Дэлбэрэлтийн нуранги дороос 11 сартай хүүхдийг олж аварчээ

2019-01-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
 

Магнитогорск хотод ахуйн хийн  хоолойн дэлбэрэлтийн улмаас орон сууцны байшингийн нэг орц тэр чигээрээ нуржээ.

  Д.АРИУН   ОХУ-ын Челябинск мужийн Магнитогорск хотод орон сууцны байшинд ахуйн хийн дэлбэрэлт болсоны улмаас амь насаа алдсан хүний тоо нэмэгдэж долоо болсон ба 37 хүн сураггүй байгаа талаар мужийн Онцгой байдлын албаны эх сурвалжаас иш татан ТАСС агентлаг мэдээлсэн байна. Аврах албаныхан арван хоёр /зарим мэдээллээр 16/ хүнийг олсон бөгөөд тэдний долоо нь амь насаа алдсан байна. Харин хамгийн сүүлийн мэдээгээр нуранги дороос 11 сартай хүүхдийг олж амь насыг нь аварсан байна. Ахуйн хийн дэлбэрэлт арванхоёрдугаар сарын 31-ний өглөө үүрээр  /орон нутгийн цагаар/ болсон байна. Дэлбэрэлтэд өртөн нурсан 26 байранд 46 хүн амьдардаг боловч осол болох үеэр уг байр орчимд 120 гаруй хүн байсан гэдэг мэдээллийг албаныхан гаргаж, аврах ажиллагааг явуулж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин арванхоёрдугаар сарын 31-нд Магнитогорскт очиж аврах ажиллагааны явцтай биечлэн танилцаж, дэлбэрэлтийн шалтгааныг нарийвчлан шалгахыг үүрэг болгожээ. Шинэ оны босгон дээр болсон эмгэнэлт ослын улмаас хохирогчдын дурсгалыг хүндэтгэж лхагва гаригт /2019.01.03/ Челябинск мужид  гашуудал зарласан байна.  
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

6 цаг 13 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

15 цаг 17 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

15 цаг 17 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин