Ц.БАЯР
Манай улс шиг хотдоо түгжрээтэй, утаатай, талын нэг тарсан сум багт, хийсэн бүтээснээ хүргэх үйлдвэрлэгчид болоод цаг хугацаа, зардлаа хэмнэх гэсэн хэрэглэгчдийн хүслийг гүйцээх бизнесийн шинэ гарц бол цахим худалдаа юм. Өөрөөр хэлбэл8 цахим дэлгүүр. Өмнөд хөрш энэ бизнест 2000 оноос хөл тавьж одоо хил хязгаараа давж манайд ч сүлжээгээ үүсгэх эхлэлээ тавьсан байна. Бид хүссэн хүсээгүй экспортын бэлэн зах зээлд цахим худалдаанд дадаж хэрэглэгчийн гарт худалдаа, үйлчилгээг улам хялбар дөхөм хүргэх хэрэгцээ их байгааг өдөр тутмын амьдрал сануулсаар. Цахим худалдааны платформ бизнес эрхлэгчдийн анхааралд өртөж, дотоодын үйлдвэрлэгчид энэ талбарт хөл тавьж эхэллээ. Борлуулалтаа нэмэгдүүлэх, худалдааны суваг, сүлжээгээ өргөтгөх боломж олон сонголттой болж байна. Хүргэлтийн үйлчилгээ хамгийн тулгам, ээдрээтэй байсан. Тэгвэл үүнийг "Монгол шуудан"-гаар дамжуулан таны байгаа газар хүргэж эхэлсэн байна. Гараас гарт цахим худалдаа энэ мэт байдлаар манай улсад тусгалаа олж эхэллээ. Өнөөдөр ARDSHOP.MN цахим дэлгүүр түгээлтээ хэрхэн хийх шийдэлд хүрсэн мөн цахим худалдаа гэж юу болох талаар үндэсний үйлдвэрлэгчдэд мэдээлэл өглөө. Энэ мэдээллийг ARDSHOP.MN цахим дэлгүүрийн гүйцэтгэх захирал н.Золзаяа өгсөн юм. Цахим худалдааны талаарх тайлбарыг доор сийрүүлэв.
Онлайн худалдааг иргэд буруу ойлгож байна
Хүмүүс интернэт худалдаа буюу онлайн худалдаа, e-commersе худалдаа гэж олон янзаар ярьж байна. Олон улсын төвшинд e-commersе гэж нэрлэдэг байна. Монгол хэл рүү цахим худалдаа гэж орчуулжээ. Хүмүүсийн ойлголтоор цахим худалдааг интернэтийн decktopт гарч ирдэг худалдан авалт хийх үйл явц буюу дэлгэцийн тэр хэсгийг e-commers юм байна гэж ойлгодог. Гэтэл цахим худалдаа гэдэг нь олон үйл явцын нэгдэл юм. Үүнд худалдан авалт хийх хэсэг, төлбөр тооцоо хийх / банк санхүүгийн төлбөр тооцооны тогтолцоо бүх үйлчилгээ үзүүлдэг/ хэсэг, итгэлтэй түгээлт, хүргэлтийн хэсэг багтдаг. Хүргэлтийн хэсэг нь шийдэл нь олдохгүй хүнд хэсэг нь аж. Хувь хүн байгууллага олон улсын түгээлтийн стандартын дагуу хийхгүй бол хэчнээн сайхан систем ашиглаад ч чанартай олон бараа, бүтээгдэхүүн байлаа ч хэрэглэгчдэд очих сэтгэл ханамж эцсийн мөчид унадаг. Өөрөөр хэлбэл, дахиж худалдан авах сэдэлгүй болдог аж. Дараагийн хэсэг нь худалдан авагч, харилцагчийн үйлчилгээ. Тухайн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, хүлээж авсан бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байх, солиулах гэсэн тохиолдолд энэ үйлчилгээг хариуцан ажиллах хэсэг юм. Энэ үйлчилгээг үзүүлэхгүй орхивол дээрх гурван цогц үйлчилгээгээ унгаадаг аж. Эдгээр дөрвөн үйлчилгээг цогцоор нь шийдсэнээр e-commersе буюу цахим худалдаа зөв хөгжих эхлэл болдог. Хүн амын 82 хувь нь цахим худалдааны хөгжлийг дунд зэрэг мэддэг гэсэн бол 65 хувь нь худалдан авалтад бэлэн бус, болгоомжилдог. 78 хувь нь төлбөр тооцооны системд итгэх итгэл нь дунд зэрэг буюу сайн. Түүнчлэн 75 хувь нь анх захиалга хийж үзсэн, мэдэхгүй гэж ARDSHOP.MN цахим дэлгүүрээс хийсэн судалгаанд хариулжээ. Эндээс цахим худалдаа хийх боломж өргөн. Харин хүн амыг сургах хэрэгтэй гэсэн дүгнэлт хийжээ. Судалгаанд хамрагсдын 30 хувь нь утас болон facebook messenjereer захиалга хийсэн гэжээ. Гэхдээ энэ нь цогц e-commerse гэвэл биш. Харин энэ платформд хүмүүсийн ихэнх нь байгаа учраас боломж гэж харан худалдаа хийж буй явдал. Гэхдээ энэ нь эрсдэлтэй худалдаа. Өөрөөр хэлбэл, худалдагч, худалдан авагч хэн гэдгийг мэдэхгүй. Нөгөөтэйгүүр, тухайн бараа, бүтээгдэхүүнийг харахгүйгээр мөнгө төлж захиалга хийж авдаг. Түүнчлэн хүргэлт хийж буй хүн ямар ч далд санаатайгаар гэрийн хаяг, утас гэх мэтээр хэрэглэгчийн бүх мэдээллийг авч буй нь баталгаа өгч чадахгүй. Мэдээллийн нууцлал, аюулгүй байдал гэдгийг манайхан зөв зүйлд хэрэглэж чадахгүй байгаатай холбоотой.
Олон улсад цахим худалдааны хөгжил 2000 оноос эхтэй
Дэлхийн долоон тэрбум хүн амын 50 хувь нь интернэтэд холбогдсон. Интернэтэд холбогдсон тал хувийнх нь 30 хувь нь цахим худалдаагаар тогтмол худалдан авалт хийдэг. Цахим худалдааны хамгийн том тоглогчид нь Хятад, АНУ, Англи улс. Тэд бүх салбарт тэргүүлдэг их гүрнүүд. Аль хэдийнэ цахим худалдаанд том тоглогчид болсон байна. Эндээс харахад ирээдүйн чиг хандлага 2021 он гэхэд нийт дэлхийн зах зээлийн жижиглэн худалдаанд интернэт худалдаа ямар байр суурь эзлэх вэ гэдэг нь ойлгомжтой. 27 тэрбум ам.долларын идэвхтэй зах зээл бий гэж үзвэл 4.8 тэрбумыг нь 2021 он гэхэд дангаараа цахим худалдаа эзэлнэ гэсэн тооцоолол гаргажээ. Өнөөдөр дэлхий дээр хөрөнгө орууллалт, орлогоороо тэргүүлж буй хүмүүс ихэвчлэн интернэт худалдаан дээр бизнесээ бий болгож байна. Тухайлбал, Хятадын тэрбумтан Жак Ма болон “Амазон” компанийг дурдаж болно. Энэ хүмүүс 2000 оноос ирээдүйд цахим худалдаагаар ашиг олно гэдгийг харж энэ бизнесээ эхлүүлсэн. Харин өнгөрсөн 20 жилийн хугацаанд дэлхийд тэргүүлэх салбар болтлоо хөгжжээ.
Монголд цахим худалдааны хөгжил дөнгөж эхэлж байна
Монголд яагаад энэ салбар хөгжихгүй байна гэдэгт 2014 оноос хойш судалгаа хийж буй “ММS party” байгууллагын залуучууд үндэсний үйлдвэрлэгч нарт энэ талаар танилцуулах анхны мөс хагалах алхмаа хийсэн талаар тайлбарлаж байна. Тэдний хэлснээр өнөөдөр цахим худалдаа эрхлэгчдийн талаар гарсан нарийн тоон мэдээлэл алга. Баримжаагаар бол нийт жижиглэнгийн зах зээлийн 0.5 хувьд ч хүрч чадахгүй байгаа нь тодорхой гэв. Жишээлбэл, Дархан, Эрдэнэт рүү стандартын дагуу худалдаа, хүргэлтээ хийж чадахгүй байгаа нь үүнийг гэрчилж буй. Гэвч үүнээс гарах гарцыг тэд 21 аймагт сүлжээтэй “Монгол шуудан” компанийг түшиглэн хүргэлтээ хийх боломжтой гэж үзжээ. Монгол Улс 21 аймаг 329 сум, суурин газар интернэтэд холбогдсон нь давуу тал юм. Монголын нийт хүн амын 90 хувь нь буюу 2.9 сая хүн интернэт хэрэглэж байна. Хүмүүсийн хамгийн өндөр хэрэглэдэг аплейкшн бол 2.1 сая хэрэглэгчтэй Facebook аж. 2.4 сая ухаалаг утас хэрэглэгч байна. Энэ аплейкшныг хэрэглэж чадаж байгаа хүмүүс яагаад цахим худалдааг хийж чадахгүй гэж. 2.8 сая хүн дата хэрэглээг гар утаснаасаа ашигласаар. Манайд дөнгөж эхэлж буй бизнесийг цахим худалдаа гэж үзвэл манай ирээдүйн хамгийн сайн цахим худалдаа эрхлэгч нь өнөөдрийн 13-14 настай хүүхдүүд. Энэ насны хүүхдүүдийн хэрэглээг 30-35 дээш насны хүмүүстэй харицуулахад ухаалаг утаснаас авах мэдээлэл болон бусад хэрэглээ 50 дахин илүү. Энэ нь энэ бизнесийг хөгжүүлэхэд том боломж юм байна. Тиймээс цахим дэлгүүр таны хаалгыг тогшиход гайхах хэрэггүй болох нь.
Эх сурвалж:www.polit.mn