зохиолын нэр хүндтэй шагналыг Иран, Курдын сэтгүүлч Бехруз Бучани Манус дахь хориход  байхдаа “Уулнаас өөр найзгүй” гэдэг бүтээлээрээ хүртжээ. Тэрээр номоо мессеж ашиглан бичжээ. Энэ ном нь 72 сая ам.доллар дагалддаг “Уран зохиолын Викториа”2019 наадмын шагналыг хүртсэн байна.

What Appапплейкшний мессеж

Шагнал авсан хүмүүс баяраа тэмдэглэж байх үеэр Бучани энэ шагналыг хүртсэн нь түүнд их хачин санагдсан гэж  “ВВС” агентлагт ярьсан байна. Тэрээр “Гэхдээ би аз жаргалтай байна. Учир нь энэ хэцүү нөхцөл байдлын талаар  энэ тухай мэддэг хүмүүсийн анхаарлыг  татаж чадсан нь сайхан хэрэг. Харин нөгөө талаар шагналаа тэмдэглэх эрхгүй болохыг мэдэрч байна.  Учир нь миний ихэнх найз нар тэр газарт зовж байгаа” гэжээ. Тэрээр перс хэл дээр олон жил бичсэн энэ номынхоо ихэнхийг нь хоригдож байхдаа ”Whatapp апплейкшны”  мессеж ашиглаж бичсэн юм байна. Тэрээр бүтээлээ орчуулагч Омид Тофигияанд илгээдэг байсан тухайгаа ВВС агентлагт ярьжээ.  Энэ тухайгаа “Би цаасан дээр бичээгүй. Учир нь тэр үед харуулуд долоо хоног эсвэл сар болгон бидний өрөө болон эд зүйлсийг  шалгадаг байсан. Тиймээс  би бичмэлээ алдаж магадгүй гэж санаа зовдог байсан. Тиймээс зохиолоо орчуулагчдаа илгээсэн” гэв. Түүнийг 2013 онд анх баривчилсан бөгөөд дараа нь  Австралид ирсэн байна. Тэрээр  хорих төвөөс Австралид ирэхдээ бусдад танигдсан дуу хоолой болчихсон байжээ.  Харин одоо их Британийн  “Guardian” сонинд нийтлэл бичдэгээс гадна Манус арал дахь  амьдралын тухай твиттертээ жиргэдэг  аж. Мөн гар  утсаа ашиглаж бичлэг, баримтат кино хийсэн гэнэ.  

Сахиусан тэнгэр ч чөтгөр ч биш                                  

Шүүгчид түүнд уран зохиолын Викториа шагналыг өгсөн шалтгаанаа түүний зохиолыг сэтгэл хөдөлгөсөн урлагийн бүтээл байсан учир гэж тайлбарлажээ. Түүнээс гадна жирийн дүрслэлээс давсан чухал онол гэж тодорхойлжээ. Тэд Бучаниг шүүмж судлалаас, нягт дүрслэл хүртэлх өгүүллэгийн бүх хэлбэрийг ашигласан байна гэсэн юм. Мөн түүний бичлэг тод тодорхой, сайхан бичигдсэнээс гадна дэлхийн бусад орны уламжлалт уран зохиол, ялангуяа Курдын уран зохиолыг хослуулсан нь энэ нэр хүндтэй шагналыг өгөхөд түлхэц болсон тухай ярьжээ. Уг нь энэхүү уран зохиолын уралдаанд оролцох дүрмийн дагуу зохиолчид  Австралийн иргэн эсвэл байнгын оршин суугч байх ёстой юм байна. Гэвч энэ арга хэмжээг зохион байгуулдаг “Велер” төв шүүгчдийн зөвлөгөөг зөвшөөрч Бучанигийн номонд боломж олгож уралдаанаас хасаагүй байна. Учир нь Австралийн зүгээс  дүрвэгчдийн талаархи баримталж байгаа бодлогыг Европын зарим улс төрчид хамгаалсан ч  хүний эрхийг хамгаалах байгууллагууд болон НҮБ шүүмжилсэн ажээ. Гэхдээ Бучани түүний номыг уншсан хэн ч байсан дүрвэгчид болон орогнол хүсэгчдийн дүр төрх, хувь хүний онцлог чанар, нинжин сэтгэлийг нээн гаргах талаар сурахыг хичээх хэрэгтэй. “Бид сахиусан тэнгэр, чөтгөр ч биш гэж хэлжээ. Эх сурвалж:ВВС.сом    
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

2 цаг 1 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

11 цаг 5 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

11 цаг 5 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин