Ч.Чамин-Эрдэнэ амиа хорлосон нь тогтоогдсон гэв

2019-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ “Mongolian next top model” шоуны оролцогч загвар өмсөгч, талийгаач Ч.Чамин-Эрдэнэ  амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүнийг амиа хорлосон, гадны нөлөөнд автсан зэргээр төрөл бүрийн мэдээлэл гараад байгаа юм. Тэгвэл хэргийн талаар ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баттөмөр “Хотхоны камерын бичлэгүүдийг хураан авч үзлэг хийхэд 2018 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 10.35 минутаас 10.36 минутын хооронд 6б байрны 10 давхраас цахилгаан шатаар амь хохирогч Ч.Чамин-Эрдэнэ бууж, B1 давхрын 6в, 6д байрны гражаар ганцаараа явж, 2018 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 10.37 минутад В1 давхраас цахилгаан шатанд сууж, 6д байрны 11 давхарт бууж байгаа бичлэг авагдсаныг эд мөрийн баримтаар хураан авсан. “KH Apartment” хотхоны 6д байрны 14 давхарын коридорын салхивчны ирмэг, бариул хэсгээс үзлэгээр гарын мөр илэрсэн. Харьцуулах шинжилгээгээр амь хохирогч Ч.Чамин-Эрдэнийн гарын мөртэй таарсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээгээр Ч.Чамин-Эрдэнийн биед олон тооны хавсарсан гэмтлүүд гарсан. Гэмтлийн улмаас нас барсан нь тогтоогдсон. Энэхүү гэмтлүүд нь өндрөөс унаж байгаа үед үүсэх боломжтой гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Ч.Чамин-Эрдэнийн гарын мөр олдсон 14 дүгээр давхрын салхивчаар хүн багтах боломжтой эсэхийг мөрдөгчийн туршилтаар шалгахад хүний бие багтах боломжтой нь тогтоогдсон. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс “Mongolian next top model” шоуны оролцогч нарыг ар гэртэй нь уулзуулах үеэр оролцогчийн ээж нь Маанийн ерөөл сонсгосон. Үүнийг шалгаж өгөх хүсэлтийг гаргасан. Энэ асуудлыг шалгаж үзэхэд оролцогчийн ээж нь өөрийн найз нөхдийн хамт “Дүнчүүр маань” гэдэг маанийг дуулж байгаад бичлэг хийлгэсэн. Уг бичлэгийг дуулсан дуучин нь тухайн цаг хугацаанд бичлэгээ сонсгох зорилгоор оролцогчийн ээж рүү явуулсаныг ээж нь хүлээн авч, уулзалтын үеэр гар утаснаасаа сонссон нь гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдсон. Амь хохирогч Ч.Чамин-Эрдэнэ нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад амиа хорлосон нөхцөл байдал бүрэн тогтоогдсон. Энэ нь хохирогчийн нууцтай холбоотой асуудал учраас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн мэдээллийг өглөө. Эх сурвалж: www.polit.mn  
Хүний охин үрийг хөнөөчихөөд яаж амиа хоролсон гэж хэлж чаддаг байна даа аймар юм аа яах вэ бурхан шийтгэх байлгүй дээ шоргоолж нүдгүй ч нүхээ олно нүгэл буян эзнээ таних цаг ирнэ дээ
П.Наранбаяр: 16-аас доош насны хүүхэд цахим орчинд орохыг хуулиар хориглоно

П.Наранбаяр: 16-аас доош насны хүүхэд цахим орчинд орохыг хориглох хуультай болно

Уржигдар 14 цаг 15 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэллээ

Уржигдар 13 цаг 47 мин
Стратегийн орд “энд”, үүсмэл орд “тэнд” шүү

Ордууд тойрсон улс төр бизнесийнхний зөрчил он дамнаад үргэлжилж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Лу.Гантөмөрийг “АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо” НҮТББ-аас гаргасан уу

“АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо” НҮТББ-ын тэргүүн Т.Хасбаатар өчигдөр хэвлэл

Уржигдар 06 цаг 00 мин
“Ухаахудаг”-ийн будилааны эзнээр АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан тодров уу?!

Стратегийн Тавантолгой орд Үндэсний баялгийн санд үр өгөөжөө өгөх хуультай.

Уржигдар 06 цаг 00 мин
АН-ын гишүүд Шинэ Зеланд улсаас туршлага судалж байна

АН-ын гишүүд Шинэ Зеланд улсад ажиллаж байна

2025-02-13
Хөгжлийн банкны хэргийн шүүхийн шийдвэрийг албажуулжээ

Хөгжлийн банкны хэргийн шүүхийн шийдвэрийг албажуулжээ

2025-02-13
Байгаль орчны салбарын 10 журмыг хүчингүй болгожээ

Байгаль орчны салбарын 10 журмыг хүчингүй болгожээ

2025-02-13
Хилийн боомтын менежментийг хувийн хэвшилд хариуцуулна

Хилийн боомтын менежментийг хувийн хэвшилд хариуцуулна

2025-02-13
С.Эрдэнэ: Тавантолгойн өрөм, сорыг 4-5-хан гэр бүл өмчилж, үлдсэнийг нь монголчууд хувааж хүртэх юм байна л даа

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчи

2025-02-13