Олон улсын үнэлгээний баг Монгол Улсад ажиллаж байна

2018-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээнээс Монгол Улсын авлигатай тэмцэх тогтолцоо, эрх зүйн орчинд 4 дэх удаагийн үнэлгээ хийх мониторингийн баг 12 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд Улаанбаатарт ажиллаж байна. Үнэлгээний баг нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шинжээч нараас гадна Франц, Итали, ОХУ, Герман, Гүрж, Эстони, Литва, Румын, Украйн зэрэг улсын шүүх, хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүд нарын 11 хүний бүрэлдэхүүнтэй. Үнэлгээний эхний шатанд Авлигатай тэмцэх газар тус байгууллагаас ирүүлсэн асуултуудын хүрээнд Монгол Улсын нэгдсэн тайланг бэлтгэн хүргүүлсэн. Тайлантай танилцсан шинжээчид энэхүү айлчлалаар бодит байдалтай газар дээр нь танилцахын хамт Нийтийн албаны шударга байдал, Төрийн худалдан авах ажиллагааны шударга байдал, Улс төрийн намын санхүүжилт, Авлигын талаарх эрүүгийн хууль тогтоомж, Бизнесийн шударга байдал, Нийтийн албаны хариуцлагатай, ил тод байдал зэрэг 12 салбар хуралдааны үеэр манай улсын холбогдох төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын удирдах түвшний албан хаагчид, төлөөлөгчидтэй уулзаж, нэмэлт мэдээлэл цуглуулж байгаа юм. Үнэлгээний тайланг ирэх оны 3 дугаар сард Парис хотноо зохион байгуулагдах тус сүлжээний Бүгд хурлын үеэр хэлэлцүүлнэ. Энэ оны 3 дугаар сард Киргизстан Улс тус үнэлгээг хийлгэхэд Авлигатай тэмцэх газар ажилтнаа илгээж, шинжээчдийн багт орж ажиллуулсан юм. Олон улсын шинжээч нараар өөрийн улсын авлигын эсрэг эрх зүйн орчин, тогтолцооны талаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, зөвлөмж аван, үйл ажиллагаандээ хэрэгжүүлж ажиллах нь олон улсын сайн туршлага, жишгээс хоцрохгүй, нэг түвшинд ажиллах боломж олгохоороо давуу талтай юм.
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

7 цаг 2 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

16 цаг 6 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

16 цаг 6 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин