Давос дахь “Орос хотхон”-д эрчим хүч, кибер гэмт хэрэг, цахим худалдааны тухай хэлэлцүүлэг явуулна

2019-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Александр Новак (зүүнээс), Максим Орешкин  Гэрэл зургийг: Михаил Климентьев / РИА Новости
  Д.ЭНХЭЭ Давосын Дэлхийн эдийн засгийн форумын хүрээнд “Орос хотхон”-д зохион байгуулах арга хэмжээний хөтөлбөрийг “Росконгресс” сан эцэслэн гаргаж танилцуулсан байна. Тус сангийн сайтад уг хөтөлбөрийг нийтэлсэн байна. Оросын өргөө нэгдүгээр сарын 21-25-нд ажиллана. Сангийн мэдээлэлд дурдсанаар “Дэлхийн зах зээлийн тогтворгүй нөхцөлд түлш, эрчим хүчний цогцолборт оруулах хөрөнгө оруулалт” сэдвээр зохион байгуулах хэлэлцүүлэгт ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак, “СИБУР Холдинг”-ийн захиргааны дарга Дмитрий Конов, HIS Markit компанийн дэд дарга Дэниель Ергин нар оролцож, дэлхийн эрчим хүчний хөгжил, эрчим хүчний аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэнэ. “Үр дүнд нь ихэнх тохиолдолд тогтворгүй байдлыг өндөр эрсдэл бий болгодог эрчим хүчийг шинэчлэх цаг үеийг бид туулж байна. Ийм нөхцөлд зах зээлийн урт хугацааны хэтийн төлөвийг зөв тодорхой үнэлэх, бодит секторт оруулах хөрөнгө оруулалтын төвшинг хадгалах, тэр ч бүү хэл эрчимжүүлэх явдал чухал” хэмээн энэ асуудалтай холбогдуулж А.Новак мэдэгджээ. Хувийн корпорациуд кибер гэмт хэрэгтэй тэмцэх асуудал, хил дамнасан харилцан үйл ажиллагааны талаар “Орос хотхон”-д мөн хэлэлцэнэ. Хэлэлцүүлэгт “Сбербанк”-ийн захиргааны даргын орлогч Станислав Кузнецов, Дэлхийн эдийн засгийн форумын кибер аюулгүй байдлын төвийн тэргүүн Троелс Оертинг Йоргенсен, BI.ZONE-ийн ерөнхий гүйцэтгэх захирал Дмитрий Самарцев нар оролцоно. “ОХУ: шинэ бизнес эрхлэгчийн ДНК” хэмээх чуулганд оролцогчид шинэ үеийн бизнес эрхлэгч ямар байх ёстой тухай асуултад хариулахыг эрмэлзэнэ. Чуулганд Москва хотын гадаад эдийн засгийн болон олон улсын харилцааны газрын тэргүүн, сайд Сергей Черемин оролцоно. “ОХУ-ын эдийн засаг-алхам урагш” чуулганы оролцогчид ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкинтэй хамт цахим худалдаа, үүрэн утас, санхүүгийн технологийн асуудлыг хэлэлцэнэ. Максим Орешкин мөн Давос дахь “Орос хотхон”-д ОХУ дахь гадаадын хөрөнгө оруулалтын Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн компаниудтай (КСИИ) хаалттай уулзана. Эх сурвалж: www.polit.mn
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

3 цаг 23 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

12 цаг 27 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

12 цаг 27 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин