А.Тлейхан: 32000 төгрөгийн цахилгааныг аж ахуйн нэгжүүдэд 9000-аар өгч байгаа

2019-01-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Энэ оныг  "Ухаалаг эрчим хүч"-ний жил болгож буй талаараа Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар  /2019.1.14/ мэдээлэл өгөв. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хоёр үндсэн ажлыг хийж байгаагийн нэг нь айл өрхийн эрчим хүчний чадлыг нэмэгдүүлнэ.  Тухайлбал, нийслэлийн 42 мянган  өрхөд дөрвөн кВт-ын цахилгаан халаагуур хэрэглэх боломжийг бүрдүүлэх юм. Энэ ажил дуусах шатандаа явж байна.  Мөн энэ оны тавдугаар сарын 1-нээс түүхий нүүрсийг ахуйн хэрэглээнд ашиглахгүй болсонтой холбогдуулан түүхий нүүрсийг орлох сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг өнгөрсөн оны сүүлээр ашиглалтад оруулсан. Эхний ээлжид жилд 200 мянга орчим тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэнэ. Ойрын хугацаанд энэ үйлдвэрийг өргөтгөнө. Ингэснээр жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг болох юм. Эхний хагас жилд нөөцөө бэлдэж, нийлүүлэлтийг бүрэн хангах чиглэлээр ажиллаж байна. Цахилгаан халаагуурт холбогдох 42 мянган өрхөд Таваншар, Баянхошуу, Зурагт, Долоон буудал, Дарь-Эх, Шархадны тодорхой хэсгийн айлууд багтаж байгаа” гэлээ. Эрчим хүчний салбар өнгөрсөн жил 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Энэ алдагдал нь валютын ханш өссөн үед ч импортоор бүтээгдэхүүнээ авдагтай холбоотой. Тиймээс үнэ тарифаа эргэж харах шаардлагатай байгаа  талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан  "Үнэ тарифын асуудал ЭХЗХ-оор шийдэгддэг. Үндсэн тариф 2015 оноос хойш өөрчлөгдөөгүй. Энэ жил 20 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Тиймээс ачааллыг багасгах үүднээс үнийн тарифыг хөдөлгөх бодлоготой байгаа. Дулаан хоёр дахин, цахилгаан 20-30 хувийн алдагдалтай байгаа. Бид нэг кВт чадлын цахилгааныг 32 мянган төгрөгөөр аваад 9000 төгрөгөөр аж ахуйн нэгжүүдэд өгч байгаа” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

2 цаг 32 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

11 цаг 36 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

11 цаг 36 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин