Сургуулийн тааз нуржээ

2018-12-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Тулга Говь-Алтай аймгийн Жаргалан сумын дунд сургуулийн тааз өчигдөр нуржээ. Энэ үеэр сурагчид ангидаа байгаагүй гэнэ. Тус сургуулийг 1973 онд барьсан юм байна. Харин өнөөг хүртэл бүрэн засвар ороогүй аж. Сумын удирдлага засвар шинэчлэл хийх талаар жил бүр аймгийн удирдлага, орон нутгаас сонгогдсон гишүүддээ танилцуулдаг ч шийдэлд хүрэхгүй байсаар өнөөдөртэй золгожээ. Энэ тухай сургуулийн захирал Ш.Болдбат “Манай сургуулийн барилгын насжилт  өндөр. Өнгөрсөн хугацаанд их засвар хийгдээгүй. Зуны улиралд бороо орвол байнга дусаал гоожино. Бид 2003 оноос хойш их засвар хийлгэхээр зураг төслөө гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн  ч шийдэгдээгүй хэвээр байна. Нуулгүй хэлэхэд цаашдаа бүх ангийн тааз нурах эрсдэл бий. Иймд холбогдох байгууллагууд нь анхаарч, манай сурагчдыг аюулгүй орчинд суралцахад нь туслаасай гэж хүсч байна” гэв. Говь-Алтай аймгийн Жаргалан сум нь нийслэлээс 1130 км зайд орших бөгөөд байгалийн үзэсгэлэнт газар ихтэй говь хангай хосолсон нутаг ажээ. Эх сурвалж: polit.mn
#FreeFrenchieMaeCumpio: Филиппиний сэтгүүл зүйн салбарын ирээдүйтэй сэтгүүлч таван жил хоригдож байна

Эрэн сурвалжлах сэтгүүлч Френчи Мэй Кумпио терроризмын зохиомол хэргээр шоронд хоригдоод таван жил болж байна.

1 цаг 11 мин
Сайд асан Б.Энх-Амгаланг ялласан нь хардлага дагуулж байна

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хо

1 цаг 16 мин
“Ухаахудаг”-ийг цуцлах уу?!

Одоогоос 17 жилийн өмнө стратегийн Тавантолгой ордоос Ухаахудагийг салгаад

1 цаг 16 мин
Их найрагч, үндэстний үзэлтэн, түмний хүү Очирбатын Дашбалбар

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр” буландаа Санчигт нь насны хяруу ч унаж амжаагүй 42хон насандаа бурхны орныг зорьсон Монголын яруу найргийн сод билигт төлөөлөгчийг онцолсон юм.

17 цаг 48 мин
ASEZ ‘Zero Plastic 2040’ аян: “Дэлхийн гэрэлт ирээдүйн төлөө хуванцрыг багасгая” уриан дор хүрээнд Отгонтэнгэр их сургуулийн ойр орчмыг цэвэрлэв

2024.02.09-ний Ням гарагийн өдөр 12:00 цагийн үед хөх хантааз өмссөн оюутнууд Лхагвасүрэнгийн гудамжинд цугларав

17 цаг 58 мин
Л.Гантөмөр VS Э.Бат-Үүл

Л.Гантөмөр VS Э.Бат-Үүл

19 цаг 3 мин
Шадар сайд С.Амарсайхан Узбекистаны Ерөнхий сайдад бараалхлаа

Шадар сайд С.Амарсайхан Узбекистаны Ерөнхий сайдад бараалхлаа

19 цаг 37 мин
Хэл бичгийн ухааны монголын анхны эмэгтэй доктор Ц.Саранцацрал

Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн багш, доктор, профессор Цэрэнчимэдийн Саранцацралыг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа онцлон, түүний амьдралын баялаг агаад бахархам түүхийг хуваалцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Галзуу” улс төрийг өрдөж Гашуунсухайтын гэрээг гацаах гэсний учир энэ үү?!

Урьд нь улс төрийн үйл явдал олширч, хөдөлгөөн орохоор “Халуурч байна” гэдэг байв. Харин өн

Өчигдөр 06 цаг 00 мин
Анастасия Ивановна Цэдэнбал-Филатовагийн мэндэлсний 105 жилийн ой

БНМАУ-ын төр засгийн тэргүүнээр 44 жил ажилласан Ю.Цэдэнбалын гэргий

2025-02-07