Б.Пүрэвдорж:  Нэг л хүний үед алт тушаалт далд хэлбэр рүү орсон байдаг

2018-12-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН   УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.   -УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх олон асуудал хүлээгдэж байна. Үүний нэг нь Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт юм. Танай намын бүлэг энэ асуудлыг хэлэлцэх үеэр завсарлага авах санал гаргасан.  Энэ ямар учиртай байв? - Энэ хуулийн хэрэгжилт арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болж байгаа.   Алтны татварын хувийг нэмэгдүүлэх үү, эсвэл хэвээр үлдээх үү гэдэг асуудлыг энэ өөрчлөлтөөр яаралтай шийдэх шаардлагатай байна. Хэрэв бид шийдэж чадахгүй шинэ он гаргавал алтны татвар нойл болно. Юун таван хувь. Асуудал улам хүндэрнэ. Монголын эдийн засагт эрсдэл үүснэ.  Үүнийг тооцоолж байгаа гэж найдаж байна. Ер нь эрх баригч намын улс төрийн хэрүүл Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой маш олон асуудлыг гацааж, хойш татаж байна. Ашигт малтмалын тухай  хуулийг ингэж цагийг нь тулгаж оруулж ирж байгаа нь Засгийн газар  хариуцлагагүй ажиллаж байгаагийн нэг илрэл юм.   Тэд ажлаа зохицуулж, улс орны өмнө хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Энэ чухал хуулийн асуудлыг аль эрт оруулаад шийдээд явах боломж энэ Засгийн газарт байсан. Харамсалтай нь гэнэтийн, яаралтай, цаг нь тулгаж оруулж ирлээ.   Хуулийг баталж болохгүй.   УИХ-ын гишүүд, олон нийт энэ асуудалд санал бодлоо илэрхийлэх учиртай. Хэлэлцүүлэх цаг хугацаатай орж ирэх байсан. Гэтэл тэдний  үгийг сонсохгүйгээр, яаралтай нэр зүүн оруулж ирж байгааг нь буруу гэж үзэж байна. -Хуулийн төслийн өөрчлөлт дээр алтны татварын хэмжээг зааж өгсөн. Та ямар байр суурьтай байна вэ? -Засгийн газраас алтны татварыг 2.5 хувь  байлгахаар оруулж ирсэн. Үүнийг нь хувь гишүүний зүгээс дэмжиж байна.  Өнгөрсөн хугацаанд бид алтны татварыг нэмснээр сөрөг үр дүнгүүд бий боллоо. Тухайлбал, 2005 онд гэхэд алт тушаалт 15 тонн болж байсан. Гэтэл гэнэтийн ашгийн татварыг 68 хувь болгож гэнэт оруулж ирсэн. Ингэснээр алт тушаалт хоёр тонн хүртэл буурсан байдаг. Эргээд алтны татварыг таван хувь болгосноор алт тушаалт нэмэгдсэн ч энэ нь хангалттай биш байлаа.  Харин 2.5 хувь болгож бууруулах нь бидэнд ашигтай хувилбар гэж харж байна. Ингэснээр эдийн засагт үр ашиг авчирна. -Алтны татварыг  нэмэх нь эдийн засагт ашигтай биш гэж үү? -Татвар нэмэгдсэнээр алт тушаалт  далд хэлбэр  рүү ордог. Өөрөөр хэлбэл Монголбанкинд тушаахгүйгээр хууль бусаар хил гаргах оролдлого маш их болно. Жилдээ нэг тонн алт тушаасан 1990-1992 онд Хуульзүйн тэргүүн дэд сайд, жилдээ 15 тн алт тушаадаг байснаа 2.3 тн болтол бууруулсан 2008-2012 онд Хууль зүйн сайд хэн байсныг санаарай.  Тэр үед алт тушаалт багасаж, хилээр нууцаар гарсан хэлбэр нэмэгдсэн байдаг. Тухайн он жилүүдийн дүнг харахаар алт олборлолт бол хэвэндээ байгаад байдаг. Гэтэл тэр нь Монгол­банкинд ирдэггүй байсан.  Тэгэхээр татвар нэмэгдвэл  алт тушаалт далд хэлбэр рүү орох эрсдэлтэй. -Гаалийн хяналтаа сайжруулаад татвараа нэмээд явах бас нэг хувилбар байж болох юм? -Өнгөрсөн жил алтны тушаалт 20 тонн байсан.   Энэ жил ч  мөн тэр  дүнд хүрэх болов уу. Энэ нь эдийн засагт маш чухал ач холбогдолтой. Алт тушаалтаар 800 орчим сая ам.долларын валютын нөөц бий болж байна. 2018 онд 50 тэрбум төгрөгийн татварыг алтнаас авна. Татварыг таван хувь болгосноор алтны бизнес далд хэлбэрт орж алт тушаалт багасч 2019 онд 14 орчим тонн болж буурна. Зургаан тонноор багасна гэсэн үг. Татварыг таван хувь болсноор 100 орчим тэрбум олох ёстой байтал далд хэлбэр лүү орж 70 орчим тэрбумыг хураана гэсэн үг л дээ.  Мөн алтны татвар 20 тэрбумаар нэмэгдлээ ч гэсэн алтны хууль бусаар хилээр давуулж байгаа байдалтай тэмцэхийн тулд гаалийн болон хилийн хяналтаа эргээд тэр мөнгөөрөө сайжруулах асуудал гарч ирнэ. Тэгэхээр татварыг хэвийн хэмжээнд байлгах нь аль аль талдаа ашигтай. -Татвар нэмсэн нь ашигтай гэх нэг хэсэг байна. Ер нь асуудалд ямар зохицуулалт хэрэгтэй байна вэ? -Зарим гишүүд таван хувь болгох шалтгаанаа Оюутолгой, Сентерра голдтой холбодог. Гишүү­дэд байнгын хороон дээр зөвхөн тэр хоёроос  таван хувь авна гэж зарчмын зөрүүтэй санал гаргаж болно шүү дээ. Алтны татварыг таван хувь болговол тушаалт буцаад буурна. Татвар нэмэгдэж байгаа хэдий ч тушаалт буурахаар валютын нөөц 200 тэрбумаар огцом унана. Мөн алтны дотоодын компаниуд дөнгөж өндийж эхэлж байна. Тэд буцаад санхүүгийн хувьд хүндрэлд орно.  Нөхөн сэргэлт хийх боломж багасна. Өнөөдөр Монголд шороон орд багассан. Социализмын үед хийгдсэн хайгуул судалгааны дагуу алт олборлолтоо хийгээд явж байна. Одоо алтны  компаниуд шинээр геологи хайгуулаа хийх тэр хэрэгцээ шаардлага нь бий. Гэтэл татвар нь нэмэгдчихээр энэ асуудал хумигдаж эхэлнэ. Мөн хууль нь тогтворгүй байнга өөрчлөгддөг гэсэн гадаад хөрөнгө оруулагчдын итгэл буурна. Тэгэхээр энэ мэт олон асуудал гарах учраас 2.5 хувийг дэмжиж байна. Ер нь татварын хувийг нэмснээр сайн үр дүн авчирдаггүй. Харин татварын бааз суурийг нэмснээр илүү орлого нэмэгдэх боломж нь гарч ирдэг. Нэг улсаас гадаад өрийн хэмжээ нэмэгдэх нь том аюул. Ер нь манай улсад хэт их өртэйгээс болж Тажикстан хятадад газраа өгч, хятадууд цэрэг оруулахад хүрсэн. Манай Улсын хувьд БНХАУ-аас авсан зээлийн хэмжээ ДНБ-ий 33 хувьд хүрсэн. Нэг улсаас зээл авах асууд­лаар нөлөөллийн судалгааг огт хийхгүй байна. Ард түмэнд мэдээлэхээс айж байна. -Алтны компаниуд өөрсдөө бас их асуудалтай байдаг? -Алтны компаниуд олон нийтийн шүүмж­лэлийг сайн сонсч хүлээж авах ёстой. Нутгийн онгон шүтээнтэй уул ухаж хөндөх, байгаль орчин бохирдуулдаг, нөхөн сэр­гээлт хийдэггүй.  Татвараас нуугдан иргэдээр Монгол­банкинд алтаа тушаал­гадаг зэрэг асуудлаа зохицуулж,  хуулийн дагуу болгох үүрэгтэй.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

36 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

7 цаг 34 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

7 цаг 34 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

7 цаг 34 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

18 цаг 38 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Өчигдөр 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Өчигдөр 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Уржигдар 15 цаг 44 мин