О.Бум-Ялагч: “НЭХҮҮЛ”-ИЙН ЗАЛУУС МАНАЙ НАМЫНХНЫГ ТАЛБАЙГААС ХӨӨСӨН

2019-01-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Ногоон Намын дарга О.Бум-Ялагчтай ярилцлаа. -Сүхбаатарын талбайд жагсч үргэлжлүүлэн суулт зарласан “Монгол түмний нэгдэл”-тэй Ногоон нам болон Иргэний Зориг Ногоон намынхан  хамтарсан. Гэтэл танай нам хоёр өдрийн өмнө суултаас буусан нь ямар учиртай вэ? -Парламентад суудалгүй намуудаас хоёр нь жагсаал, суултыг эхнээс нь дэмжээд явж ирсэн. Гэхдээ манай болоод Иргэний Зориг Ногоон намд зарчмын ялгаа бий. Иргэний Зориг Ногоон намыг та бүхэн санаж байгаа бол улс төрийн намууд тар, намгүй нийгэм байгуулъя, иргэний хөдөлгөөнүүдтэй илүү ойртож ажиллая, 60 тэрбумын асуудалд төвлөрч шаардлага тавъя, Засгийн газрыг болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжиж улс төрийн акцад идэвхтэй оролцож явж байгаа. Парламентад суудалгүй 10-аад нам Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж дэмжиж байгаагаа илэрхийлсэн байдаг. Манай нам зарчмын хувьд ондоо байр суурьтай. Ард иргэдийн жагсаал цуглаан хийх, дургүйцлээ илэрхийлэхийг бол маш зөв гэж үзэж байгаа. Яагаад гэвэл, ялангуяа энэ ядуурал улс орныг хамарлаа. Алба ёсны тоо баримтыг үзвэл ард түмний гуравны нэг нь ядуу байна. НҮБ-ын судалгаагаар иргэдийн 60 хувь нь ядуу байна. Нийгмээрээ ядуурч байгаа энэ нийгэмд ард иргэд нь эсэргүүцэл илэрхийлж, амьдрал болохгүй байна, зовж байна, зүдэрч байна гэдгээ хэлж ярих нь зөв зүйтэй алхам. Ард түмний байр сууриа илэрхийлэх нэг хэлбэр болсон хэвлэл мэдээлэл энэ сэдвийг хөнддөг ч байнга дуугарахгүй, тэр болгон бичиж мэдээлэхгүй байна. Ядуу хүн харуулаад байвал хэвлэл мэдээлэл борлогдохгүй, ядуу хүний тухай бичээд байвал сонин, сэтгүүл унших хүн олдохгүй. Тэгэхээр хүссэн, хүсээгүй бид жорыг нь тааруулж бизнесийн ухаанаар бодож гаргах зүйлээ гаргадаг, илэрхийлэх зүйлээ илэрхийлдэг, нэвтрүүлдэг байх нь зүйтэй гэсэн хэвлэлийнхний байр суурийг ойлгодог. Ядуурал газар авч ард иргэдийн амьдрал хүнд байхад нийгэм дургүйцлээ илэрхийлэх нь зөв. Илэрхийлэхдээ 60 тэрбум, ЖДҮ-ийн зээл гээд юм юмтай нийлүүлэн  гаргаж тавьж, эсэргүүцлээ илэрхийлээд явж байгааг бид анхнаас нь дэмжсэн. Ер нь бол бид нийгмийг хамарсан тэмцэл хөдөлгөөнд оролцдог. Ингэхдээ ард түмэн хэр дэмжиж байна, яагаад тэмцэх болов, ямар учраас оролцож байна, яагаад нийтээрээ дургүйцлээ илэрхийлж байна вэ гэдгийг хардаг, судалдаг. Улс төрийн нам үүнийг мэдэх ёстой. Энэ удаагийн тэмцэл, хөдөлгөөн ямар байсан бэ гэвэл, нэгдүгээрт нийгэмд бухимдал их байна гэдгийг харууллаа. Хоёрдугаарт, популист улстөрчид газар авах нь ойлгомжтой болж байх шиг байна. Хамгийн сүүлд У.Хүрэлсүх Ерөнхий сайд сваровский шигтгээтэй цаг, ямар цүнх ч гэнэ вэ ярьж байна гэдэг чинь төр засаг ажлаа хийхгүй популизм руу гүн нэвтэрч байна. Мэдээж цалин авч яваа төрийн албан хаагч 1-2 саяын хооронд авч байгаа цалингаасаа тийм цаг аваад зүүгээд явна гэж юу байхав. Ийм байгаа бол Тамгын газар нь хэлнэ шүү дээ. Гэтэл Ерөнхий сайдын түвшинд хүрч асуудал яриад ард түмэн нь алга ташаад дэмжээд, тэгээд ерөнхийдөө Их хурал руугаа дайрсан арга хэмжээ болж байх жишээтэй. Зарчмын хувьд ард түмний бухимдал зөв боловч нөгөө талаас манай Үндсэн хуульд парламентын засаглалтай гэж байгаа. Тэгэхээр Засгийн газар нь Үндсэн хуулиар байгуулагдсан парламентаа үйл ажиллагааг нь явуулахгүй, удирдлагыг нь өөрчлөх гэх мэтээр Ерөнхийлөгчтэй нэгдэж байгаад дайран орж байгаа байдал нь харахад буруутай хүн нь 60 тэрбумын гэх үйл ажиллагаа явуулж, хээл хахууль газар авахад бараг л дэм болсон гэх мэтээр зөвхөн УИХ-ын дарга руу чиглэж буй мэт боловч утгаар нь харвал парламентын үйл ажиллагааг зогсоож байна. Тэгэхээр Засгийн газар нь тэмцэгч ард түмэнтэйгээ нийлээд парламентын зүг явах ийм чиг гарч байна. Нөгөө талаас ч гэсэн Засгийн газар руугаа чиглэсэн эсэргүүцлийн арга хэмжээ, Ерөнхийлөгч рүү хандсан арга хэмжээ ч гэсэн явж байгаа нь буруу биш. Гэхдээ жагсч байгаа хүмүүс байр сууриа илэрхийлэхэд хоорондоо талцаж, муудалцах, үзэн ядах хэмжээнд хүрч байгаа нь байж боломгүй асуудал.  

ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ИРГЭДИЙН ГОМДОЛ ГАРГАХ ЭРХИЙГ ХААСАН

  –Тэгэхээр танай Ногоон нам энэ байдлаас болж суултыг орхисон юм уу? -Биднийг яг ийм байдлаар суултаас хөөж явуулсан. Та нар яв, та нарын байр суурь биднийхтэй таарахгүй байна. Тиймээс та нар суултад оролцох ёсгүй гэсэн. Нөгөө талаас Ж.Батзандан гишүүний хэлсэн суулт дуусахад гэрүүдийг суултад оролцогчдод сугалаагаар өгнө гэсэн үг нөлөөлсөн байх. “Танай нам гэр горьдоод байгаа юм уу” гэсэн асуулт тавьсан. Тэнд жагсч тэмцэж байгаа иргэдээс гэр авах санаатай, сугалаанд оролцъё гэж болдсон улс бас байх шиг байна. Давхар энэ утгаараа манай нам байр сууриа тавьж өгсөн. -“Танай намынхан яв” хэн хөөсөн юм бэ? “Зохион байгуулж байгаа залуучууд нь. “Нэхүүл”-ийн залуучууд юм болов уу гэж бодсон. Их л ууртай, омогтой нөхдүүд байх юм байна шүү дээ. Уг нь уур омгийг бие биедээ гаргах биш ард түмнээ туйлдуулж байгаа төр засаг руу л гаргах ёстой шүү дээ. Гэтэл амраар нь хажуудаа байгаа улс руу гаргаад байх юм. Төр, засаг барьж хямрааж туйлдуулж байгаа улс руу л тэр уураа гаргах ёстой. Ялангуяа ардчилсан нийгэмд бичиг цаас хэрэгтэй. Гомдол саналаа гаргах ёстой. Гомдлын тухай хууль гэж байна. Жагсаал цуглаан дээр харж байхад иргэдэд хуулийн хүрээнд асуудлыг шийдэх аргачлалыг заах гэхээр манай тэмцэж байгаа иргэд залхуу талдаа байна. Бичиг цаасны ажил ямар ч үр дүн байдаггүй гэж ярьж байна. Нөгөө талаас нэг аюултай юм нь гомдол гаргаад бичихээр цагдаа дуудаад Зөрчлийн тухай хуулиар та хүнийг гүтгэсэн бол хэдэн саяар торгууль ногдуулна гэдэг. Ийм хуультай болсон учраас иргэд гомдол нэхэхээс илүүтэй жагсч гомдлоо илэрхийлчихээд явах нь бараг амар гэж үзэх хандлагатай болжээ. Тэгэхээр УИХ-д байгаа засаг авсан олигарх гишүүд маань өөрсдийгөө хамгаалах хууль эрхзүйн бүх орчныг бүрдүүлдэг юм байна. Ялангуяа Зөрчлийн тухай хууль гомдол гаргах эрхийг маш их хязгаарлаж байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж бий. Гэтэл тэр үзэл баримтлалыг Зөрчлийн тухай хууль хязгаарлаж байна. Үндсэн хуулийн цэц үүнийг шууд өөрсдөө авч хэлэлцээд шийдчих ёстой байтал ард иргэдээс гомдол ирэхгүй байгаа юм гээд гараа хумхиад сууцгааж байна. Хэзээ шийдэх вэ гэхээр ард иргэдээс гомдол ирэхээр шийдэх юм гэнэ. -Та энэ асуудлаар Цэцэд хандсан уу? -Манай намын хэд хэдэн гишүүн энэ асуудлаар Цэцэд гомдол гаргасан ч гомдол гаргах аргачлал зарчим гэж байна, тэр дагуу бичиг цаас чинь бүрдээгүй байна, буруу бичсэн байна гээд буцаагаад байгаа. Ингэсээр цаг хугацаа алдаж, хүмүүс ч шантрах маягтай байна. Үүний оронд талбайд ирж жагсчихаад тараад явж байна. Жагсаалд ирж байгаа хүний тоо бол огцом их байна. Энэ юу хэлж байна гэвэл, төр засагт байгаа хүмүүс болохоо байжээ гэдгийг харуулж байна.  

НОГООН НАМ ХУВЬСГАЛТ ӨӨРЧЛӨЛТ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗДЭГ

  -Энэ байдлыг танай нам, та юу гэж үзэж байна? -Манай нам хувьсгалт өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үздэг. Бид энэ талаар олон удаа “Онол-практикийн хурал” хийсэн. Тэндээс ийм дүгнэлт гарсан. Хувьсгалт өөрчлөлт хийхгүй бол Монголын нийгэм өөрчлөгдөхгүй. Өнөөдөр бидний байгаа нийгэм болохоо больсон. Авлига, хээл хахууль, олигарх засаглал, танил тал, хөрөнгө мөнгөний чиглэл рүү орчихсон учраас ард иргэд рүүгээ чиглэсэн Үндсэн хуулийн үзэл баримтлалаа хэрэгжүүлэх ямар ч бололцоогүй болчихжээ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд шинэ хүмүүсийг гаргаж ирэх ёстой. 1992 онд Үндсэн хууль баталсан хүмүүс улс нийгмийн хамгийн шударга давхарга байлаа. Иймд тийм сонголт хийж, нийгмээ дахиад нэг өөрчлөөд үзэх оролдлогыг хийх хэрэгтэй, гэхдээ энхтайваны замаар. Ийм боломж байна гэдгийг бид шилжилтийн Засгийн газар байгуулах асуудал гэж үзэж сая суулт хийсэн хүмүүстэй ярилцсан. Шилжилтийн Засгийн газар байгуулна гэдэгт У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь гэж үзэж буй хүмүүс бачимдаж байр суурь таарахгүй байх шиг байна. -Шилжилтийн Засгийн газар  ямар байдлаар ажиллах ёстой гэж та үзэж байна? -Энэ бол нам бус хүмүүс, 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум, 152 гаруй хорооноос нам бус, нийгмийнхээ үлгэр жишээ манлайлал болсон шударга хүмүүсийг сонгож тэдэн дотроос Шилжилтийн Засгийн газраа байгуулах юм. Шилжилтийн Засгийн газар нь одоогийн парламентыг тараах, дараагийн сонгуулийг явуулах ажлыг зохион байгуулах юм. Мэдээж үүний өмнө Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж таарна. Сүүлийн үед баян хүмүүс мөнгөөр төрд гарч ирээд байгаа учраас сонгуулийн зардлыг төр хариуцдаг хэлбэрт орох нь зүйтэй. Сая АН-аас парламентыг тараах асуудлыг ярьж байхад сонгууль явуулахад 16 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гаргаж байсан. Энэ мөнгө төрд бий. Тэгэхээр даруйхан Шилжилтийн Засгийн газар байгуулж, мөнгөнд барьцаалагдаагүй шударга хүмүүсээ гаргаж ирэхгүй бол бүтэхгүй. Тэгэхгүй бол нэг нь “Чи 36 лиценз, ард түмний өмчийг авчихлаа” гээд нөгөөдөх нь “Би чадлаараа авсан” гэж хашгираад наана нь хоосон ард түмэн хэрүүл сонсч популизмаар амьдрахгүй шүү дээ. Нөхцөл байлдал ийм байгаа учраас нийгэм рүү чиглэсэн хувьсгалт өөрчлөлтийг хийхгүй бол болохгүй. Үүнийгээ бид жагсаал, суултын үеэр ярьж хэлсэн. Дэмжиж байгаа хүмүүс ч байна, үгүй нь ч байна. Ард түмэн өөрсдөдөө итгэл алдарчихаж. Шинээр хүмүүс гарч ирнэ гэхэд тийм хүмүүс байгаа юм уу гэж асууж байна. Нийгэм маань, ард иргэд маань эргэлзэж байна. Гэтэл сонгуулийн насны гэх нийт 2 сая иргэдээс арван мянгаас нэг хүн олдож л таарна шүү дээ. Цагаан сараар бид хамаатан садан дотроо ахмад настай, алдар цолтой, тохитой томоотой хүмүүсээ дээшээ дээшээ гээд залдаг биз дээ. Түүн шиг шударга хүмүүсээ сонгож, Шилжилтийн Засгийн газар байгуулаад явах санал санаачилга дэвшүүлсэн чухал арга хэмжээ жагсаал, суулт байлаа. Харамсалтай нь үргэлжлүүлэх бололцоогүй боллоо. Намын маань тугийг аваачаад газар шидчих юм, сурталчилгааны самбарыг маань аваад алга болчих юм, цагдаад хэлэхээр танай гэр камерт ороогүй байна гэх жишээтэй. Ингэж цагдаатайгаа нийлж байгаад биднийг, улс төрийн намыг шахах бодлого тэнд явагдаж байна. Тэгэхээр хүссэн хүсээгүй тэнд байх бололцоогүй болж байна. Эх сурвалж www.polit.mn  
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 42 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 44 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 56 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

7 цаг 2 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

7 цаг 4 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 22 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 22 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18