Бельгийн Ерөнхий сайд огцрох өргөдлөө өргөн барив

2018-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
  -Эрх баригч эвсэл задарсны дараа ШарльМишельалбан тушаалаа орхихоор шийджээ- [caption id="attachment_52432" align="alignnone" width="850"] Бельгийн ерөнхий сайд Шарль Мишель[/caption]   Д.ЭНХЭЭ Эрх баригч эвсэл задарсны дарааБельгийнЕрөнхий сайд ШарльМишельогцрох болов. Вант улсын тэргүүлэх намууд Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураахыг шаардсан мягмар гарагийн парламентын хуралдаан дээр тэрээр энэ тухайгаа мэдэгдэв. Мишелийн мэдэгдлийг телевизийн RTBF суваг шууд дамжуулжээ. "Миний санал итгэл үнэмшилгүй байсан болохоор уриалгыг минь сонссонгүй гэдгийг би мэдэгдэж байна. Миний бие огцрох хүсэлтээ Ванд [Бельгичүүдийн ван Филиппэд] өргөн барихаар шийдсэн, одоо нэн даруй Ванд бараалхахаар явж байна” хэмээн Мишель мэдэгдээд парламентын хуралдааныг орхин гарсны дараа хуралдаан завсарлажээ. Арванхоёрдугаар сарын эхээр Ерөнхий сайд болон франц хэлтнүүд амьдардаг улс орны өмнөд хэсэг – Валлонийн, мөн нидерланд хэлээр ярьдаг хойд хэсэг – Фландрийн либерал намууд дэмжихээ илэрхийлсэн НҮБ-ын дүрвэгсдийн асуудлаарх Глобал гэрээг дэмжих эсэх асуудлаар эрх баригч эвслийн дотор санал зөрөлдөөн хурцадсанаар Бельгид Засгийн газрын хямрал нүүрлэсэн юм.Уг гэрээг эрс эсэргүүцэж байсан баруун радикалууд хэмээн Бельгид тооцогддог тэргүүлэх фламандын нам – “Шинэ Фламандын альянс” (N-VA)Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарснаар арванхоёрдугаар сарын 9-нд Бельгийн эрх баригч эвсэл бүрмөсөн задрав. Энэ намын таван төлөөлөгч, тухайлбал, Батлан хамгаалах, Дотоод хэрэг, Сангийн сайдууд засгийн газраас гарсан боловч тэдний чиг үүргийг танхимын үлдсэн гишүүдэд хуваарилж, танхим ажлаа үргэлжлүүлсээр байсан. Мягмар гарагт болсон парламентын хуралдаан дээр Мишель ирэх оны тавдугаар сард болох парламентын төлөвлөгөөт сонгууль хүртэл Засгийн газар ажлаа дуустал гүйцэтгэх талаарулс төрийн бусад намуудын дэмжлэг авах бодолтой байсан. Гэсэн хэдий ч социалистууд болон ногоон намынхны аль аль нь түүний энэ санааг дэмжээгүй. Одоо хуулийн дагуу Бельгид 40 өдрийн дотор ээлжит бус сонгууль явуулах ёстой. Гэхдээ вантай зөвшилцсөний дараа танхимын бүрэн эрхийг ихээхэн хязгаарласан “урсгал ажил хэргийн гэх дэглэм”-ээр Засгийн газрын үйл ажиллагааг төлөвлөгөөт сонгууль хүртэл техникийн сунгалт хийх шийдвэр гаргаж болох юм. Арванхоёрдугаар сарын 10-11-нд Маррекешт болсон НҮБ-ын яам хоорондын бага хурал дээр аюулгүй, эмх цэгцтэй, зохицуулалттай дүрвэлтийн тухай Глобал гэрээгсайшаасан юм. Хууль зүйн үүднээс заавал биелүүлэхийг шаардаагүй энэ баримт бичгийг АНУ-аас бусад НҮБ-ын гишүүн бүх улс орон энэ оны долдугаар сард зөвшөөрсөн ажээ. Дүрвэх үйл явцын сөрөг хүчин зүйлийг аль болохуйц багасгах, дүрвэгсдийн хамгаалал болон интеграци, мөн түүнчлэн тогтмол дүрвэх замын хүртээмжийг дээшлүүлэх зэрэг асуудлыг энэ Пактад хөндсөн юм байна.Гэсэн хэдий ч хожим нь Австрали, Австри, Болгар, Унгар, Израиль, Польш, Словак, США, Хорват, Чех,Швейцарьзэрэг улс орон уг гэрээнд нэгдэхээс татгалзжээ.   Эх сурвалж:www.polit.mn    
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

3 цаг 54 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

12 цаг 58 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

12 цаг 58 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин