Финтек зах зээлийг хөгжүүлбэл иргэд хувьцаатай, хөрөнгөтэй болно

2019-01-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Монголын  уламжлалт сар шинийн баяр ойртсон энэ өдрүүдэд их хотын түгжрэл, утаа, цагаан сарын бэлтгэлтэй давхцан улам нэмэгдэж иргэдийн бухимдлыг бардаг. Жилийн жилд баяр наадмын үеэр энэ байдал давтагддаг. Харин эдгээр асуудлаас хагацах арга хэмжээг төр, засгаас хэрэгжүүлдэг ч үр дүн бага, үргүй зардал болж өнгөрдөг. Харин  дижитал технологи дээр суурилсан цахим худалдааг хүн бүр өөрийн амьдралдаа хэрэгжүүлбэл дээрх асуудлууд арилж санхүүгийн эрх чөлөөнд хүрч аз жаргалтай амьдрах эхлэл болно хэмээн Хөрөнгийн зах зээлийн энэ оны төлвийг тодорхойлох “Хөрөнгө оруулагч үндэстэн”  чуулга уулзалтад тавьсан илтгэл бүрээс сонсогдож байв. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Амралтын өдрөө үл харгалзан чуулганыг зорьж ирсэн залуучууд, оролцогчдын  ирцээс харахад санхүүгийн чөлөөт зах зээл, финтек салбарт хүч үзэж хөрөнгө босгох, бизнесээ тэлэх, старт апп санаагаа зах зээлд таниулах хувьцаа худалдан авах сонирхол илүү байгаа нь олзуурхууштай байлаа. Тус чуулганд 10 орчим цахим дэлгүүр танилцуулга сурталчилгаагаа хийхийн зэрэгцээ чуулга уулзалтын ивээн тэтгэгч  байгуулалагууд болох “Мост финтек”, “Андууд лаб”, “Монос  хүнс”, “Монгол шуудан” зэрэг компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга хийж, “Ард санхүүгийн нэгдэл” шинэ бүтээгдэхүүн болох “Ард ап”-аа танилцуулав.  

Түгжрэл, стресс, утааг цахим худалдаа арилгана

Утаснаасаа цагаан сарын бэлэг, хувьцаа, зээл, оюундаа хөрөнгө оруулалт хийх, өөрт болон бусдад хэрэгтэй  зүйлээ захиалаад хүргүүлээд авах нь цаг зав хэмнэхийн зэрэгцээ түгжрэлийг бууруулахад нөлөөлнө гэд­гийг тус салбарын хөгжлийг тодор­хойлогч, зохицуулагчдын зүгээс хэлж байсан юм. Нөгөөтэйгүүр манай  залуу­чууд  байртай, машинтай болчих­вол амьдрал болчих юм шигээр санаж  банкнаас зээлд авч  барьцаанд ордог. Түүнийгээ өөртөө хөрөнгө оруулалт хийлээ хэмээн боддог. Харин ирээдүйгээ ингэж барьцаалахын оронд ашигтай ажиллаж байгаа компанийн хувьцааг авч өөртөө хөрөнгө оруулах боломж зах зээл байгааг  чуулга уулзалтад илтгэл тавьсан олон хүн  хөндөж байв. Цахим худалдаа  бол хөрөнгийн зах зээлийн нэг л хэлбэр. Манайд шинээр бий болж буй компаниуд бүтээгдэхүүнээ цахим дэлгүүрээр борлуулж эхэлсэн нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд дэд бүтэц нь сайн хөгжсөнийг илтгэнэ. Нөгөөтэйгүүр өнгөрсөн хугацаанд манай зах зээлийн тавхан хувийг эзэлж буй ч ирээдүйд өсөлт авчрах нь тодорхой энэ салбарт анхаарал тавиагүйн гайгаар өнөөдөр үнэт цаасны компаниуд нь программ хангамжгүй, үнэт цаасаа худалдаж аваад төлбөр тооцоогоо хийх байдал нь гар ажиллагаанаас салаагүй зэрэг нь  энэ салбарын хөгжлийг доош татаж байна. Тиймээс  2019 онд үнэт цаасны компани, касдадион банк, төвлөрсөн хадгаламж, хөрөнгийн биржийг хооронд нь программаар холбох ажлыг хийхээр төлөвлөж байна. Ингэснээр  хэрэглэгч гар утаснаасаа хувьцаагаа худалдан авч арилжаанд оролцох данс болон  хуулгаа шалгахын зэрэгцээ ханшаа үзэх зэргээр гэрээсээ бүх зүйлээ хийх боломж нээгдэнэ хэмээн “Мост финтек” компанийн захирал А.Сүхдорж онцолж байв.  Банк хэдийгээр дээрх үйлчилгээний заримыг тус тусдаа үзүүлж буй ч хэрэглэгчдэд дээрх бүх үйлчилгээг нэг дор үзүүлэх технологийн шийдлийн хэрэгцээ хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатайг хэлж байлаа. Түүнчлэн  хөрөнгийн зах зээлд өрнөж буй хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээ, мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж, хүлээгдэж буй IPO, компанийн засаглалд гарч байгаа өөрчлөлт шинэчлэл, эрх зүйн орчны хувьслыг олон нийтэд мэдээлсэн.  

Санхүүгийн үнэлгээг нь харж  хувьцаа авах эсэхээ шийд

“Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалтаар 2018 оны хөрөнгийн зах зээлийн онцлог үйл явдлыг эргэн сануулж, 2019 оны үнэт цаасны зах зээлийн хөгжлийг хэлэлцлээ. Мөн “Тэтгэврийн тогтолцоо, “Баялгийн сан”, “Финтекийн дайралт” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. IPO хийх гэж буй компаниудад хандан Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга С.Өлзийбаяр “Компанийн ихэнх нь банкнаас зээл авдаг. Үүнийхээ оронд компанийн хувьцааг олон нийтэд санал болгоод IPO хийж, санхүүжилт эсвэл бонд босгох хэрэгтэй. IPO хийх гэж байгаа компанийн удирдлагууд “Яагаад” гэдгийг бодолцож, зорилгоо тодорхойлох ёстой. IPO-г зөвхөн мөнгө гэж харах юм бол алсын хараа дутуу байна. IPO хийнэ гэдэг хуваалцах гэсэн үг. Өөрийн бизнесээ олон нийттэй хуваалц. Үүний тулд хувийн компани ажиллуулж буй захирал шиг байж болохгүй. Хариуцлагатай, нээлттэй байх, мэдээллийг хувьцаа эзэмшигчиддээ ил тод, нээлттэй өгч байх ёстой. Өөрөөр хэлбэл, өөрийн бүх юмаа ил тод болго. Нэгэнт олон нийтээс мөнгө босгож байгаа учраас амархан бүтдэг ажил биш. Банкнаас зээл авч байгаа хэрэг биш учраас IPO хийхэд хамгийн багадаа зургаан сар зарцуулна” гэж зөвлөлөө.Дөнгөж хувьцаа гаргаж эхэлсэн даруйдаа мэдээллээр “бөмбөгдөөд” л байдаг. Гэтэл удалгүй хөрөнгөө босгочихоод “амандаа ус балгасан мэт” алга болчихдог хэмээн эгдүүцэх иргэн бий. Тэгвэл хувьцаа эзэмшигчдийг тогтмол мэдээллээр хангах системд хэрхэн шилжих вэ гэдэг асуултыг “Хөрөнгийн зах зээлийн энэ жилийн төлөв” эхний хэлэлцүүлгийн үеэр олон нийтээс ирсэн байв.  “Говь”, “АПУ” гэсэн хувьцаат компани хуулийн дагуу тайлангаа тавьж, засаглалын үнэлгээгээ хийж байгаа. Тэд хувьцааны давуу талыг ойлгосон “сайн” компаниуд гэсэн үг. Гэвч зарим том компанийн хувьцааг зөвхөн гэр бүлийн хүмүүс нь 100 хувь эзэмших сонирхолтой байдаг. Хувьцаагаа худалдчих юм бол худалдан авсан этгээд компанийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, ажил хийлгэхгүй гэх ойлголттой яваа нэгэн ч бий. Хүссэн ч, хүсээгүй ч хөрөнгийн зах зээлд 20  жил явж ирсэн компани хөгжлийнхөө дараагийн үе шат руу шилжих зайлшгүй шаардлага тулгардаг. Хувьцаагаа олон нийтэд худалдаж сайн засаглалтай хувьцаат компани болж байж хувьцаа нь нэмэгдэж, түүнийгээ үр хүүхэддээ өвлүүлэх нь үр дүнтэй. Монголд мөнгөө босгоод гадаадад хөрөнгө оруулах ч үр өгөөжтэй. “Нийт хувьцаа эзэмшигч нь тухайн компанийн нэг хувиас дээш хувьцаа эзэмших юм бол компанийг алдагдалд оруулсан эрх бүхий албан тушаалтнаас хохирлыг шаардах, нөхөн төлүүлэх эрхтэй. Мөн 10-аас дээш хувьцаа эзэмшвэл хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах эрхтэй. Энэ бүхэн хуульд байгаа боловч компаниуд ойлголт багатай учраас хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангаж чадахгүй байна. Хувьцаат компаниуд өөрсдийн дураар үйл ажиллагаа явуулж хувьцаа эзэмшигчдийн итгэлийг алдаад байна” гэдгийг Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм. Нэг өдрийн турш үргэлжилсэн  энэ удаагийн чуулган дөрвөн танхимд зэрэг явагдаж 10 гаруй сэдвээр 30 орчим хүн илтгэл тавьж хөрөнгийн зах зээлийн өнөөгийн  хөгжлийн мэдлэг, мэдээллээр хур буулгаж амжилттай болж өндөрлөсөн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.21 № 14 (5981)    
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

1 цаг 24 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

1 цаг 24 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

1 цаг 24 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

1 цаг 24 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

1 цаг 24 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

1 цаг 24 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

1 цаг 24 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

11 цаг 33 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

11 цаг 35 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

11 цаг 36 мин