Хориг хамтын ажиллагааны системийг  сүйтгэнэ гэв

2018-12-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД   Европын холбоо болон олон улсын бусад байгууллага Москвад хориг тавьж байгаа нь Европ дахь аюулгүй байдал, хамтын ажиллагааны системийг сүйтгэж, сулрахад хүргэнэ гэж  ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдэв. Тэрээр “Закон” сэтгүүлд “Эрх чөлөө, тэнцвэрт байдал, хариуцлага, Үндсэн хуулийн 25 жил гэсэн нэртэй нийтлэлдээ олон улсын орон зайд энэ төрлийн хэлэлцээр нь зөвхөн учир шалтгаан, баримтгүйгээр гүтгэх, давхар хуйвалдаан, улстөржих асуудлаас чөлөөлөгдсөн цагт үр дүнд хүрнэ” гэж бичжээ. ОХУ, Барууны орны хоорондын харилцаа Украйнд үүссэн байдал, 2014 онд нэгдсэн санал хураалтын дүнд Крым ОХУ-д  нэгдсэний улмаас  муудсан юм. Үүний дараа АНУ, Европын холбоо болон бусад орон ОХУ-ын эсрэг чиглэсэн багц хоригийг баталсан билээ. Харин Москва эдгээр оронд хүнсний хориг тавьснаас гадна Украйн дахь мөргөлдөөнд оролцоогүй гэдгээ удаа дараа онцолсон юм. Түүнчлэн Крымийг өөртөө нэгтгэх ажлыг олон улсын эрхзүй, НҮБ-ын дүрмийг хүндэтгэж хэрэгжүүлсэн гэсэн хариуг өгч байжээ. Украйны тэнгисийн хүчний гурван хөлөг онгоц өнгөрсөн сарын 25-нд  түр хаасан Хар тэнгис дэх бүсэд нэвтэрч ОХУ-ын хилийг зөрчсөн юм. Мөн Хар болон Азовын тэнгисийг холбож, Крымийн арлыг ОХУ-аас заагладаг Керчийн хоолой руу явсан ажээ. Улмаар аюултай үйлдэл хийсний улмаас зогсохыг шаардсан ч биелүүлсэнгүй. Иймээс 24 хүний бүрэлдэхүүнтэй Украйны гурван хөлөг онгоцыг ОХУ-ын талаас барьж саатуулсан юм. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

5 цаг 3 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

14 цаг 8 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

14 цаг 8 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин