Х.Нямхишиг: Би яруу найргийн мөн чанарт үнэнч байхыг хүсдэг

2019-01-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ МЗЭ-ээс зохион байгуулдаг утга зохиолын оны  шилдэг бүтээлийг шалгаруулах  “Алтан Өд” наадам өргөн хүрээнд, өрсөлдөөнтэй болж шилдгүүдээ тодруулсан.  Яруу найргийн төрөлд “Алтан Өд”-ийн эзэн болсон яруу найрагч Х.Нямхишигтэй ярилцлаа.   -“Алтан Өд” бол босго нь ч, шалгуур  ч өндөр наадам. Яруу найргийн төрөлд шилдгийн шилдэг болсон танд баяр хүргэе. Энэ босгоор давах хүртэл та хэдэн жил шүлэг бичив? -Баярлалаа. Би шүлэг бичих гэж 22 жил оролдсон. Энэ бол шүлэг бичсэн биш, харин  бичих гэж оролдсон он жилүүд юм. -Тэгвэл та дэмий оролдоогүй л юм байна. “Алтан Өд”-өөр бичих болсондоо сэтгэгдэл ямар байна?  - “Хөх цэгцгий жиргэнэ” гэж хамгийн сүүлд гаргасан яруу найргийн түүврээрээ энэ  нэр хүндтэй шагналыг авлаа, маш их баяртай байна. Цаашид илүү даацтай, илүү гүн гүнзгий сайн уран бүтээлүүдээр уншигч олондоо бэлэг барих болно гэдгээ амлаж байгаагаа энэ дашрамд хэлье. -Цаашид ямар төрлөөр уран бүтээлээ туурвих вэ? -Ерөнхийдөө яруу найргийн төрлөөр түлхүү бичиж ирсэн. Гэхдээ нэг эссений ном бий. Дараагийн бүтээл маань богино өгүүллэгийн ном байх болно. -Үргэлжилсэн үгийн төрөл рүү “урваж” буй хэрэг үү? -Ер нь бол хүүрнэл зохиол руу багаас нь эхлээд орж байгаа гэж ойлгож болно. Цаашдаа энэ чиглэлээр  түлхүү бүтээлээ туурвина. -Орж байгаа ч биш ер нь бичээд эхэлчихсэн юм байна, тийм үү? -Оролдож эхэлсэн, бичиж  байгаа юм бий. - Яруу найраг залуу насных гэлцдэг ч насаараа бичиж яваа найргийн сүмбэр оргилууд зөндөө байна шүү дээ? -Ер нь бол яруу найраг мэдрэмж давамгайлах насанд түлхүү бичигддэг. Энэ утгаараа 20-30 насанд ч юм уу, ихэнх  яруу найрагч тэр л насандаа голлох шүлгүүдээ бичсэн байдаг. Тэгэхдээ тэр нь хувь  хүний онцлогоос шалтгаална. Ухаан давамгайлаад ирэхээрээ хүүрнэл зохиол руу ордог шиг ээ. -Яруу найргаас хүүрнэл зохиол руу хөрвөж орж байгаа нь үүнтэй холбоотой юу? -Тийм гэж ойлгож болно. -Өөрийг чинь “Болор цом”-д шүлгээ унших болов уу гэсэн хүлээлт  яруу найрагт шимтэн дурлагч олны зүгээс ихээхэн  байсан. Асууж сурагласан хүн  ч олон байлаа? -Би ноднингийн  “Болор цом”-д шүлгээ уншсаныхаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Болор цомд дахиж оролцохгүй”  гэдгээ  хэлчихсэн шүү дээ. -Юу гэсэн үг вэ? -Энэ маань гомдсон бөх зодог тайлдаг шиг асуудал огтхон ч биш л дээ. -Тэгвэл юу юм бэ?         -Хувь уран бүтээлчийн зүгээс, миний өөртөө тавьсан зарчим, албаны үгээр бол  шийдвэр гэх үү дээ. Ер нь яруу найргийн мөн чанар нь тайзан дээрээс чанга дуугаар уншихад  биш цагаан цаасан дээр хараар бичигдсэн тэр л  хэлбэрээр  нь унших нь яруу найргийн мөн чанарт илүү дөхөм юм. -Яруу найргийн мөн чанарт үнэнч зүтгэнэ  гэсэн үг байх нь ээ? -Яг тийм. Би яруу найргийн үнэт мөн чанарт нь илүү ойр байхыг хүссэн. Тэгэхээр өөртөө гаргасан шийдвэр маань  ийм л хүсэл  тэмүүлэл юм. -Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбат өөрт чинь “Алтан  Өд” шагналыг гардуулахдаа “Болор цомын эзэн болоорой”гэсэн ерөөл хэлсэн, нэг ёсны захиас ч юм шиг. Хүмүүс ч алга ташин дэмжиж байсан? -Тэр  бол амны билэг байх. Харин миний өөртөө гаргасан шийдвэр өөрчлөгдөхгүй. -Цаашид чанартай бүтээл, сайн ном гаргаад байх нь ээ? -Яруу найргийн тухайд маш сайхан амтлаг, чанарлаг тийм номыг л бичээд байх сан гэсэн хүсэл надад байна. -Чанартай бүтээл мэдээж урт насална. Таны бодлоор урт настай зохиол гэж ямар бүтээлийг хэлэх бол? -Утга зохиол тодорхойлогдохгүй  хэмжүүртэй. Уран зохиолын янз бүрийн урсгал чиглэлд өөрийн гэсэн сонгодог бүтээл байдаг. Ямар ч төрөл жанраар бичсэн бүтээлд голоор нь явсан нэг шугам байна. Тэр хэмжүүр шугамд дөхүүлж бичсэн бүтээл цагийн шалгуур давах учиртай. Тухайн зохиолч өөрийн хэмжүүрээр бичнэ гэсэн үг. Харин өөрөө тодорхойлох боломжгүй. - Шүлэг гээч зүйл өдөр болгон бичдэг зүйл, хийдэг ажил мөн үү? -Би хүчээр шүлэг бичдэггүй. Санаанд сэдэв орж ирэхгүй бол хэдэн сар ч шүлэг  бичихгүй явах энүүхэнд. Миний шүлгүүд цаасанд буухаас өмнө цээжин дотор боловсордог. Цаасан дээр буухаараа бас өөр болно. Санаа, хараа хоёрын зөрүү гарч байгаа нь тэр. -Залуу байхад  шүлгээ уншина гээд сэтгэл хөвсөлздөг үе байдаг. Өөрөө бол нас залуу ч илүү дотогшоо ханддаг, бас яруу найргийн мөн чанар, баяр жаргалын тухай дахь ойлголтод гүн хүн­дэт­гэлтэй ханддаг бололтой. Өнөө цагт яруу найраг­чийн  зовлон гэж байна уу? -Мэдээж байлгүй яахав. Нийгмийн бүх салбарт асуудал байна. Уран зохиолын салбарт ч асуудал байна. -Тэр нь юу билээ? -Ер нь бол хэтэрхий олон зохиолчтой болсон. Энэ нэг талдаа сайн хэрэг. Гэхдээ зохиолч байна гэдэг өөрөө уншигч байх ёстой. Хэрэглэгч байна гэдэг өөрөө бүтээгч байх ёстой. Бүтээгч байна гэдэг өөрөө эргээд хэрэглэгч, тийм биз. Гэтэл уншдаг ч үгүй, тэгсэн хэрнээ бичдэг зохиолчдоор Монголын уран зохиол маш их хүрээгээ тэлсэн. Энэ нь нэлээд бухимдал, цухлыг төрүүлдэг дээ.  
Хар морьтой хүн гол өгсөнө Халз урдаас нь цагаан морьтой хүн уруудна Хадан ташлага дээр уулзалдана Дүнсэн тамхины утаа, “...мандтугай!” гэсэн бичээсийг Дүрслэхүйеэ, хөх цэгцгий жиргэнэ. Морьтнууд тэгээд хоёр тийш Мордон явахуйяа, хөх цэгцгий жиргэнэ. Тэдний нэг нь нааш, нэг нь цааш Тэмээгээ эрэхээр шогшихуйяа, хөх цэгцгий жиргэнэ. Айсуй яваа хүн нь маргааш шиг, Алсарч яваа хүний захиас шиг...
   *  *  *  
Хавар шиг шалнаас нэвчиж эхлэхэд Харандаагаар нэгэн зураг зурлаа, би   Зун цаг дээврээс нэвчиж эхлэхэд Зурсан тэр л зургандаа цэцэг нэмлээ, би   Намар цаг хананаас нэвчиж эхлэхэд нандин зургаа баллуурдаж орхилоо, би   Өвөл цаг үүднээс нэвчиж эхлэхэд Өчүүхэн ч цэггүй цав цагаан цаасандаа Бийр хүргэхээс эмээнэм
    *  *  *  
Би, явган уйтай Сүрлэн дээвэрт бороо орох нь морьд мэт болоод Сүүдрэвч дор цай уух минь явган уйтай.
  Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.11 № 8 (5975)
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

14 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

7 цаг 12 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

7 цаг 12 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

7 цаг 12 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

18 цаг 17 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Өчигдөр 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Өчигдөр 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Уржигдар 15 цаг 44 мин