Ц.Сандуй: У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн барьцаанд орсон байна

2018-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯР Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуйтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.   -Сүр дуулиантай эхэлсэн, хүлээлт үүсгэсэн МАН-ын Бага хурал “хоосон хонгио” дуугаргаад дууслаа? - Саяын Бага хурлыг би их хүлээж очсон. Хэт нэг талыг барьсан шийдвэр гаргачихна лээ. Нам ийм болно гэж би бодож байгаагүй. Бага хурал дээр суугаад харж байхад найз нөхөд бие биетэйгээ үг дуугарахгүй зөрж байна. Тэдний буруу юу байхав. Нэг хэсэг нь хуучин даргаа дэмжмээр байдаг, нөгөө хэсэг нь шинэ даргаа дагамаар байдаг. Сонгуулийн дараа бид тэр зааланд найз нөхөд бүү хэл танихгүй нэгнээ ч тэвэрч баярлаж байлаа. Одоо таньдагтайгаа ч гар барьж чадахаа больсон байна. Саяын Бага хурал дээр би үгээ хэлэх цаг нь болсон юм байна гэж очсон. Харамсалтай нь, би Бага хурал дээр үгээ хэлж чадсангүй. Олон гишүүд намайг үгээ хэлэх ёстой гэж байсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд хамгийн их яригдсан асуудал бол “60 тэрбум” байсан учраас надад хангалттай цаг өгч, сонсох байх гэж бодоод үг хэлэхээр нэрээ бичүүлсэн. Гэтэл надад тавхан минутын хугацаа л өгсөн. -Намын дарга нь намаа олигархжсан, мафижсан гэсэн маш аюултай үнэлэлт, дүгнэлт өгснийг юу гэж харж байна вэ? -У.Хүрэлсүх дарга Ерөнхийлөгчид маш том юмны барьцаанд оржээ гэж харагдаж байна. Нэг хоёр хүний хатгаасаар л өнөөдрийн үйл явдал өрнөж байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар бид яаж зүтгэж байлаа. Харин сонгууль удирдаж байсан хүмүүс нь л нөгөө талд ажиллаж байсан нь сүүлд илэрсэн. Херогийн Баатартай ярьсан яриа нь байна. Өөрөө тэрийгээ хүлээн зөвшөөрдөг. Түүнийг нь намын гишүүд, удирдлагууд өнөөдөр яагаад ярихгүй байгаа юм, “Та мундаг, та чадаж байна” гэж У.Хүрэлсүхэд тал засахаас өөр юу хийж байна вэ. Ингэж байгаад өөрөө тэр хонгил руугаа орчих вий дээ. Өнөөдөр намын эсрэг явсан хүмүүс намын толгойд гараад суучихсан байна. Үүнийг би гайхаад л байна. Намын гишүүдээсээ ингэж болдог юм уу гэж асуумаар санагдаад байна. -МАН-ын дарга, нэр бүхий гишүүд, бүр олон гишүүнтэй бүлэн М.Энхболдыг улс төрөөс зайлуулна гэж байна. Өөрөөр хэлбэл, МАН ганцхан хүнтэй хариуцлага тооцох туцхай ярьдаг боллоо? -Би М.Энхболд даргыг ямар хүн бэ, хувь мөн чанар нь ямар вэ гэдгийг сайн мэднэ. Ажлыг яаж хийдэг, ямар чадвар, мэдлэг боловсролтой гэдгийг нь мэднэ. Тэр хүнээс намыг эвдрэлцүүлье, хагалъя гэдэг санаа гарахгүй. Намайг зарим нэг үзэл бодол, санаа нийлэхгүй хүмүүстэй санал зөрөхөд “Намын дарга гэдэг бол намын хамт олныг эвлүүлэгч, чиглүүлэгч байх ёстой. Чи буулт хий. Чи хойшоо нэг ухар. Тэр нөхдийнхөө үгийг сонс” гэж хэлдэг байсан. Би Хотын намын дарга байхдаа нийслэлийн 45 төлөөлөгч, хотоос УИХ-д өрсөлдөх 28 хүнийг сонгох эрхтэй байсан. Манай намд фракц гэж байдаггүй учраас тэрний хүн, энэний хүн гээд бүх хүнийг гомдолгүй байлгах, гол гол чиглүүлэгч хүмүүсийн бүгдийнх нь эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж, нэр дэвшүүлсэн. У.Хүрэлсүхийн ч, Д.Сумъяабазарын ч, Д.Амарбаясгалангийн ч хүмүүсийг дэвшүүлсэн. Би өөрийнхөө үгнээс гардаггүй хүмүүсийг дэвшүүлэх боломж байсан ч тэгээгүй. -У.Хүрэлсүх, А.Ганбаатар та гурвын нарын фотозургийн ард 60 тэрбумын схем харагддаг. У.Хүрэлсүхийн зургийг фотошопоор оруулсан гэж бас яриад байгаа? -У.Хүрэлсүх дарга тухайн үед Шадар сайд байхдаа А.Ганбаатарын “Шинэ монгол хаад” компанийн байранд өөрийн биеэр ирж энэ ярианд оролцсон гэдгийг нотлох зураг байгаа юм. Сайн хараарай. Ар талд нь тэр 60 тэрбумын гээд байгаа алдарт схем харагдаж байгаа биз. Өөрөөр хэлбэл, Г.Доржзодовын танилцуулсан 60 тэрбумын схемийг У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гуравт А.Ганбаатар бид хоёр үзүүлж, ярилцсан гэсэн үг. Тухайн үед НАМЗХ-гийн залуучуудын дунд хагарал болсон. Та санаж байгаа байх. У.Хүрэлсүх, Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар хоорондоо муудалцаж, хүнд байсан үе. Залуучуудын холбооны энэ хагарал гүнзгийрч, хоёр хуваагдвал нам ч гэсэн хоёр хуваагдах аюултай юм байна гэдгийг би харж байсан. Тиймээс М.Энхболд, У.Хүрэлсүх гээд намын хоёр том лидер муудалцаж болохгүй юм байна гэдгийг бид гурав ярилцаж байсан. Тэгээд У.Хүрэлсүх даргыг манай өрөөнд урихдаа ярианы сэдэв болгоод л Г.Доржзодовын төслийг А.Ганбаатар танилцуулсан. У.Хүрэлсүх дарга тэрийг сонсоод “Мундаг төлөвлөгөө байна. Би олон сонгуульд орж байхдаа ийм цэгцтэй стратеги төлөвлөгөө үзээгүй. Сайн байна. Үүнийгээ чи хэрэгжүүлэх юм уу” гэж асуусан. “Яахав ээ, зөгнөлт юмнууд наана чинь зөндөө бий” гэж би хариулсан. Үнэндээ тэр бол ердөө нэг хүний санаа, ийм байж болох юм гэсэн ажлын хувилбар юм. Тэрийг нь хот дээр ч, нам дээр ч ярьж хэлэлцсэн нэг ч хурал болоогүй. Үүнийг ярьж хэлэлцсэн албан ёсны нэг ч бичиг баримт байхгүй. Хэдэн хүний хооронд ярьсан яриа. Үүнийг бусад бүх нам дээр ч ярьдаг гэдгийг одоо болж байгаа олон үйл явдлууд харууллаа. -Та НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын даргын ажлаа өгөөд жил гаруй боллоо. Одоо л дуугарч байх шиг байна? -Улс төр намайг оролдоод байна гэдэг дээ. Тэрэн шиг л юм болоод байна. Осолд орж гэмтсэн учраас хэсэг чимээгүй байсан. Нэг жил эмнэлгээр явсан. Тэгтэл намайг хараад муулаад эхэлсэн. Тэгээд юу болсныг ярья гэж бодсон. Дуугүй байхаар өөрөө буруутан мэт харагдаад эхэлсэн. Би сонгуульд ялахын тулд чөтгөртэй ч нийлэхэд бэлэн байсан. Өнөөдөр тэр чөтгөрүүдийнхээ хоол нь боллоо. Эх сурвалж: “Зууны  мэдээ” сонин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 2 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 3 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 16 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 22 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 24 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 42 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 42 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18