Парисын гэрээг хэрэгжүүлэх талаар тохиролцлоо

2018-12-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД   Польшийн Катовиц хотод 200 гаруй орны гадаад албаны ажилтнууд уулзаж уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээг хэрэгжүүлэх ерөнхий зорилгын  талаар хэлэлцсэн XXIV  чуулган өнгөрсөн бямба гаригт өндөрлөсөн байна. Бүтэн шөнийн турш хуралдаж өндөрлөсөн чуулганы дараа хэлэлцээрт оролцсон орноос хүлэмжнээс ялгарах хийг хэмжих нэг стандартыг дагаж мөрдөх, цаг агаартай холбоотой улс төрийн бодлогыг биелүүлэхийг шаардахаар болжээ. Үүнийг дагаж мөрдсөнөөр 2015 онд батлагдсан Парисын гэрээнд дэлхийн температурын хэмийн өсөлтийг хамгийн багадаа хоёр цельсээс хэтрүүлэхгүй байхаар хязгаарлахаар заасан зорилгын хэрэгжилтийг баталгаажуулахыг эрмэлзсэн байна. Харин чуулганы дарга Михайл Куртыка “Парисын гэрээний ажлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэдэг бол маш чухал үүрэг хариуцлага юм. Энэ бол их урт зам байлаа. Бид хэн нэгнийг үлдээхгүйн тулд чадах бүхнээ хийсэн” хэмээн онцоллоо. Түүнчлэн чуулганы үеэр хэлэлцсэн хэлэлцээрийн хүрээнд дэлхийн орнуудыг 2020 онд хийхээр төлөвлөсөн дараагийн чуулганаас өмнө хүлэмжнээс ялгарах хий ялгаруулалтыг багасгахад зориулсан төлөвлөгөөгөө эрчимжүүлэхийг уриалсан уриалга орсон байна. Үүнээс гадна хөгжингүй орнуудыг тэдний зүгээс ядуу оронд байгалийн гамшигтай тэмцэхэд нь бэлэн байх, цэвэр эрчим хүчний илүү их эх үүсвэрийг бий болгоход нь ямар тусламж санал болгохоор төлөвлөж, бодож байгаагаа хэлэхийг хүсжээ. Харин зарим оролцогч уулзалтын үеэр тохиролцоонд хүрсэн зүйл бага гэж үзэж сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Мөн хүлэмжээс ялгарах хий нэмэгдсээр байна гэж үзсэнээс гадна сая гаруй хүн өсөн нэмэгдэж байгаа уур амьсгалын хямралтай холбоотой эрсдэлд өртөж байна гэжээ. Энэ талаар Уур амьсгал, эрчим хүчний шийдвэр гаргах төвийн дэд захирал Эллиот Дирингер “Нью Йорк таймс” сонинд “Ерөнхий геополитикийн нөхцөл байдлаас үзэхэд их хатуу шийдвэр юм. Энэ шийдвэр нь Парисын гэрээг хөгжүүлэхэд бидэнд шаардлагатай бүхнийг санал болгож байна” гэж ярьжээ. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

4 цаг 33 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

13 цаг 37 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

13 цаг 37 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин