Төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давжээ

2019-01-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийлээ. Нэгдсэн төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давжээ. Батлагдсан төсөвтэй харьцуулахад нэгдсэн төсвийн орлого 25 хувиар нэмэгдсэн бөгөөд тэнцвэржүүлсэн орлого 9.2 их наяд төгрөг. Үүнд Тогтворжуулалтын сангийн 207 тэрбум, Ирээдүйн өв сангийн 620 тэрбум төгрөгийг оруулаагүй байна. Тэнцвэржүүлсэн тэнцэл 2010 оноос хойш анх удаа 12 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Ч.Хүрэлбаатар “ Төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр давж биелсэн бөгөөд 670 тэрбум нь уул уурхайн салбараас, 1.3 их наяд нь бусад салбараас орсон байна. Энэ нь Засгийн газраас явуулж байгаа бодлого, эдийн засаг, хөрөнгө оруулалт өссөн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхижсэн, төсвийн сахилга батыг чанд баримталж тодотгол хийгээгүй, Зээлжих зэрэглэл нэмэгдсэн зэрэгтэй холбоотой. Батлагдсан төсвийн санхүүжилт 92 хувьтай байна. 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй нь сонгон шалгаруулалт оройтсон, маргаан гарсан, газрын асуудалтай холбоотой байжээ. Засгийн газрын өр 21 их наяд төгрөг бөгөөд 2019, 2020 онд төлөх их хэмжээний өр байхгүй. 2017 оны төгсгөлд Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээ 74,4 хувь байсан бол 2018 оны эцсээр 60,9 хувь болж буурсан. Цашид энэ тоог 40 хувьд хүргэвэл төсөвт дарамт учрахгүй гэж тооцоолж байна.   2018 онд 600 гаруй мянган хүн 78 тэрбум төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоор авч байсан. Тэгвэл ойрын өдрүүдэд 808 мянган хүнд 120 тэрбум төгрөгийг буцаан олгохоор төлөвлөж байна. Цаашид төсвийн сахилга батаа улам сайжруулж, татвар төлөгчдийн мөнгийг оновчтой, үр ашигтай хэлбэрээр зарцуулбал төсөв эрүүлжиж, өр багатай, эдийн засгийн өсөлт өндөр байх боломжтой юм” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn  
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

2 цаг 55 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

11 цаг 59 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

11 цаг 59 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин