Сайн мэдээ: “Ачит-Ихт” ХХК давуу эрхийн хувьцааны ногдол ашгаа тарааж эхэллээ

2018-12-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Эрдэнэт үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, балансаас хасагдсан 2-р овоолгыг байгальд сөрөг нөлөө багатай арга ашиглан “Ногоон” зэс буюу катодын зэс үйлдвэрлэж буй “Ачит-Ихт” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд баялгийг бүтээгч ажилчдад үр шимийг хүртээх зорилготой давуу эрхийн хувьцаа гаргахаар “Ачит Зэс” хаалттай ХК-ийг 2018 оны 6-р сард үүсгэн байгуулсан байна. “Ачит Зэс” ХК нь “Ачит-Ихт” ХХК-ийн охин компани бөгөөд Монгол Улсад анх удаа баялгийг бүтээж байгаа ажилчдад үйлдвэрлэлийнхээ үр шимийг хүртэх боломжийг давуу эрхийн хувьцаа гаргах замаар олгож байгаа нь бизнесийн салбарт үлгэр жишээ болохуйц шинэлэг ажил юм.   Энэ шинэлэг ажлыг Үнэт цаасны арилжааны андеррайтер “БиДиСек” ХК-тай хамтран амжилттай хэрэгжүүлж байна. “Ачит зэс” ХК 2018 оны 9-р сард давуу эрхийн хувьцаагаа хаалттай хүрээнд буюу “Ачит-Ихт” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад санал болгон эзэмшүүлж, хувьцаа эзэмшигчийн батламжийг гардуулан өгч байсан бол өнөөдөр давуу эрхийн хувьцаа эзэмшигчдэд эхний улирлын ногдол ашгийг олгож эхэллээ.   Энэхүү давуу эрхийн хувьцааны ногдол ашиг нь жилийн 30 хувь, улирлын 7.5 хувь, сарын 2.5 хувийн хүүтэй бөгөөд “Ачит зэс” ХК-ийн давуу эрхийн хувьцааны хүү нь банкны хугацаатай хадгаламжийн хүүгээс хоёр, хугацаагүй хадгаламжийн хүүгээс дөрөв дахин их юм байна.   Үндэсний үйлдвэрлэгч “Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэр нь 2014 онд ашиглалтад орсноос хойш “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд овоолго ашиглалтын төлбөрт 7,8 орчим тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д, 133 орчим тэрбум төгрөгийг улс болон орон нутгийн төсөвт татвар, төлбөр, хураамж хэлбэрээр төлж иржээ. Катодын зэсийн үйлдвэр ажиллаж эхэлснээр орон нутагт 220 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

6 цаг 52 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

15 цаг 56 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

15 цаг 56 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин