Дятловын хэргийг шийдвэрлэх нээлт хийжээ

2019-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Түүхэнд “Дятловын хэрэг” хэмээн тэмдэглэгдэж үлдсэн Уралын ууланд болсон учир битүүлэг хэргийг илрүүлэх шинэ нээлтийг судлаач Валентин Дегтериов илрүүлснээр энэ хэргийг шийдвэрлэх боломжтой  болсон талаар “Спутник” агентлаг  цахим хуудастаа бичсэн байна. Уралын ууланд Дятловын ахалж явсан ЗХУ-ын аялагчдын битүүлэг үхлийн талаар судлаач Валентин Дегтериов шинэ нээлт хийсэн  гэж мэдэгдсэн байна. 1959 оны хоёрдугаар сард Уралын  Политехникийн их сургуулийн аялал жуулчлалын клубын оюутнууд, цанын тамирчдаас бүрдсэн есөн хүнтэй баг ууланд шархадсаныхаа дараа үхсэн юм.  Энэ явдал түүхэнд “Дятловын хэрэг” гэж тэмдэглэгдсэн юм. Өнөөдөр ч гэсэн энэ талаар олон таамаг байдаг ч юу болсныг тодруулж чадаагүй байгаа ажээ.

Цацраг идэвхт зэвсэг

Энэ  хэрэгтэй холбоотой хамгийн түгээмэл онол бол эмгэнэлт хэрэг болсон газарт цацраг идэвхт зэвсэг хэрэглэсэн гэж таамагладаг. Валентин Дегтериов блогтоо “Энэ хэргийг хаасны дараа цацраг идэвхт бодис байсан талаар хийсэн судалгааны баримтыг хурааж авсан” гэж бичжээ. Тэрээр энэ баримтыг нууцалсан байсан ч интернэтээс хувилбарыг нь олж авч чадсан гэв. Баримтад тэдний хувцас, нас барсан хүмүүсийн цогцсын үлдэгдлийг шинжилсэн талаар бичсэн байсан аж. Түүнчлэн нас барагсдын цогцсыг тусгай хамгаалалтад авч шалгасан нь үнэн. Цагдаагийн шинжээчид тэдний цогцсын үлдэгдлээс радио идэвхт цацрагт бодис их хэмжээгээр нэмэгдсэн байсныг мэдэж байсныг онцолжээ. Харин шинжилгээ хийсэн мэргэжилтэн тэднийг амьд байхдаа цацраг идэвхт бодист хордсон нь үнэн болохыг шударгаар хэлсэн байна. Ингэснээр судлаач жуулчдын үхлийг жижиг хэмжээний цөмийн цэнэгтэй хошуу шидсэн байх боломжтой гэж үзсэн ажээ.

Цусны үлдэгдэл

Үүнээс гадна судлаач аялагчдын нэг Зина Колмогоровагийн дэвтрийн хавтаснаас  жижигхэн цусны үлдэгдлийг илрүүлсэн гэж ярьсан байна. Гэхдээ Дегтериовийн хэлснээр гэмт хэргийн ямар ч хэсэгт хэзээ яг энэ дэвтрийг олсон талаар тодорхойлж бичээгүй ажээ. Тэрээр ”Зина Колмогоровагийн цогцсыг тодорхойлохдоо түүний өмдний халаас гадагшаа эргэсэн байсан. Дэвтрийг түүнийг цогцсыг олох үеэр халааснаас нь авсан шиг санагдсан. Улмаар зарим хуудсыг нь устгасан. Дараа нь дэвтрийг түүний үүргэвчинд хийсэн байна. Гэхдээ хэн ч жижиг цусан дуслыг анзаараагүй байна” гэж дурджээ. Судлаач энэ цусан дусал нь ДНХ-г таних боломж олгоно гэж үзэж байгаа гэв. Учир нь биологийн материал нь их сайн хадгалагдсан байна. Мөн цус нь хорны оролцоо, бусад бодисын үлдэгдэл, пуужингийн түлшний хортой бодис, цацраг идэвхт бодисын төвшин, үхлийн шалтгааныг илрүүлж тогтоох боломжтой гэж судлаач блогтоо бичсэн нийтлэлийнхээ төгсгөлд өгүүлсэн байна. Эх сурвалж: mundo.sputniknews.com
Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

8 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

1 цаг 7 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

1 цаг 40 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

2 цаг 1 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

2 цаг 49 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

5 цаг 35 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

6 цаг 31 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

8 цаг 38 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин