Ц.Сумъяацэрэн: Төрийн хөшүүрэг “бай”-гаа онох нь чухал

2018-12-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
 “Сити хаус” компанийн захирал Ц.Сумъяацэрэнтэй ярилцлаа   -ЖДҮХС-гийн зээлийн асуудал ид яригдаж байна. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? -Сүүлийн жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ хэмээн нэлээд ярьсан. Бас ч зарим талаараа дэвшилттэй зүйл бий. Үйлдвэрлэлээ хөгжүүлэхээр янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна, санхүүжилтийн хямд өртөгтэй эх үүсвэрийг бий болгосон. Харамсалтай нь тухайн хөшүүрэг нь зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй учраас олон нийтийн дургүйг хүргэж байгаа юм. Үүнээс харвал, төр хувийн хэвшил болоод иргэдийнхээ төлөө хийсэн алхам нь зөв хэдий ч бодит байдал дээр зорьсон “бай”-гаа онохгүй байна. Энд л хамаг учиг, зангилаа байна гэж хардаг. -“Бай”-гаа онохгүй байна гэдгээ тодруулж өгнө үү? -Жи­шээлбэл, сал­ба­рын яамнаас үйлдвэржилтийг хөгжүүлэхээр 21:100 хөтөлбөрийг батлуулсан. Энэ сайн хэрэг. Мөн санхүүгийн эх үүсвэрийг нь гурван хувийн хүүтэйгээр олгох боломжийг бүрдүүлсэн. Энэ бүхэн тухайн төсөл, хөтөлбөрт тусгасан салбартаа хүрч чадвал маргах юм огт алга. Сүүлийн жилүүдэд хэрэгжсэн хөтөлбөрүүд ихэвчлэн жижиг, том хоёрт л хүрсэн юм болов уу гэж хардаг. Учир нь өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд 3-5 сая төгрөгийн зээлд хамрагдах боломжоо ашигладаг юм билээ. Нөгөөтэйгүүр томоохон аж ахуйн нэгжүүд нь ч хөнгөлөлттэй, хямд эх үүсвэртэй зээлд хамрагдах боломж бий. Адаглаад л ЖДҮХС-гаас гарсан зээлүүдийн дийлэнхийг “том”-чууд л авсан байна шүү дээ. Тэгэхээр энэ дунд өнөөх 10-аас дээш ажлын байр бий болгодог дунд шатны аж ахуйн нэгжүүд орхигдсон юм болов уу даа. Тиймээс л жижиг, дунд гэж нэр заачихаад үнэн хэрэгтээ “бай”-гаа оносонгүй гээд байгаа юм. -Тэгвэл төр бизнесийг, үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих ёстой вэ? -Татварын асуудлыг хүн бүр л хэлж байна. Түүнээс гадна дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнд хамгаалалт хэрэгтэй. Тухайлбал, тавилгыг дотооддоо хийж байгаа үед ижил төрлийн бүтээгдэхүүнд ногдох татвар, импортоор орж ирэх хэмжээг хязгаартай болгох ёстой. Яагаад гэвэл импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүний өртөгтэй дотоодод үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн өрсөлдөх чадваргүй байна. Жишээлбэл, буйданг импортоор оруулж ирээд 400 мянган төгрөгөөр борлуулъя. Гэтэл үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн буйдан 450 мянган төгрөгийн өртгөөр босно. Энэ тохиолдолд яах ч аргагүй үнийн хувьд өрсөлдөх чадвар дутаж байна. Харин чанарын тухайд ярих юм байхгүй. Нэг үеэ бодвол хэрэглэгчид өртгөөс илүү чанарт илүү анхаардаг болсон учраас үйлдвэрлэгчид чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаа. -Үйлдэрлэгчид төрийн оролцоо хэрэгтэй эсвэл хэрэггүй гэх юм. Таныхаар төрийн оролцоо гэж юуг хэлэх вэ? -Үйлдвэрлэгч болоод бизнесийнхэнд төрийн дэмжлэг хэрэгтэй. Гэхдээ төрийн хэт оролцоогоо бууруулж зах зээлийн зарчмаар ажиллах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, төрийн бодлогоор хамгаалж эдийн засагт үзүүлэх хувь нэмрийг нь өсгөхийн тулд дэмжих ёстой гэсэн үг. Зөвхөн төр харж хандсангүй гэдэг ойлголт хэт өрөөсгөл гэдгийг хэлмээр байна. Бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид юү хүсч байгаагаа, үйлдвэрлэлд юу дутаж байгаа зэрэг өөрт тулгамдсан асуудлаа сайн ойлгуулах нь зүйтэй гэж боддог.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 45 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 46 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 59 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

7 цаг 5 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

7 цаг 7 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 25 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 25 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18