С.Молор-Эрдэнийн Цагаан сарын тухай хэлсэн 13 эшлэл

2019-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Доктор, философич  С.Молор-Эрдэнэ Цагаан сарын баярын тухай хэлсэн  онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

Монголчууд саяхан Европын болон Христийн шашны  шинэ жилийн баярыг  тэмдэглэсэн. Хаанахын ч хамаагүй  шашны баяр тэмдэглэдэг орон  боллоо.

 


Цагаан сар монголчуудын баяр биш, Азийн баяр. Бид Азийн баярыг тэмдэглэх гэж байна.

 


Азийн философчид одон орныг судалж, амьдрал хайр дурлал, мич, бар гэхчлэн  бүх одонд оноосон нэр  өгсөн. Жил болгон одны хөдөлгөөнөөр хайрын жил боллоо, аз жаргалын жил боллоо гэхчлэн нэрлэдэг.

 


Монголчууд Хятадаас биш Манжаар дамжуулж Цагаан сарын ойлголттой болсон юм байна лээ. Эхэндээ баячууд, ноёд тэмдэглэдэг. Ядуус баячуудад очиж золгодог баяр байсан.

 


Цагаан сарыг сүүлд ахмад настанд золгодог болгож ард түмний шинж оруулсан.  Сүүлдээ зурхайчдын баяр болж, одоо  лам нар давамгайлж  бараг Гандангийн  баяр  болчихлоо.

 


Лам нар Цагаан сарын баяртай ямар ч хамаагүй. Тэд ард түмнийг Азийн энэ баяраар баярлуулчихаад холхон  байх хэрэгтэй.

 


Төрд Ерөнхийлөгчтэй очиж золгох бол хамгийн  том ууц тавьж, хамгийн их хэвийн боов өрсөн  хамгийн том баянтайгаа, хамгийн том хөөрөгтэйгээ очиж золгох нь байна шүү дээ. Энэ инээдэмтэй асуудал, үүнийгээ  болих хэрэгтэй.

 


Цагаан сар болоход төрийнхөн  дээр үеийн феодализмын үеийн  ноёд, баяд шиг индэрт сууж бөх үздэгээ болих хэрэгтэй. Ард түмнийхээ дунд сууж бөхөө үз.

 


Цагаан сар баячуулын, лам нарын  баяр биш, бүх ард түмний, азичуудын  баяр.

 


Бид Азийн баяр тэмдэглэх хэрэгтэй,  олон давхар хэвийн боовоор таваг тавихаа болих ёстой,  учир зүггүй том ууц тавьж, уралдахаа  болих хэрэгтэй.

 


Гэр бүлийн ойрын хүмүүс уулзаж, амьд мэнд яваагаа мэдэлцэж, зүсээ харалцаж, амттай сайхан хоол хийж идээд,  маргааш нь Азийнхаа шинэ оныг түүхийнх  хувьд хүлээж аваад энгийн  явчих хэрэгтэй. 

 


Цагаан сарын утга агуулгыг өөрчлөхгүй бол хэтэрлээ, ичмээр болчихлоо. Бусад орны ард түмнээс ичих хэрэгтэй. Үүнийг  социализмын үед мэдээд малчдын баяр болгож байсан юм. Өнөөдөр төрийн ордны, Гандангийн баяр болчихлоо.

 


Төрийн ордныхноос, Гандангийнхнаас  Цагаан сараа аврах хэрэгтэй байна.

 Эх сурвалж: www.polit.mn    
Сү.Батболд: “Энержи Ресурс” компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд Ухаа худгийн ордыг авсан

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын тө

41 мин
Утаа бол геноцид, Улаанбаатарын бүх хүн хохирогч нь!

Утааны албан ёсны сонсгол өнөөдөр эхэлнэ. Гэхдээ утааны сонсгол болохоосоо өмнө

1 цаг 1 мин
Ухаа худаг “ургуулсан” орд уу, Тавантолгойн нэг толгой юу?!

2025 оныг “...Үндэсний баялгийн сан тойрсон үндэсний тулаантай жил болно” гээд байсан нь үнэн болж таарав

1 цаг 1 мин
Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

17 цаг 17 мин
Х.Баянмөнх: Хайнцах нь байтугай хазайхгүй арав түрүүлсэн дээ

Х.Баянмөнх: Хайнцах нь байтугай хазайхгүй арав түрүүлсэн дээ

19 цаг 21 мин
Монгол Хьюндай эмнэлэгт ирж үнэгүй үзүүлж, зөвлөгөө аваарай

БНСУ-ын чанартай эмчилгээ үйлчилгээг Монгол Улсдаа нэвтрүүлээд байгаа Монгол Хь

2025-01-31
ОХУ-ын Тээврийн дэд сайд А.Н.Шилог хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ОХУ-ын

2025-01-31
Д.Трампын зарим шийдвэрүүд шүүхэд маргаан дагуулав

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ажлаа эхлээд арав хонож байгаа

2025-01-31
Л.Оюун-Эрдэнэ “Та нар оройтсон” гэсэн чинь Эм Си Эс “Бид оройтоогүй ээ” гээд үзэлцээд байгаа юм уу?!

Монголын улс төр гэж жинхэнэ жонхуу байх юм. Дээхнэ үеийн нэг дуун дээр

2025-01-31
Х.Баттулгын баг аянд гарлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Хөх Монголын хөх туг” аяны талаар мэдээлсэн байна.

2025-01-30