“Хувьцаа эзэмшигчдийн санхүүгийн нэрийн хуудас байна”

2019-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ “Эрдэнэс-Тавантолгой” компани өнгөрсөн онд 1.99 их наяд төгрөгийн орлоготой ажиллажээ. Мөн 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөрийг бүрэн төлж, дуусгасан хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэллээ. Тэрээр “Манай компани 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл 45.8 сая тонн нүүрс олборлож, 4.6 их наяд буюу 2.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан байна. Мөн бид өнгөрсөн онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Компанийн цэвэр ашгийг 335 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн бөгөөд 2.1 дахин давуулан биелүүлж 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан” гэв. Олон улсын зах зээл дээр IPO гаргахаас өмнө дотоодын зах дээр хувьцаагаа гаргах уу гэх сэтгүүлчийн асуултад Б.Ганхуяг “Манай компани дотоодын хөрөнгийн зах дээр хаалттай хэлбэрээр ажиллана. Ингэхдээ үйл ажиллагааны хувьд нээлттэй байж, хувьцаа арилжаалах талдаа хаалттай байна гэдгийг ойлгох хэрэгтэй” гэсэн юм. Учир нь дотоодын зах дээр хувьцааг арилжаалах нээлттэй эрх үүссэнээр компанийн хувьцаа, үнэлгээ унах эрсдэлээс сэргийлж буй ажээ. Нөгөөтэйгүүр олон улсын хөрөнгийн захад гарснаараа нийт хувьцаа эзэмшигчдийнхээ санхүүгийн нэрийн хуудас байх болно гэв. Түүнчлэн “Чалко” компани болон Хөгжлийн банкны өрийг төлж дуусгасан байна. Ингэснээр Гадаад дотоод өр төлбөргүй зөвхөн авлагатай үлдэж буйгаа мэдээллийнхээ үеэр онцолж байв. 2018 онд нийтдээ 680 гаруй сая ам.долларын өр төлбөрийг төлсөн аж. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компани ордын нөөцийн нэгдсэн тайланг Эрдэс баялгийн зөвлөлөөр баталгаажуулж, блокийн аргачлалаар 5.1 тэрбум байсан нөөцийг 6.3 тэрбумд хүргэн тооцуулсан бөгөөд Жорк стандартад шилжсэн дүнгээр найман тэрбум тонн буюу түүнээс дээш хэмжээний нөөцтэй байх боломжтойгоор шийдвэрүүлсэн байна. Дээрээс нь УИХ, Засгийн газраас компанийг олон улсын зах зээлд IPO босгох үүргийг өгснөөс хойш ордыг ашиглах ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж, дэд бүтцийн төслүүдийг хөдөлгөх тооцоо, судалгаа хийж, зарим ТЭЗҮ-ийг батлуулахад бэлэн болж, олон улсын дөрвөн зөвлөх, нэмэлтээр санхүүгийн байгууллага, шинжээчидтэй хамтрах ажлуудыг зохион байгуулжээ. Дашрамд дурдахад, тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймагтай хамтран ажиллах гэрээг байгуулж, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж зэргийг байгуулахаар болсон. Харин нийслэлд Тавантолгойн ордын нүүрсийг нийлүүлж, сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Мөн 2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах Азийн хүүхдийн наадмыг ивээн тэтгэж ажиллахаар болжээ.  

Хот байгуулах суурьшлын бүсийн эхлэлийг тавина

  “2019 оныг бид дэлхийн зах зээл дээр өрсөлдсөн шинэ бизнесийн хуудсыг нээсэн хөгжлийн жил болгоно. Дэд бүтцийн томоохон төслүүдээ хөдөлгөж, Гашуун-Сухайт төмөр замын зогссон ажлыг үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Тавантолгой-Зүүнбаян төмөр замын шинэ гарц төсөл дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа аж. Эдгээр төслүүдийг гурван төрлөөр санхүүжүүлнэ. Нэгдүгээрт, өөрсдийн дотоод нөөц бололцоо, компанийн санхүүгийн чадамжаар, хоёрдугаарт, олон улсын зах зээл дээр хөрөнгө босгоно, гуравдугаарт, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж санхүүжүүлнэ. Энэ бүх боломж, бололцоо бүрдсэн байгаа тухай мэдээлэв. Бид Монголын хамгийн том компани болох гурван нөөцөө бүрдүүлж чадлаа. Энэ нь баялгийн нөөц, хүний нөөц, санхүүгийн нөөц юм” хэмээн Б.Ганхуяг захирал ярив. Мөн энэ жил уурхайн хөгжилд томоохон ахиц гарсан жил байх болно. Шинэ суурьшлын бүс буюу 100 мянган хүнтэй хот байгуулах эхлэлийг тавина гэж байлаа.  

1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараана

  2019 онд 1072 хувьцааг амилуулах санхүүгийн бүрэн боломж бүрджээ. Тооцоо судалгааг хийгээд аудитлагдсан тайлангаар нэгж хувьцаагаа хэдэн төгрөгөөр үнэлэх вэ гэдгээ тодорхой болгоно. Түүний дараа тухайн саналаа Төлөөлөн удирдах зөвлөл, УУХҮЯ, Засгийн газарт танилцуулна.  Үүний дараа дөрөвдүгээр сард манай хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар ногдол ашиг тараах эсэх эцсийн шийдвэр гарах аж. Хоёр сая 511 мянган хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараана.  Иргэд 700-1072 ширхэг хувьцаатай. Нэгж хувьцааны үнэ тодорхой болохоор түүндээ тохирсон ногдол ашиг хүртээх юм байна.  Ногдол ашиг олгох хэмжээгээр хувьцааны хэмжээ, тоо ширхэг өсөөд явна. Одоогоор 500 гаруй мянган иргэн дансаа нээлгээд байна. Ногдол ашиг шууд данс руу нь орох юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.10 № 7 (5974)    
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

2 цаг 32 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

11 цаг 36 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

11 цаг 36 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин