АНУ-ын Допингийн эсрэг агентлагийн тэргүүн Оросын статусыг цуцлахыг уриаллаа

2019-01-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
[caption id="attachment_53215" align="alignnone" width="812"] Фото: GLOBAL LOOK PRESS[/caption]   Д.АРИУН АНУ-ын Сэргээшийн эсрэг агентлаг (USADA)-ийн тэргүүн Трэвис Тайгарт Сэргээшийн эсрэг дэлхийн агентлаг (WADA)-гаас Оросыг хасахыг уриалжээ. WADA-гаас тавьсан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй учраас Оросын допингийн эсрэг агентлаг (РУСАДА)-ийг хасаж болно гэж тэрээр үзэж байгаагаа илэрхийлснийг New York Times сонин иш татсан байна. “Хугацааг үл тоомсорлож байгааг хэн ч гайхахгүй байна. WADA оростой холбоотой энэ асуудлыг зогсоох цаг болсон. Дараагийн хугацааг хүлээлгүйгээр нэн даруй зарлах ёстой” гэдэг байр сууриа USADA-ийн ерөнхий захирал илэрхийлсэн талаар kp.ru шинэ оны эхний өдөр мэдээлсэн байна. WADA өнгөрсөн 2018 оны есдүгээр сарын 20-нд РУСАДА-гийн эрхийг сэргээж байгаагаа зарласан. Ийм шийдвэр гаргахдаа, 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор Оросын тал Москвагийн сэргээшийн эсрэг лабораторийн бүх мэдээлэлтэй танилцах боломж олгох ёстой гэдгийг зааж өгсөн байсан аж. Сэргээшийн эсрэг дэлхийн агентлаг (WADA)-гийн тэргүүн Грейг Риди, тус байгууллага Москвагийн сэргээшийн эсрэг лабораторийн бүх мэдээллийг арванхоёрдугаар сарын 31-ний дотор авч чадаагүйдээ гэдгийг нотлосон байна. Өмнө тохирсоноор Москвагийн лабораторийн бүх өгөгдөл мэдээллийг тогтсон хугацаанд авч чадаагүйдээ сэтгэл дундууд байгаагаа (WADA)-гийн тэргүүн илэрхийлсэн байна. Одоо (WADA)-гийн энэ асуудлыг шалгаж байгаа хараат бус шинжээчдийн баг энэ нэгдүгээр сарын 14-15-нд хүлээн авсан өгөгдөл мэдээллүүдийг хүлээн авч хянан үзэх бөгөөд түүний дараа зөвлөмжөөө (WADA)-гийн гүйцэтгэх хороонд өгөх аж.   Эх сурвалж: polit.mn
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

5 цаг 24 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

14 цаг 29 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

14 цаг 29 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин