Ч.Тулга
Монгол Улсын хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 517 дотуур байранд 35.2 мянган хүүхэд амьдарч байна. Эдгээр байранд 518 багш ажиллаж байгаа юм. Харин хүүхдүүдийн 73 хувь нь малчин өрхийн хүүхдүүд байна гэсэн судалгаа бий. 2018 оны нэгдүгээр сард “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн дагуу БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тушаал гаргаж “Сурагчдын дотуур байрны орчин, үйлчилгээ”-ний стандартыг боловсруулахыг үүрэг болгосон. Энэ ажлын хүрээнд дотуур байрны үйлчилгээ эрхэлж буй байгууллагын орчин, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлагыг тогтоох зорилго бүхий уг цогц стандартыг бэлтгэж дуусчээ. Тус стандарт нь 10 бүлгээс бүрдэх бөгөөд дотуур байрны үйлчилгээ эрхэлж буй өмчийн бүх хэлбэрийн байгууллага, дотуур байрны асуудал эрхэлсэн төрийн болон орон нутгийн удирдлага, хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагуудад үйлчлэх юм байна.
Дотуур байрны орчин, үйлчилгээний стандартыг батална
2018-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин